УЛС ТӨР

Ардчилсан нам үгээ ЗОРИГТОЙ хэлэхийг уриалж байна

Гадаадад гацсан иргэдийн эрх жил хагасын турш зөрчигдөж байгааг та бид хангалттай харлаа. Аавын хөвгүүдийн эрх хил дээр хичнээнээрээ зөрчигддөгийг бид мэддэг боллоо. Хөл хорио нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж байгаа явдалтай бид бүгд тааралдлаа. Эмнэлэг, сургууль тойрсон эрхийн зөрчлүүд ч хангалттай байгааг бид мэдэрлээ. Хувийн хэвшлийнхэн, бизнесийнхэнд өдөр бүр шахуу төрийн зүгээс “салаавч” үзүүлэн, боломжийг нь хулгайлж байгаа тухай мэдээг харсаар даслаа.

Гэвч бид хүлээж, хүлцэж суусаар л байна. Хэдий хүртэл тэвчиж, хэзээ болтол хүлээх вэ? Алдагдсан эрх чөлөө, хавчигдсан эрхийн минь төлөө тэмцэх хэн нэгэн халхын хавтгайд байхгүй гэж үү? гэж иргэд цөхрөлөө барж байна.

Харин энэ бүхнийгээ зоригтойгоор илэрхийлж, зөрчигдсөн эрхийнхээ төлөө Ардчилсан намтай хамт тэмцэх боломжийг олгохоор ЗОРИГТОЙ ҮГ нийгмийн индэрийг Ардчилсан намын зүгээс эхлүүлснээ өөрийн фэйсбүүк хуудаснаа постолжээ.

Монголын улс төрийн хамгийн том хүчнүүдийн нэг, баруун төвийн үзэл, эрх, эрх чөлөөг сурталдагч Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ биелүүлж, иргэд, бизнесийнхээ талд нөмөрлөн зогсох ёстой гэсэн хүлээлтэнд бага ч болов хүрэхээр тэд ажлаа эхлүүлсэн байгаасай гэж жирийн сэтгүүлчийн хувиар хүсэж байна.

Тэд “өнөөдөр та зориг гаргаж, хувь хүний зөрчигдсөн эрхийн шаналал, бизнесийн зөрчигдсөн эрхийн гацаа, улс төрийн эрх зөрчигдсөн буглаа, шүүх хуулийн зөрчигдсөн эрхийнхээ идээ бээрийг шахаж үгээ зоригтойгоор хэлэхгүй бол маргааш гэхэд таны үг хэлэх эрхийг ч эрх баригчид булаахад бэлэн” байгааг дурдаж, эх сурвалж, эзнийг хамгаалж, ийм зөрчил дахиж гаргахгүй байхад анхаарч, нийгмийн бугшсан бүхэнтэй тэмцэхээ, түүнийг залруулахаа илэрхийлсэн байгааг хараад баярлаж сууна.

Намынхаа анхдугаар их хурал хуралдсан 4/7-ны өдөр ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсанд улсын баатар цол нэхэн олгох санаачилгыг гаргаж нийгмийн хэлэлцүүлэг болгоод амжсан Ардчилсан намыхан Зориг агсныг зөвхөн улс төрийн оноо түүдэг сэдэв биш урдаас нь харж бахаддаг, урам авдаг тэмүүллээ болгон өөрчилж, нийгмийн идээ бээрийг шахахын төлөө үгээ зоригтой илэрхийлсэн иргэдээ хамгаалж, үлгэр үзүүлж чадаасай гэж хүсэж байна.

Хүлцэж, хүлээж суулгүйгээр тэдэнд нэрээ, хувийн мэдээллээ нууцлаад асуудлаа илгээж үзье. Асуудлынхаа хойноос хэр явахыг нь бас харж сууя. Магадгүй тэдний өөрсдийнх нь хэлснээр “эрх, эрх чөлөөний манаач, мөнхийн харуул” нь Ардчилсан нам байж эсэхийг ахин нэг харая. Уг нь тэд түнэр харанхуй нийгмийн ханыг нурааж, гэрэл оруулсан баатрууд шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-13 10:40

Хэлэх үгээ ах нямкагаараа за�##�га UBS намын даргаа

Зочин
Зочин
2021-04-13 15:28

Эхлээд нам шиг нам бол. Дараа нь наад 21 жил намын нэр барьж хөлжсөн новшнууддаа хариуцлага тооц. За бараг бүгд л шоронд насаараа явна даа. Дараа нь олон юм ярьж болно.

Холбоотой мэдээ

Back to top button