Нийгмийн

Зургаан настай Х.Ивээл ДАШТ-д тусгай байранд шалгарчээ

Зургаан настай Х.Ивээл охин Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тусгай байранд шалгарчээ.

Уг тэмцээн нь дөрөвдүгээр сарын 5-11-ний хооронд онлайн хэлбэрээр болсон байна. Тэмцээнд 27 улсын 611 тамирчин нас насны ангилалдаа амжилттай оролцсон байна.

Тэмцээний тухай Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудаснаа “Миний охин Х.Ивээл энэ жил гуравдугаар ангид орно. Бэлтгэл дээрээ “Цикл” өрөлтийг найман секундэд гүйцэтгэдэг. Харин тэмцээн гэдэг бол тэс өөр гэдгийг охин маань илүү сайн мэдэрсэн байх. Дараа жил илүү хичээнэ” хэмээжээ.

170240274_379933083053765_2040172442796934545_n
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button