Нийгмийн

Мьянмарт амь үрэгдсэн иргэдийн цогцсыг ар гэрийнхэн нь 85 ам.доллароор худалдаж авна

Мьянмарын цэргүүд дөрөвдүгээр сарын 09-нд Баго хотод болсон жагсаалыг тараахдаа дор хаяж 82 хүний аминд хүрсэн хэмээн AAPP мэдээлжээ. Жагсаал тарсны дараа Баго хотын их сургуулийн оюутны холбоо цахим сүлжээнд “Мьянмарын арми хөнөөсөн хүмүүсийнхээ цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхдөө 85 ам.доллар шаардаж байна” хэмээн бичсэн байна.

Ийнхүү цэргийн эргэлтийн эсрэг жагсаалд оролцож, буудуулсан иргэдийн цогцсыг авахдаа ар гэрийнхэн нь армид 85 ам.доллар тушаах ёстой болжээ.

Тодруулбал, ням гарагийн байдлаар жагсаалд оролцсон 700 гаруй хүн амиа алдаж, 3000 гаруй хүн баривчлагдаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button