Нийгмийн

Баянзүрх дүүргийн 26-р хороонд хөл хорио тогтоосныг хүний эрх зөрчсөн гэж үзжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байв. Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжинэ хэмээж байсан.

Тэгвэл уг мэдээлэл 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 25 минутад буюу хатуу хөл хорио эхэлсэн хугацаанаас 2 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудас т тавигдсан байна. Ийнхүү хэсэгчилсэн хөл хорио тавьж, иргэдийн эрхийг хязгаарлахдаа иргэд, албан байгууллагуудад урьдчилан зарлаж, мэдэгдэлгүй, гэнэтийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тухайн иргэдийн эрх, эрх чөлөө хөндөгдөх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн дээр дурдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/103 тоот захирамжид хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд ажлын дараалсан 3 өдөр багтсан бөгөөд шийдвэрийг гэнэт гаргаж, урьдчилан мэдээлээгүйн улмаас иргэдийн албан болон хувийн олон ажил, үйл ажиллагаа тасалдсан, өөрийн ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учир шалтгаанаа тайлбарлах, ажлаа зохицуулах боломж олгоогүй байна. Мөн тухайн хугацаанд хорооны нутаг дэвсгэрт зөвхөн эмийн сан, хүнсний худалдаа ажиллахаар заасан нь өрхийн эмнэлэг зэрэг нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг тасалдуулсан байна. Улмаар тухайн хорооны иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулснаар 3 хоногийн дараа хязгаарлалтын дэглэмийг цуцалж, хөл хориог зогсоожээ. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь зохистой түвшинд буюу зайлшгүй, тохирсон, хэтрэхгүй байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохироогүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.5-д тус тус зааснаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах таван үндсэн шаардлагыг тусгаснаас гадна 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байх ёстой гэж заасныг төрийн бүх байгууллага, алба хаагчид хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах шаардлагатай байна.

ХЭҮК-ийн 20-р илтгэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-14 12:26

Байнга л хүний эрх гэхийн үүрэг гэж зүйл баймаар юм

зочин
зочин
2021-04-14 13:14

Одоо хүний эрх ярьж байх цаг биш. Х�##�двар өдөрт 1000 р тоологдож байна. Байд�##� биш болж эмнэлэг хүрэлцэхгүй гэртээ нас барж эхэллээ

иргэн
иргэн
2021-04-15 12:29

за хуцаад бай! Дуртайдаа хөл хорио тогтоогоо юу. энэ манай нийгэм гэж арз�##�дсан боловсолгүй юмнуудаар дүүрчээ

ОДОО ТЭГЭЭД БЗД-Н ЗД БАЯРМӨНХ ГУАЙД ЯМАР ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХ ВЭ?
ОДОО ТЭГЭЭД БЗД-Н ЗД БАЯРМӨНХ ГУАЙД ЯМАР ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХ ВЭ?
2021-04-15 13:12

ИНГЭЭД Л ЗҮГЭЭР НЭГ АНХААРУУЛГА, ИЛТГЭЛ БИЧЭЭД ӨНГӨРӨХ ҮҮ?
СЭТГЭЛ САНАА, ЭД МАТЕРИАЛЫН, ТЭР БАЙТУГАЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ХОХИРСОН ЯВДАЛ ГАРСАН.
БАЯРМӨНХ ГЭЖ ДАРХАНЫ ХАРГИС ЦАГДАА, ШӨНИЙН БААР ДИСКОНЫ ЭЗЭН АСАН ЭНД ТӨРИЙН АЖИЛ ЯВЖ БАЙНА ГЭЖ ЗАНДРАНГҮЙ ДУУГАРАХ ХЭРНЭЭ ИРГЭДТЭЙГЭЭ НҮҮР Ч ТУЛЖ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ ЗУГТААГААД БАЙСАН.
БОДИТОЙ ХАРИУЦЛАГА НЭХМЭЭР БАЙНА.
НААНДАЖ ТОРГУУЛЬ ТӨЛЖ, АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ, ЦААНДАЖ ШҮҮХЭЭР ОРМООР БАЙНА!!!!!!!!!

БЗД Иргэн Алтансүх
БЗД Иргэн Алтансүх
2021-04-15 14:26

Бусад дүүргүүд чинь хэсэгчилсэн арга хэмжээ аваад болоод байна. Энэ БЗД, 26-р хороонд амьдарч иргэд нь яасан тусгай хүмүүс юм уу? Ард иргэдийнхээ төлөө хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо хүний эрх чөлөөнд х�##�длаа ч гэх шиг. Битгий олон юм гуцаад байгаарай. АН МАН гэж т�##�цаж болох ч ард иргэдийг турхир гэж та нарыг сөрөг хүчин болгоогүй шүү.

Zochin
Zochin
2021-04-15 18:42

Erguu m#lnuud. odoo l uhaarj bnu. hunii erh zurchsun gej uzej baival horio togtooson dargantsaruudaas arga hemjee avaarai

Бзд иргэн
Бзд иргэн
2021-04-16 00:20

Яг үнэн

Бзд иргэн. Энхцэцэг
Бзд иргэн. Энхцэцэг
2021-04-16 00:21

Хороон даргаа буцааж авая. Баярмөнхийн томилсон дүүг нь буцааж тат.

зочин
зочин
2021-04-16 10:00

Энэ хороонд үнэн арчаагүй нөхдүүд их байнаа. Боловсролгүй, ухамсаргүй, бас хороон дарга, хүний эрх ч гэх шиг, ...

Иргэн
Иргэн
2021-04-16 19:37

МАН-ын шээс Баянмөнхийг еөк сонгуульд бэлдэх гэж хороон даргыг солих зорилгоор хөл хорио тогтоосон үнэн байхад үхсэнээ өмөөрөөд байгаа м�##�нууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button