НийгмийнХУУЛЬ

С.Эрдэнэцогтоос мэдүүлэг авч, хөл хорионы дэглэм зөрчсөн цагдаад хариуцлага тооцжээ

Засгийн газрын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод хөл хорио тогтоочихсон байхад буюу уржигдар (энэ сарын 11) загвар өмсөгч С.Эрдэнэцогт нэгэн цагдаагийн албан хаагчаар жолоогоо бариулан яваагаа цахим хуудсандаа нийтэлсэн билээ.

Хөл хорионы үед албан үүргээ гүйцэтгэх учиртай цагдаагийн алба хаагч загвар өмсөгч С.Эрдэнэцогтын машиныг жолоодож, хөл хорионы дэглэм зөрчсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Энэ талаар тухайн үед ЦЕГ-аас тодруулахад “Тухайн бичлэгийг шалгаж байгаа. Хөл хорионы үеийн дэглэм зөрчсөн гэсэн үндэслэлээр тухайн цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцно” гэсэн.

С.Эрдэнэцогт хүчирхийллийн хэргээр тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ  - Eguur.MN

Тэгвэл С.Эрдэнэцогт болон тухайн цагдаагийн албан хаагчаас мэдүүлэг аван, шалгажээ. Улмаар тухайн цагдаагийнм албан хаагчид хариуцлага тооцжээ.

Яг ямар хариуцлага тооцсон талаар ЦЕГ-аас тодруулахад “Одоогоор хэлэх боломжгүй” гэлээ. Зарим эх сурвалж тухайн цагдаагийн албан тушаалийг бууруулсан гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Goyo Erdenetsogtoo chi mongol iim boxi zajilsan dalichgar tsagdaatai gedgiig niited delgej ilchilsend bayar xurgeye. Ter tsagdaag albanaas ni shuud xalax xeregtei. Iim dalichgaruud niigemd gai boldog ni gartsaagui unen. Ooriigoo yu geed bodson boxi zajilsan dalichgar ve. Ajil deeree yamar ch chadvargui dalichgaruud l iim baidag yum daa. Erdenetsogt irgenii uurgee bieluuljee.

  2. Goyo Erdenetsogtoo chi mongol iim boxi zajilsan dalichgar tsagdaatai gedgiig niited delgej ilchilsend bayar xurgeye. Ter tsagdaag albanaas ni shuud xalax xeregtei. Iim dalichgaruud niigemd gai boldog ni gartsaagui unen. Ooriigoo yu geed bodson boxi zajilsan dalichgar ve. Ajil deeree yamar ch chadvargui dalichgaruud l iim baidag yum daa.Usreed xaana unaxaa medexgui tsartsaa bna. Erdenetsogt irgenii uurgee bieluuljee.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button