ДЭЛХИЙ

“Sinovac”-ийн вакцин 50.7 хувийн үр дүн үзүүлжээ

Бразил улсын Сан Паоло хотод байрладаг Бутантан био анагаахын хүрээлэн туршилт явуулж “Sinovac” компанийн үйлдвэрлэсэн “CoronaVac” вакцин Бразилд анх бүртгэгдсэн P1 төрлийн эсрэг 50.7 хувийн үр дүнтэй гэдгийг тогтоожээ.

Бутантан хүрээлэн мэдээлснээр хоёр дахь тунг хоёр долоо хоногоор хойшлуулж хийвэл тус үр дүн 62.3 хувь болж нэмэгдэнэ. Харин “CoronaVac” вакциныг тариулбал эрүүл мэндийн тусламж авах хэмжээний халдвараас 83.7-оос 100 хувь хамгаалах аж. Тус туршилтад 12400 хүн оролцсон бөгөөд эрүүл мэндийн “The Lancet” сэтгүүлд нийтлүүлжээ.

Ням гарагт (2021.04.11) Бразил улсад “Ковид-19”-ийн өмнөөс 1,803 хүн нас барсан байна. Сүүлийн долоо хоногуудад Бразил шинээр 37 мянган тохиолдол бүртгэн авчээ. Бразилын эрүүл мэндийн яам тус улсыг коронавирусийн цар тахлын дэлхийн голомт гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button