Сурвалжилга, НийтлэлЭгэл бус амьдрал

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: 39 жил аниагүй сумны шархны өмнө гутарч, сөхрөөгүй сэтгэлийн тэнхээ

ХАНИА ЭМЧИЛНЭ, ЭДГЭЭНЭ ГЭХ ИТГЭЛ МИНЬ БӨХӨӨГҮЙ

“Хэрвээ миний охин түүнтэй суучихаад салбал Эрдэнэбат хоёр дахиа үхнэ шүү”. Үхэл, амьдралтай өдөр бүхэн нүүр тулж, амьдрахын төлөө тэмцэж явсан нөхөртэйгөө ханилах эсэхээ шийдэж ядан байхад аав, ээж хоёр минь надад эрс шулуухан ингэж захиж билээ. Тэгээд бас “Манай удамд ханиасаа салсан хүн байхгүй” гэж хэлсэн нь нэр, нүүрээ бодоорой гэсэн хатуу сануулга байлаа. Ерөөс аав, ээж хоёрын минь захиас намайг хурцалж, өдий хүргэсэн.

Гэмтлийн дараах тархины үхжилт гэсэн оноштой, маргааш ч бие нь дордоод өөд болохгүй гэх баталгаагүй нөхөртэйгөө ханилах, гал голомтоо бадраах надад амар байгаагүй, үнэнийг хэлэхэд. Бид хоёр арван жилийн нэг анги, багын найзууд. “Ийм өвчинтэй хүнтэй суугаад чи насаараа зовно. “Тархиндаа  буудуулсан хүний бие удах тусмаа мууддаг. Гэмтлийн хор нөлөө сүүлдээ гардаг. Дэмий. Амьдралаа бод” гэж зөвлөсөн, ятгасан найз олон.

Гэхдээ тэр бүхэн Я.Эрдэнэбатыг гэх сэтгэлийг минь бөхөөж, миний бодлыг өөрчилж чадаагүй. Би өөрөө эмч мэргэжилтэй тул ханиа эмчилнэ, эрүүл болгоно л гэж бодсон. Тэр үеэс өнөөг хүртэл адармаатай, амаргүй, жаргалаас зовлонгийн тун нь хэтийдсэн цаг хугацааг туулж явна.

“ТАНАЙ ХҮҮ ӨӨРИЙГӨӨ БУУДЧИХЛАА” ГЭЖ ХУДАЛ ХЭЛЭН, ХЭРГИЙГ НУУЖЭЭ

Ингэж хэлээд санаа алдсан түүний нөхөр Я.Эрдэнэбатын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн бараан үйл явдал хэрхэн болсныг эргэн сөхье. НАХЯ-наас тухайн үеийн ЗХУ-ын Цэргийн сургуульд сургах сурагч сонгон шалгаруулахад нь тэрбээр тэнцсэн энэ бүхний эхлэл байсныг төсөөлсөн хүн үгүй. ЗХУ-ын цэргийн сургуульд суралцахаас өмнө хилийн цэрэгт алба хаан, бэлтгэл хийдэг журам тухайн үед үйлчилдэг байж. Үүний дагуу Я.Эрдэнэбат Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 129 дүгээр ангид татагдан очжээ.

Гадаад руу сургуульд явах хүсэлдээ хөтлөгдсөн, бие бялдрын хөгжил сайтай, хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтийн II зэрэгтэй хүү зургаахан сарын дараа буюу 1983 оны хоёрдугаар сарын 7-нд цохондоо буудуулан, үхэтхийн унав. Сум цохонд нь туссан ч азаар амьсгал хураагаагүй.

Дараа жил хүүгээ ЗХУ-ын Цэргийн сургуульд үднэ гээд бахархан, хөршүүддээ ярьж суусан ээж нь санд мэнд яарсаар Замын-Үүдийн эмнэлэгт очлоо. Үхлийн шахтай хэвтэх хүүгээ харах агшинтай зэрэгцэн гуравдугаар заставын дарга Мундуу гэдэг хүн “Танай хүү өөрийгөө буудчихлаа” гэж хэлжээ. “Миний хүү өөрийгөө буудах хүн биш” хэчнээн бодовч золгүй явдал болсон юм байлгүй гээд эвлэрэхээс өөр арга ээж Цэгмидэд нь байсангүй. Үүний сацуу Мундуу дарга “Эрдэнэбат хана руу буудтал сум нь ойж ирээд духыг нь оночихож” гэж хэлснийг дэнслэх сөхөө ээжид нь тухайн үед яахан байх билээ. Нийтлэлийн гол баатар маань ханийнхаа тухай цааш ийн ярилаа.

“ХҮҮ МИНЬ МИНЬ ӨӨРИЙГӨӨ БУУДАН, ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ ЮМ БАЙНА. АШГҮЙ ДЭЭ”

Энэ хэргийг нууцлан, “Өөрийгөө буудсан” гэж ар гэрт нь хэлсэн байгаа юм. Хадам аав, ээж хоёр минь хэчнээн итгэж ядсан ч юун хөөцөлдөх манатай. Ухаангүй байсан хүүгээ эмчлэх л юу юунаас илүү чухал байсан нь ойлгомжтой.

Гэтэл нэгэн өдөр ханийн минь ээжтэй нэг хүн таараад “Та Эрдэнэбатын ээж мөн үү. Хүү чинь өөрийгөө буудаагүй шүү” гэж хэлсэн гэнэ лээ. Өөр зүйл асуух, тодруулахын сөхөөгүй яваад өгч.

Үүнийг сонссон хадам ээж маань уйгагүй хөөцөлдсөний эцэст 1985 онд юу болсныг мэджээ. Бүхэл бүтэн хоёр жилийн дараа үнэнийг мэдэн, “Ямар ч байсан хүү минь өөрийгөө буудаагүй, эх орноосоо урваагүй юм байна. Ашгүй дээ” гэж их баярласан гэнэ лээ. Тэгээд хуулийн байгууллагад хандаж, хөөцөлдөөгүй юм билээ. Хэрвээ тэр хүн тэгж хэлээгүй байсан бол одоо хүртэл бид үнэнийг мэдэхгүй, Я.Эрдэнэбатыг өөрийгөө буудсан гэж бодож явах байсан шүү дээ.

НАХЯ-наас ГАРГАСАН ТУШААЛ, ДҮГНЭЛТИЙГ АР ГЭРИЙНХЭНД НЬ ХЭЛЭЭГҮЙ

Энэ хэрэг яагаад гарав. Тухайн өдөр Я.Эрдэнэбат манаанд гарахаар эсгий гутлаа солих гэж байтал Жагсаалын дарга, бага түрүүч Ц.Сүрэнжав сум алджээ. Гайт сум Эрдэнэбатыг онож, энэ хэрэг гарсан байна. Хамгийн ноцтой нь, энэ хэргийг тухайн үед шууд нууцлан, Эрдэнэбатыг амиа хорлосон болгож, худал мэдээлснийг дээр өгүүлсэн билээ. НАХЯ-наас 1983 оны гуравдугаар сарын 3-нд тушаал гарган, Эрдэнэбат өөрийгөө буудаагүйг тогтоон, дүгнэлт гаргасныг хүртэл хэлэлгүй тас нуужээ. Ийм тушаал гарсныг Эрдэнэбат болон ар гэрийнхэн нь бүр сүүлд мэдсэн байна.

ХАНЬ МИНЬ БУУДУУЛСНЫ ДАРАА ДУХ НЬ ШАТАЖ БАЙСАН ГЭНЭ ЛЭЭ

 “Жагсаалын дарга хүн бууны талын мэдлэг сайтай байдаг уу” гэж цэргүүдээс асуухад “Мэдэлгүй яах вэ. Цэргүүдийг татагдаж очингуут бууны задаргаа заадаг” гэсэн. Гэтэл НАХЯ-наас гаргасан тушаал дээр “Жагсаалын дарга нь буу авалцахыг мэдэхгүй оролдож байгаад осолдон буудаж байлдагч Эрдэнэбатыг хүнд бэртээсэн” гэж бичсэн байгаа юм. Ийм байж болох уу.

Ханийг минь буудахад хэд хэдэн цэрэг дэргэд нь байсан юм билээ. Энд гомдолтой явдаг нэг юм бий. Ханийг минь буудсан жагсаалын дарга амьд байх боломжтой байсан шүү дээ. Хариуцлага хүлээлгэх гэсэндээ бус бидэнтэй адилхан л хүн, өөрийгөө буудсанд аав, ээж нь одоо болтол шаналж байгаа шүү дээ.  Ийм айхтар хэрэг гарчихаад байхад миний ханийг “Өөрийгөө буудсан” гэж худал хэлэн, энэ хэргийг тас нуусанд гомдолтой явдаг.

Нөхөр минь буудуулсны дараа бууны сум дух руу нь оронгуут малгайных нь үс шатсан юм билээ. Ганцхан мм-ээр зөрөөгүй бол газар дээрээ нас барах байсан гэнэ лээ. Хэрэг гарах үед очсон эмч нь надад үүнийг ярьсан юм.

СУМ АЛДСАН ЖАГСААЛЫН ДАРГА АМИА ХОРЛОЖЭЭ

Байлдагч Я.Эрдэнэбат буудуулан, Замын-Үүдийн эмнэлэгт аваачсаны дараа тухайн ангийн удирдлага цэргүүдтэй ганцаарчлан уулзахад зарим нь “Эрдэнэбатыг Сүрэнжав буудсан” гэж гэрчилжээ. Тэр даруй Сүрэнжавтай уулзах гэсэн боловч алга байж. Хайсаар нэгэн агуулах руу орсныг мэдээд дуудтал хариу өгсөнгүй, хаалга нь түгжээтэй байв. Гөжөөд яг нээх агшинд буун дуу тасхийжээ. Цаасан дээр “Хүний амь хөнөөсөн тул амьд явах аргагүй боллоо” гэж бичсэн байсан гэнэ. Түүнийг эмнэлэгт аваачсан ч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна. Үүнээс харахад Сүрэнжав Эрдэнэбатыг нас барсан гэж бодсон байж л дээ. Хэрвээ түүнийг амьд байгааг хэлсэн бол Ц.Сүрэнжав амиа хорлохгүй ч байсан юм бил үү.

ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ, СЭХЭЭНД ӨНГӨРҮҮЛСЭН 80  ХОНОГ

Хань минь сэхээнд, ухаан орохгүй 80 хоносон юм билээ. Ухаан орсныхоо дараа болсон явдлын талаар юу ч санаагүй. Одоо ч санадаггүй юм. “Цагаан тааз харсан. Ухаан ороход эмнэлэгт байсан байна лээ” гэж ярьдаг. Байсан биш байна лээ гэж ярьдаг гээд бод доо, өрөвдмөөр.

ӨӨР ЭРХТЭН НЬ ӨВДСӨН БОЛ ӨӨРИЙНХИЙГӨӨ Ч БОЛТУГАЙ ӨГЧИХ ЮМ САН

Ханийн минь бие өдрөөс өдөрт дордсоор байна. Юманд амархан бухимддаг, их уцаарладаг, гомддог болсон. Өтгөн, шингэнээ хянаж чадахгүй. Чих нь юм сонсохоо бүр больсон. Бие нь дордон, хүний гарт орчихсондоо их бухимддаг. 

Сүүлийн үед цэрэг, армид харамсалтай хэрэг их гарах боллоо. Хань минь зурагтаар үзээд их шаналдаг. Чих нь сонсохгүй тул надаас асууна. “Ийм хэрэг гарч, цэрэг амиа алдаж” гэхээр сэтгэлээр их унадаг, цочирддог. Сэтгэлээр уначих вий гэсэндээ худлаа хэлэхээр “Надаас нуулаа. Төр намайг тоодоггүй. Чи надад худлаа хэлдэг боллоо” гээд уурладаг, гомддог.

Хань минь чац урттай, өндөр. Одоо би дийлэхээ болиод байна. Тэрийгээд уначихвал би даахгүй. Зүгээр суух тусам хүнд элдэв юм бодогддог юм билээ. Тиймээс би ханиа гэрт аль болох байлгахгүй, гадуур хамт явахыг, анхаарлыг нь өөр зүйлд сарниулахыг, сатааруулахыг хичээдэг юм.

Элэг, бөөр нь өвдсөн бол эрүүл эрхтэн шилжүүлээд суулгачихъя гэх сэн. Өөрийнхийгөө ч болтугай өгчихгүй юү. Гэтэл тархиндаа бэртэл авч, үхжиж байгааг нь яах ч аргагүй, өөрөөр солих боломжгүй.

ӨНӨӨДӨР БИД ХОЁР ХУРИМАА ХИЙСНИЙ 31 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР

1990 оны дөрөвдүгээр сарын 13. Бид хоёр энэ л өдөр албан ёсоор гэр бүл болж, гал голомтоо бадрааж байлаа. Эрдэнэбатад ийм золгүй явдал тохиолдсоныг сонсоод би их харамссан. 1986 оноос бие нь овоо сайжирсан.

Манай сургууль дээр үе үе ирнэ. Нэг өдөр гэнэт л “Урнаа, би одоо ийм өвчинтэй, өрөөл татанхай болсон болохоор хүн тоохгүй байх даа. Би уг нь хүнтэй суувал сайхан л байна” гэсэн. Тэр л үед ханиа түшин, сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлэхээр шийдсэн юм. Түүнээс хойш ханийнхаа бүх зүйл нь, тархи нь, зүрх нь болоод явж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Нэг л мэдэх нь ээ 31 жил болчихож.

ХАНИА АСРАХ, ЭМЧИЛГЭЭНИЙ АХИУХАН МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ЦАГААН НӨМРӨГӨӨ ТАЙЛСАН

Би ханиа асрахын тулд эмч мэргэжлээрээ есөн жил л ажилласан. Тухайн цусыг хэрэглэж болох эсэхийг тодорхойлон, тамга дардаг хүн нь би байлаа. Эм тарианы хорны улмаас анхны хүүхэд маань саажилттай төрсөн юм. Ерөөс бид гурав эмнэлгийн л данстай хүмүүс байлаа. Ханиа яаж эмчлүүлэх вэ, эм тарианых нь мөнгийг яаж олох вэ гэж явахад охин минь саажилттай мэндэлсэн нь надад хүнд цохилт болсон. Би шөнө нь ханиа, хүүхдээ сахина, өдөр нь ажлаа хийнэ. Гэртээ харих талаар бүр ярилтгүй. Тийм хүнд үеийг туулж явсан юм. 

Үргэлж хань, охиндоо санаа зовно. “Одоо бие нь яаж байгаа бол. Эм, тариа нь олдохгүй бол яана аа” гэж ухаан санаа тэс өөр газар явна. Тэгж байгаад би алдаа гаргачихвал яах вэ. Нөгөө талаар эмчийн цалин хэд билээ. Арай ахиуг нь бодолцоод хувиараа юм хийхээр шийдэж байлаа.

МӨНГӨГҮЙН ЗОВЛОН, БЭЛГҮЙН ГАЧЛАН

Ханиа, охиноо БНХАУ-д эмчлүүлэх л миний туйлын хүсэл байв. Хэдийгээр төсөөлөхөд ч бэрх төлбөртэй байсан ч “Болгоно, олно оо” гээд байраа заран, эрвийх дэрвийхээрээ хөөцөлдсөн ч үнэндээ санхүүгийн боломж дутсан. Яаж ч хөөцөлдөөд чадаагүй. Цэргийн албанд байхдаа бэртсэн, нас барсан цэргийг, ар гэрийг нь Төр засаг тоохгүй юм байна гэдгийг тэгэхэд яс махандаа тултал мэдэрч, гутарсан юм, би. “Яаж мөнгө олох вэ. Ханиа, охиноо яаж эмчлүүлэх вэ” гээд явахад үнэхээр аргаа бардаг юм байна лээ.

Тэгж сандарч явахад Гавьяат жүжигчин Батзаяа ах надад 5.000 төгрөг, Хүүхдийн төлөө үндэсний төвийн нэг эмэгтэй (Сэрчмаа бил үү Сэвжидмаа бил үү. Нэрийг нь санадаггүй ээ) 10.000 төгрөг өгснийг нь би хэзээ ч мартахгүй.

Тархи, толгойны эм их үнэтэй, эмчилгээ нь өртөг өндөртэй. Хэчнээн хөөцөлдөж, тавхайгаа эргэтэл гүйсэн ч хань, охин хоёрыгоо Хятадад аваачин, эмчлүүлэх мөнгө олж чадаагүй. Сүүлдээ үнэнтэй эвлэрсэн. Тэглээ гээд зүгээр суухыг хүсээгүй. Монголд боломжийнхоо хэрээр эмчилье, Шаргалжуутын рашаанд сувилуулъя гээд гүйж явахад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 67.000 надад өгч билээ. Тэр мөнгө бидэнд үнэхээр их хэрэг болсон. Санхүүгийн боломжгүйн улмаас Хятадад эмчлүүлж чадаагүй, Монголдоо хэчнээн эмчлүүлж, асарсан ч охин минь өөд болсон. Ёстой газар, тэнгэр хөмөрчих шиг л санагдсан. Цаашид юуны төлөө амьдрах, хэрхэх талаараа бодохоос аймар санагдаж билээ.

Тийм хүнд байдалд орчихсон байхад бурхнаас хүү заяан, бидний амьдралд гэрэл гэрээ нэмсэн юм. Дахиад саажилттай хүүхэд гарах вий гэж төрөн төртлөө би айсан. Азаар хүү минь эв эрүүл мэндэлсэн нь л үнэхээр их баярлаж явдаг, энэ л хамгийн чухал.

ШОРОНД ОРОХДОО Ч “БИ ЯАНА АА” ГЭХ СӨХӨӨ НАДАД БАЙГААГҮЙ

Би хүүдээ үнэхээр хайртай. Амьдрахын эрхэнд юм, юм л хийж явлаа. Хоол зарж, хуванцар сав цуглуулан, усны тэргэн дээр ундаа, ус тавин, замын хажуугаар яваад зарж үзсэн. Хийж үзээгүй ажил ховор. Хүү минь үнэртүүлэгч заран, аав, ээждээ нэмэр болдог байлаа. “Өнөө, маргаашийн эм, тариа, эмчилгээний мөнгөө яах вэ” гэж явахдаа хүмүүсээс их зээлнэ. Сүүлдээ өрөнд орсон. Мөнгө л олж байвал гээд өндөр хүүтэй мөнгө зээлчихгүй юү.

Эмч нар “Яаралтай тийм эм, тариа хэрэгтэй” гэхэд өнөөхийг нь яаж олох вэ гээд сандарч явахад юу эсийг хийх вэ. Өнөөдөр мөнгө зээлсэн хүнээсээ маргааш гуйхад өгөх үү.  Аргаа бараад таньдаг, таньдаггүй гээд нааш гэсэн хүн болгоноос зээлсэн. Сүүлдээ өрний хэмжээ маш их болсон. Залилан хийсэн гэж буруутгагдан, “Ганц худаг”-т найман сар хоригдож байлаа. Үнэхээр аймар. Шоронд байхад юун өөрийгөө бодох манатай. “Шоронд орчихлоо. Би яана аа” гэх сөхөө надад байгаагүй. “Нөхөр, хүү хоёр минь яаж байгаа бол” гэж л өдөр бүр боддог байлаа. Хоёр талын ах, дүү нар маань бидэнд үргэлж тусладгийнх нь хүчинд тэр хүнд үеийн ард гарсан. Шоронд найман сар болчихоод гарч ирэхэд би 42-хон кг жинтэй, цав цагаан толгойтой болчихсон байсан гээд бодохгүй юу.

“ХОРВОО ЧИ МИНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ” ГЭТЛЭЭ ШАНТАРСАН ҮЕ НАДАД ЗӨНДӨӨ

Үнэнийг хэлэхэд “Хайран залуу нас минь. Би яагаад ингэж зовох ёстой юм бол. Өөр хүнтэй суусан бол ингэж явахгүй байсан” гэж бодож явсан үе надад бий. Гэхдээ харамсаж байгаагүй. Гудамжинд юм зараад явж байхдаа уйлна. Бусдад, ханьдаа нулимсаа үзүүлэхгүйг хичээнэ. Ханийнхаа сэтгэл санааг нь үймүүлчихнэ гэж санаа зовсондоо тэр. “Яагаад би гэж. Яагаад миний ханийг ингэж зовоож байгаа юм бол. Охин үрийг минь хүртэл яагаад ийм өвчинтэй төрүүлээд эндүүлчихэв” гээд сөхөрсөн үе надад зөндөө.

“Хорвоо чи миний зовлонд цадах болоогүй юу” гэж “Тунгалаг тамир” кинон дээр хэлдэг шиг шантарсан үе надад олон. Үнэхээр цөхөрсөн, шантарсан, сөхөрсөн үе байсан юм л даа, тухайн үе. Одоо ингээд бодоход би жаргалтай амьдарч байна. Хань минь надад өмөг түшиг болоод явж байна, удам залгах сайхан хүү бидэнд байна. Сайхан бэр, хөөрхөн ач хүү бидэнд байна, би азтай байгаа биз.

ХАНИА ЗАГВАРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛХУУЛСАН НЬ

Хадам аав минь үргэлж гэгээлэг зүйл ярина, сэтгэл санаагаар дэмжинэ. Би урлагт дуртай болохоор заримдаа ханьтайгаа хамт тоглолт үзнэ. Топ модель Болормаа, мисс Мичидмаа нарыг гуйж байгаад ханиа модель болгон, тайзан дээр алхуулж байлаа. Ханиа загварын тайзан дээр алхаж явахыг нь харах хэчнээн сайхан байсан гэж санана. Тухайн үед авхуулсан зураг маань энэ.

ЭМНЭЛГИЙН ХУВЦАСНЫ МАСТЕР УРЛААЧ

Би эмнэлгийн ажилчдын хувцас оёдог. Одоо манайх нэг ажилтантай. Энэ ажлаа хийгээд, оёод 20-иод жил болж байна. Би анхандаа оёж чадахгүй, сэтгүүлээс харж байгаад сурсан. Буруу оёод “шатсан” үе зөндөө. Оёж сурах гэж их хөглөсөн, нухсаар байгаад сурсан.

Би эмнэлгийнхэндээ маш их баярладаг. Муухай, буруу оёсон ч “За, яах вэ. Аргалж байгаад өмсчихье” гээд авдаг байсан юм. Тэгж байсан нь надад үнэхээр том дэмжлэг болдог байсан юм шүү. Одоо би сайн, чанартай оёж сурсаан. “Eguur.mn” сайтад ярилцлага өгөн, “Тавилан” нэвтрүүлэгт оролцсоноос хойш хүмүүс хань бид хоёрыг их сайн таньдаг болсон.

Бичлэгийн эх сурвалж: TV8 телевиз

Ханийн минь биеийн байдлын талаар эмч “Тархи нь хатингаршиж, уйланхайтай байна. Тархи нь доргивол хэзээ л бол хэзээ өөд болж магадгүй нь” гэж хэлсэн. Би ханиа тааваар нь байлгах гэж хэчнээн хичээгээд миний хүслээр болохгүй зүйл гэж бий. Одоо Монголд ямар ч эмчилгээгүй. БНСУ-д эмчлүүлэхээр хөөцөлдөхөд “Тархиндаа буудуулсан хүн одоо болтол амьд явдаг юм аа” гээд гайхаж байна лээ.

ӨВЧИНТЭЙ ГЭДГЭЭ ДАХИАД НОТЛОЖ, БАТАЛЖ ИР

Нөхөр бид хоёр хуулийн байгууллагад гомдол гарган, шүүхэд хандахад “Өвчинтэй гэдгээ дахиад нотло” гэсэн. Шүүх дээр, архивт бүх материал нь байгаа шүү дээ гэхэд “Одоо ямар байгааг нь баталж ир” гэхэд нь би их гомдсон. Тэгээд бид шат шатны эмнэлгээр явж, шинжилгээ өглөө. Бүдүүн гэдсийг нь үзүүлэхэд эмч их гайхсан. Өтгөн нь гарахгүй үед ухаж гаргасаар байгаад их хүндэрсэн байна гэнэ лээ. “Ийм болчихсон хүнийг шинжилгээ хийлгээд, өвчинтэйгөө баталж ир гэж хэлдэг ямар сонин юм бэ. Жирийн хүний цагаан мах нь эргэхэд ямар хэцүү байдаг билээ. Энэ хүн насаараа ингэж явж байхад. Яасан хүн ойлгодоггүй хүмүүс вэ” гээд гайхаж байна лээ.

Нэгдүгээр сарын 21-нд шүүх хурал нь боллоо. Бид эрүүл мэнд, гэм хор, сэтгэл санааны хохирол гээд хөөцөлдөж байгаа юм. Яг хуулинд “Цэрэгт байхдаа бэртсэн иргэнд ийм нөхөн төлбөр олгоно. Тэгж эмчлүүлнэ” гээд тодорхой тусгасан заалт алга. Одоо тэгээд хөөцөлдөхөөр яаж шийдэх, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Хэрвээ манай хүн эрүүл саруул байсан бол өдийд ямар амьдрах байсан бэ. Өнөөг хүртэл шаналж, шархалсан он жилүүд, эрүүл мэнд, залуу насыг юугаар ч хэмжиж, үнэлшгүй. Яг хуулийн байгууллагад хандаад явахаар “Цэрэг хүн төрийн албан хаагч биш” гэж үгүйсгэдэг юм байна лээ.

Хохироосон эзэн нь хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ханийг минь буудсан жагсаалын дарга амиа хорлочихсон. Одоо би нэг л зүйлийг ойлгож байна. Цэрэг, армийн салбарт ямар нэгэн аваар, осол гарч, цэрэг амиа алдаж, бэртэж гэмтвэл аль болох дарахыг, бусдад мэдэгдэхгүй байхыг илүүд үздэг юм байна.

Ганцхан үйл явдлаас зөвхөн ханийн минь бус ар гэрийнх нь, бидний амьдрал орвонгоороо эргэчихэж байгаа юм. Цаг хугацаа, залуу нас, өвчиндөө шаналсан, эдгээчих юм сан гэж зовж, зүдэрсээр өдий хүрсэн цаг хугацааг юу ч нөхөхгүй.

Бид хоёрт залуу нас байхгүй. Аз жаргал мэдэрдэг, хийж бүтээх насаа хоёулаа эмнэлэгт өнгөрөөсөн. Өнөө, маргаашийн эм, тарианы мөнгө олохын төлөө зүтгэж явсаар миний залуу нас дууссан шүү дээ.

ЦЭРЭГ, АРМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛ АЛДАХ ЭРХГҮЙ САЛБАР

Арми, цэргийн байгууллагад ямар ч хариуцлага алга. Хууль дүрэм нь тодорхойгүй. Цэргийн байгууллагад ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тухайн албан тушаалтныг ажлаас нь халаад, албан тушаал бууруулаад л өнгөрдөг. Гэтэл жинхэнэ эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүнийг харж үздэг тогтолцоо Монголд алга.

Зөвхөн тухайн цэргийн албан хаагч бус ар гэр, хань ижил, үр хүүхэд нь хэчнээн зовж, шар махтайгаа хатдагийг хэн ч мэддэггүй. Хүний амь нас, амьдрал тоглоом биш. Хэн нэгний гаргасан алдаа бусдын амьдралын орвонгоор эргүүлж, насаар нь нүүрэндээ гунигтай, нүдэндээ нулимстай амьдруулж байна шүү дээ. Тэгж яваа, ийм хатуу амьдралыг туулж буй хүмүүсийн төлөөлөл нь хань, бид хоёр. Хуулийн байгууллагад хандан, шүүхдээд явахаар “Цэрэг хүн төрийн албан хаагч биш” гээд байна шүү дээ.

Монгол Улсыг эр цэрэг хамгаална. Цэргийн албанд хүүгээ битгий явуул гэж хэлэх арга байхгүй. Гэхдээ цэрэгт явуулсан хүү нь эрүүл саруул, эсэнд мэнд буцаж ирэх баталгаа алга. Ямар нэгэн золгүй зүйл тохиолдлоо гэхэд тухайн цэргийг харж үздэг, улсаас тэтгэдэг тогтолцоо Монголд алга. Хүн амь нас, эрүүл мэнд, амьдралаараа хохирчихоод байхад аль болох нуух, хэдхэн төгрөгөөр хуурахаа урьтал болгоод байгаад би эгдүүцдэг. Өнгө, мөнгөөр юуг ч орлож, нөхөх боломжгүй.

БИДНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨР ХЭН Ч БИТГИЙ ТУУЛААСАЙ

Цэрэгт очоод нас барсан цэргийн ар гэр, аав, ээжид нь ямар хэцүү байдаг бол. Би охиноо алдсан хүн. Үеийнх нь насны охидыг одоо хүртэл харахаар сэтгэл эмтэрдэг. “Байсан бол” гээд гол харладаг. Эцэг, эхийн сэтгэлийн шархыг юугаар нөхөх вэ. Гэтэл тухайн цэрэг айлын ганц хүүхэд байвал яах вэ. Голомт залгах ганц хүү нас барахад эцэг, эхэд ямар хүнд байхыг төсөөлөхийн аргагүй.

Цэрэгт очоод бэртээд, өрөөл татанхай болчихсон, хэвтэрт орчихсон хүний ар гэр насаараа зовдог. Үхтэл үр харам гэдэг яг үнэн. Эцсийн эцэст аав, ээж нь дэргэд нь үнэнч үлддэг юм билээ. Над шиг ингээд өдий хүртэл хамт байж, түшээд, тулаад явах хань хуруу дарам. Ингэж хэлэхээр хүмүүс намайг өөрийгөө магтлаа гэж бодож магадгүй. Тийм биш шүү. Нүцгэн үнэн л ерөөс энэ. Хорвоогийн хатуу хөтүүг хамтдаа туулна гэж нэгэндээ амлаад ханилсан л бол эцсээ хүртэл биендээ үнэнч байх хэрэгтэй. Цэрэгт байхдаа хүнд бэртсэн, гэмтсэн ханиа, хүүгээ асарч буй ар гэрийг нь дэмждэг, харж үздэг төр гэж алга. Ар гэрийг нь байтугай цэргийн албан хаагчийг хүртэл ор тас мартчихдаг, юман чинээ тоодоггүй шүү дээ.

Би өнөөдөр ханиа эмчлэх, эдгээхийн төлөө зүтгэж явна. Яагаад надад 3 хувийн хүүтэй зээл олдохгүй байгаа юм бэ. Төрөөс дэмжээд, олгож болно шүү дээ, уг нь. Өнөө л хүнд суртал, шалгуурыг нь хангахгүй байна гээд л гэдийчихдэг. Барьцаа хөрөнгөгүй гээд надад олдоогүй. Яг бодит амьдрал дээр ажлын байраа авч үлдэх, бизнесээ хөл дээр нь босгохын төлөө хуруу, хумсаа хумслах шахам зүтгэж байгаа хүмүүсийн нэг нь би байхгүй юу. “Ажлын байрыг дэмжихийн тулд” гэж нэг их айхтар тодотгоод 3 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа биз дээ. Тэгээд дэмжиж, тэр зээл нь эзэндээ очиж байгаа нь хаана байгаа юм бэ.

Одоо ингэж ярихаар зарим хүн “Өнөөг хүртэл дуугүй явчихаад цэргийн асуудал дэгдэхээр гарч ирлээ” гэж байна лээ. Үнэндээ тийм биш. Хүний тэвчээр хязгаартай. Хань бид хоёр цөхөрч байна. Тэгж шүүмжилж буй хүмүүс миний амьдралыг туулаад, бусдад чичлүүлээд нэг үзээсэй. Хань нь өвчиндөө шаналан, атиралдаад хэвтэхэд өдөржин ажиллаж олсон хэдэн төгрөгөө атгаад эмийн сан руу гүйж, хүүгээ үүрээд, ханиа түшээд яарсаар эмнэлэг рүү явж үзсэн хүн тэгж хэлэхгүй.

ХҮҮГИЙНХЭЭ ХУРИМЫГ ХИЙЛГЭН, БАЙРТАЙ БОЛГОХ НЬ ХАНИЙН МИНЬ ГАНЦ ХҮСЭЛ

Хань минь айлын ууган хүүхэд. Хүүгийнхээ хуримыг нь хийлгээд, байртай болгох л ханийн минь ганц хүсэл. Тэгчихсэн байхад өөр хүсэх юм алга, үхэхэд ч гомдол алга гэдэг юм. Тэр болтол үхэж болохгүй гээд шүд зуугаад байгаа юм л даа. Үнэхээр өрөвдмөөр. Заримдаа ямар аймар, аймар үг хэлдэж гэж бодно.

Шүүхээс одоо ямар ч шийдвэр гаргаад миний хань эрүүл болохгүй, алдагдсан цаг хугацаа, эрүүл мэнд, залуу нас эргэж олдохгүй. Хань минь хүслээ биелүүлэх хэмжээний нөхөн олговор л төрөөс олгочихвол өөр шунах юм алга.

Би амаржихдаа л эмнэлэгт хэвтэж үзсэн. Хэчнээн ядарч, туйлдсан ч өөртөө нэг дусал хийчихээд гүйчихдэг юм. Ханиасаа жаахан холдох, эмнэлэгт хэвтэх эрхгүй, өвдөх эрхгүй он жилүүдийг туулж явна.

Би ажлын байраа жаахан томсгоод, олон олон зүдэрч яваа хүмүүсийг ажлын байраар ханган, ядарсан нэгэнд туслахыг хүсэж байна. Би бүх өрөө дарж, хүүдээ ямар нэгэн өр үлдээмээргүй байна.

Над шиг ядарч, яах учраа олохгүй яваа хүн олон. Тийм хүмүүст туслахыг л хүсэж байна. Надад мөнгө төгрөг, хувцас хунар, алт эрдэнэс хэрэггүй. Үхэхдээ аваад авсанд орохгүйгээс хойш тийм юмаар яах вэ. Хүү минь “Ийм сайн аав, ээжтэй хүн шүү” гээд бусдын өмнө нүүр бардам алхаад, ханиа дээдэлж, хүндэлж яваасай л гэж хүсдэг. Бид хоёрын амьдралаас залуус урам аваасай.


Нийтлэл маань энд хүрээд өндөрлөж байна. Өөртөө ахадсан их ачааг нуруундаа үүрч, хүнд, хэцүү бүхний өмнө бөхийлгүй зүтгэсээр өдий хүрсэн түүнийг Ш.Уранчимэг гэдэг. Энэ бүхнийг ярихдаа түүнийг уйлах байх гэж нэлээд халгаж байлаа. “Уйлуулж, сэтгэл санааг нь хямраалгүй яаж эвтэйхэн асуух вэ” гэж нэлээд бодов. Ш.Уранчимэг эгч уйлаагүй. Туулсан амьдрал нь түүнийг ийм сэтгэлийн хаттай, чанга болжээ. Тэрбээр “Би одоо чиний урд инээгээд сууж байна. Уйлахгүй ярьж байна. Гэхдээ нулимс дусаахгүй байна гээд уйлаагүй гэсэн үг биш. Миний туулсан амьдралыг өөр хэн нэгэн битгий туулаасай гэсэндээ энэ бүхнийг ярьсан юм шүү” гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн Цэрэг, армийн байгууллага бол алдах эрхгүй салбар. Хүний амь тоглоом биш. Гэтэл энэ салбарт цэрэг амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хэчнээн харамсалтай хэрэг шил даран гарсаар байгаа билээ. Саяхан л гэхэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга нь согтуу үедээ нэгэн цэргийг зодон, амийг нь хөнөөсөн. Бэртлээ даалгүй өөд болсон цэрэгт нөхөн олговор олгоно гэх яриа гараад л энэ хэрэг нам дарагдсан. Улсаас хэчнээн дэмжиж, туслаад, буруутнууд нь өвдөг сөгдөн гуйгаад ч амиа алдсан цэрэг босож ирэхгүй, хүүгээ алдсан эцэг, эх, гэр бүлийнх нь сэтгэлийн шаналалыг “эмчилж” чадахгүй. Үхсэнийх нь хохь болоод л үлдэж байгаа нь харамсалтай.

Хэн нэгний алдаа хүний амьдралыг яаж орвонгоор эргүүлж, амьдын тамд унагадгийг Харьяа яам, цэрэг, армийн салбарынхан Я.Эрдэнэбатын амьдралаас хараасай, сургамж аваасай. Зөвхөн тухайн албан хаагч бус аав, ээж хань ижил, ах, дүүс нь ч мөн ингэж зовж, шаналдаг юм шүү. Дахиж хэн нэгэн аавын хүүг ийм амьдрал битгий туулуулуусай. Хүний амьдрал ганцхан. “Дахиж алдаа гаргахгүй” гэж цэрэг, армийн салбарынхан ганцхан удаа л хэлээсэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-04-13 09:04

үнэн мундааг эмэгтэй юм аа энн

Зочин
Зочин
2021-04-13 10:24

hvnii hani ijil gj ene emegteig l hlne de. mundag baharhaj bn. hvsel n biyleesei ????

Зочин
Зочин
2021-04-13 11:04

Пөөөх ямар мундаг эмэгтэй вэ ийм л хүмүүсэд нөгөө 3% зээл хүрээсэй,ийм л амдр�##�ын төлөа зүтгэж яваа хүмүүсэд төр тусладаг байгаасай энэ 2 хүний хүслийг биелүүлээд ганц хүүд нь байр бэлгэлчих хоншоортой аавын хүү бурханаас заяагаасай заяагаасай билээ.Үнээр явб�##� үхэр тэрэг туулайг гүйцэнэ гэж хүсэл нь биелэх болтугай

Зочин
Зочин
2021-04-13 11:08

Нулимстай уншлаа..Ноён ерөнхийлөгч өө! Та тэвдэж явахад нь туслажээ.Баярл�##�аа.Одоо нөхөн олговор олгох хуулийн за�##�т боломж байгаа эсэх.яаж хөөцөлдөхийг зааж өгнө үү /Холбогдох газарт үүрэг болгож,гүйцэтгэлийг ш�##�гах/

зочин
зочин
2021-04-13 11:43

Энэ хоёр хүнийг төр засаг, арми харж хандах цаг нь болсон юм биш үү. хайран сайхан з�##�уу насаа өвчин шан�##��##�тай өнгөрүүлсэн нь энэ хүний буруу биш. үнэхээр өрөвдөлтэй бна

зочин
зочин
2021-04-13 11:45

Ерөнхийлөгч Баттулга үнэхээр өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн юм. одоо төр засаг харж үзэх хэрэгтэй

zochin
zochin
2021-04-13 13:29

harilts#ag bank ni demjeed zeel ugchihuusuu

Зочин
Зочин
2021-04-13 15:27

Энэ чинь хэрэг хуучирдагүй гэдэг бизпдээ маш ноцтой хүн буудсан амиа хоролсон хэрэгиыг нуун дарагдуулсан нөгөөл эргүү оццкр дарга нар одоо амьд арзайгаад амьтны хүүхдүүдийг дарамтлаад байж байгаа тэднийг хөөн хэлцэж зохих ялы нь үүрүүлэх хээгиэй энэ хүнд арим нөхөн олговор олгох хэрэгтэй хэрэг нуун дарсан тэр үеийн эргүүнүүдийг бүгдийг олж шиытгэх хэргтэй биздээ боломжгшй асууд�##� биш биздээ

монгол
монгол
2021-04-13 15:42

Энэ хүмүүсийн хэрэг ийм тодорхой байхад,нөхөн олговор өгөх хэрэгтэй.олимпийн аваргад 7 сая өгч бхаар ийм хүмүүст тусламж �######�шгүй хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-04-13 16:08

Iim aimaar, odoo ene 2 huug zugeer bj bgaad buudsan bolgoh geel dairna, ard tumen harj bgaa shuu,

мундаг эгч байна
мундаг эгч байна
2021-04-13 16:30

мундаг эгч байна аа

Зочин
Зочин
2021-04-13 16:53

unshsan hun uilaj bhad ene emegteid yamar hetsuu bsan boldoo,tsereg armi ,bolovsrol ,eruul mendiin salbaruud uneheer navs unalaa daa

Зочин
Зочин
2021-04-13 17:22

uneheer buyan ni delgersen saihan busgui baina,uneheer tumnii tuluu tursun EMCH busgui .Tanai ger buld az jargal husie.uneheer uneheer gehees uur ug oldohgui ni ,Angiiin naiz nuhud ni irsend bayartai baina ,

Zochin
Zochin
2021-04-13 17:24

Peeeesh mundag emegtei bn....hun chanar iim aguu .....hun bolgond jargal zovlontoi amidarhimda biyantai hun garch ireed tusaldag ch boloosoi dooo

Дандар
Дандар
2021-04-13 17:48

Хурандаа Хүрэлсүх цэргийн хүн хэрэгтэй мөнгийг нь өгчихөөд ёслоод зогсож байв�##� сайхан л байна

Зочин
Зочин
2021-04-13 18:16

Үнэнхүү монгол эмэгтэйн ээжийн сэтгэлийн тэнхээг биширч бна хүсэл нь биеллээ олоосой билээ мундаг хүн юм

Зочин
Зочин
2021-04-13 20:24

Хохирлыг нь төлж өгөх хэрэгтэй шдээ. Мундаг сэтгэлтэй хүний хань гэж энэ шүү дээ. Хэр баргийн хүн ийм тэвчээртэй байхгүй шүү. Хичнээн сайхан з�##�уучууд байлаа. Нөхөн олговор өгөөч дээ...

зочин
зочин
2021-04-13 20:52

хугацаат цэргийн �##�бан хаагчийн хохирлыг батлан хамга�##�ах яам хилийн цэрэг монгол улс энэ бүхнийг хариуцах ёстой хууль байх ёстой .энэ хуулийг бий болго. төрийн жинжэнэ �##�бан хаагч хүн бусад нь хүн биш гэсэн энэ �##�агчилсан бодлогоо х�##�ах хэрэгтэй. хохирол учруулсан хүн нь одоо байхгүй ч хоёр хүний хоорондын асууд�##� биш цэргийн �##�баны хүрээнд болсон хэрэг байна . нөхөн төлбөр төрөөс өгөх хэрэгтэй. хилийн удирдлагаас хэргийг нуусаныг мэдэх тэр үеийн хүн үлдсэн байгаа .хэргийг нуусан этгээдүүд шат шатандаа �##�бан туша�##� цол ахих боломж бололцоо нь саадгүй явагдаж байсан нь баттай шүү дээ.

Зочин
Зочин
2021-04-13 21:24

ЭНЭ ХОЁР ХҮН ХИЛИЙН ЦЭРГЭЭС БОЛЖ 39 ЖИЛ АРАЙЛ ДЭНДҮҮ ХОХИРЧЭЭ . АРАЙ АРАЙ

Зочин
Зочин
2021-04-13 21:44

Хэрэг хуучирдаггүйн жишээ энэ дээ. Энэ эмэгтэйн нөхрийн хэргийг шүүх яар�##�тай шийдэж, хохиролыг нь нөхөн төлүүлэх хэрэгтэй. Эрдэнэбатыг буудуулсанаас хойшхи хугацаанд �##�дсан бүх зүйлд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ, тооцоог нь хийлгэж, Батлан хамга�##�ах яам, Монгол улсын төр нөхөн олговор олгох нь зүйд нийцнэ. У.Хүрэлсүхийн чихэнд хүргэх хэрэгтэй юм байна.

Зочин
Зочин
2021-04-13 21:50

Энэ 2 хүний амьдр�##�ыг сайн мэднээ. Төрөөс 1 удаа ч болов тус�##�ж дэмжээсэй. Уранчимэг эгч бол гайхмшигтай эмэгтэй. Өөрсдөөс нь ш�##�тга�##�хгүйгээр хэтэрхий их зовлон үүрлээ. Энэ нийтлэлд өгүүлсэн бүхэн үнэн бодитой.

zx
zx
2021-04-13 22:09

mumdag emegtei bn

Suhbaatar
Suhbaatar
2021-04-14 10:43

Iim hani iim eej iim emegteed ter turiin shagnal odon temdeg bair baishin mashin tereg honi m#l uguud baidag hulgaichuud nudee olood uguud tuslaachee iim hani delhiid barag baihgui shuu zasgiin gazart erunhii saidad hand MAN tuunii zasgiin gazar AN n hulgaich luivarchdiin hajuud bol zovlon oilgono oyunerdene hurelsuhuud uuniig unshij bgaa bol ene aguu emegteid tuslaarai ynz buriin tododgoltoi ger bul eejuud baidag ene hunii hajuud bol zugeer l ichij amidar zasgiin gazartaa handaa ted zaaval tuslana muruudul biyldeg yum nevtruulegt hand ard tumendee hand hediigeer uls eh oron huvi hunii ediin zasag hund ch gelee bid tuslay

eej
eej
2021-04-14 20:18

Tavilan nevtruulgiig n uzj bsaan.ih mundag emegtei setgliin hattai.nohor n ch bs saihn zaluu bsn n ilt hargdsan.ZEVSEGT HUCHIN ene hund tyslamj uzuuleh hergtei shdee.hunii amidrliig dooshn darj dorduulj hiisn hergee nuuj bsndaa uuchlalt guij end aild materiallag bolon mongon tuslamj uzuuleh hergtei

Иргэн
Иргэн
2021-04-15 14:04

Үнэхээр хатан ухаантай, шонхор шиг зоригтой, тэсвэр тэвчээрийн туйл болсон жинхэнэ хүн юмаа энэ эмэгтэй,Амьдр�##�даа хатаагдсан ган төмөр баатрууд юмаа энэ хоёр,нөхөр нь ус уух хувьтай хүн юм , Ийм хүн чанартай хүмүүсийн амьдарлын түүхээс ерөнхий боловсролын сургуулиудад хүмүүжлийн цаг дээр нь хааяа орж ярьж өгч баймаар санагдаж байна, Бахархмаар амьдарч байнаш дээ

ххх
ххх
2021-04-15 18:53

иш зовохын дээдээр зовсон хүмүүс бнаа.Наадмаар 1 түрүүлсэн бөхөд цэрэг цагдаагийнхан хөл �##�даад давхардуулж байр өгөөд бдгийн бн�##�ээ Энэ хүнд нөхөн олговор болгож насны эцэст тайван нүд аниг гээд байр өг л дөө.Энэ хүн авах ёстой.Ямар сайхан мөрөөдөлтэй ямар сайхан з�##�уу байв Ёстой л хохирсон хүн бна

Уншигч
Уншигч
2021-04-16 13:59

Бөхчингүүд гээд явдаг жорлонгуудад мөн тогоо тослох нь тодорхой нүүрэндээ үстэй адгуусанд зардаг мөнгөнөөсөө тодорхой жаахан хувь хүртээхэд амьдр�##�д нь их тус болох юум байна даа баячуудаа нэг юум болно байгаа харин улс төрчингүүд оролцож шоу хийж зурагтын дэлгэц дүүргэж хэрэггүй тус болмоор байв�##� зүгээр л олны хэсэгт бай би өгчихлөө гэж битгий орилолдоод попроод унаарай сэтгэл байв�##� тэр хууль журамандаа өөрчилөлт с�##�хи савир оруулж тус�##� тэр л та нарын хийх ёстой аж л чинь мөн

Зочин
Зочин
2021-04-21 11:35

ямар сайхан хүн ямар болсоныг харлаа. Хэрэв ийм зүйл болоогүй бол энэ хүмүүс яаж ч амьдрах байсан юм билээ хүний хувь заяа амьдр�##�ыг үнэхээр орвонгоор нь эргүүлжээ маш харамс�##�тай. Цэргийн хүн төрийн �##�бан хаагч биш гэсэн чинь юу гэсэн үг вэ хүний сайхан хүүг бүр шилж сонгоод ш�##�гаруулаад эх орон чинь дуудлаа эх орны хүү боллоо гээл сүр сүр юм яри�##� аваад явдаг биздээ одоо бол бүр утгаараа ярг�##��##�ын газар болсон та нарын хүүхдүүд явдаггүй болохоор тооддоггүй байх�##�даа хөгийн новшнууд бүр маш их уур хүрч бухимдаж байна. Батлан хамга�##�ахын сайд төрийн өндөрлөгт байгаа хүмүүсээ та нар энэ ярг�##��##�ын үүр болсон цэрэг армийн газруудаа анхаар�##�даа авч ийм новшийн хэрэг гардаггүй болгох арга хэмжээ авч ажилл�##�даа

Mongolia
Mongolia
2021-05-19 14:07

Ene 2g sain medneee???????? Unexeer gsixsltai xvchtei tewcheertei xicheengui humuus???? tor zasag xaraadai tuslaad demjeed uguudei yrij bga bvhen n bvgd vnen

Gerelee
Gerelee
2021-05-19 14:20

Urnaa egch maani tr jijig biyndee baimgvi ix xvchtei rmegtei shuu. Xani ni ch bas mundag sxn setgeltei sxn aash zantai humuus bdg. Demjdeg gazar n demjeed uguusei xudulmurch xvmvvsiig , ulsaas gants bair ugchixud yahawdee awax erxtei humuus shuu

Зочин
Зочин
2021-05-21 12:12

Гэр бүлээрээ, хүүтэйгээ амьдрах байр �##�ь нэг Барилгын компаниас бэлэглэгчихдэггүй юм байх даа? Төрийн хүмүүст хүрэх гэж их удах байх, энэ нийтлэлийг уншсан хэн нэгэн эрх мэдэлтэй хүн байв�##� заав�##� туслаарай.

MARIA WANG
MARIA WANG
2021-08-15 06:29

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яар�##�тай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно.
Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected])
Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярл�##�аа.(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яар�##�тай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно.
Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected])
Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярл�##�аа.

buy stromectol pills
buy stromectol pills
2021-10-30 00:44

Prix Kamagra Avec Ordonnance

cheapest cialis available
cheapest cialis available
2021-10-30 20:08

Fluoxetine Medicine

buy viagra super active
buy viagra super active
2021-10-31 19:48

Where To Buy Viagra

Lasix
Lasix
2021-11-06 06:29

Viagra Professional Canadian

Cialis
Cialis
2021-11-08 01:49

Cialis Site Fiable

Viagra
Viagra
2021-11-09 01:37

vendo cialis original

zochin
zochin
2021-12-01 17:39

chereg chuuchirdaggui !!!, yg odoo schalgalt ybuulj naad chumuusee avraachee !!! ter eronchiilogch Churelsuch !, bas ESaid Oyuunerdene !, tanar nudee nee , ajillaa oligtoi chiij uz!!

plaquenil reviews
plaquenil reviews
2021-12-04 04:38

Acheter Baclofene Sur Internet

gabapentin 600 mg
gabapentin 600 mg
2021-12-07 14:09

Take Klonopin With Cephalexin

where can i buy plaquenil without a prescription
where can i buy plaquenil without a prescription
2021-12-07 21:58

Candian Pharmecy

cheap cialis online
cheap cialis online
2021-12-10 14:04

Viagra Orders Online

Холбоотой мэдээ

Back to top button