Нийгмийн

Автобусаар зөвхөн үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 салбарын ажилчид зорчино

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 25-н хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд дараах 15 салбар л үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм.   

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурингийн усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
  • Банк
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгай чиг үүргийн байгууллага
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  • Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
  • Хүүхэд хамгаалал, асрах байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа

Нийтийн тээврийн хэрэгслээр зөвхөн үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 салбарын ажилчид зорчино хэмээн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлээд буй юм.

Автобусаар зорчих цагийн хуваарь

  • Өглөө 06:30-10:00 цаг
  • Өдөр 12:00-15:00 цаг
  • Орой 17:30-22:00 цаг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button