Нийгмийн

Халдвартай иргэнийг тусгай хэрэгслээр саатуулсныг хүний эрхийн зөрчил гэж үзжээ

Олон нийтийн сүлжээгээр коронавируст халдвартай нь батлагдсан иргэн оргон зугтсан байна. Тухайн иргэний амьдарч байсан гэрээс 12 дугаар сарын 1-ний өдөр эерэг тохиолдол илэрч, Цэргийн төв эмнэлэгт шилжүүлснээс хойш хамгаалалт, хяналтын ажилтнууд тухайн өрхийг хяналтдаа авсан. Өнөөдрийн батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь нэг гэр бүлийн гишүүд юм. Цагдаагийн алба хаагч гэрээс нь тусгаарлах байр руу авч явах үед тэрээр “Гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод өөр хаалгаар зугтахаар оролдсоныг хугацаа алдалгүй шуурхай олж тогтоон тусгаарлалтад авсан.

(“Коронавируст халдвар илэрсэн иргэн “гэртээ юмаа мартсан”
гэж хэлээд зугтсан ч хугацаа алдалгүй барьжээ” нийтлэлээс)

Дээрх тохиолдолд халдварын эрсдэл бүхий иргэн коронавируст халдварт өвчний талаар зохих ойлголт, мэдээлэлгүйн улмаас айж сандран зугтсан бөгөөд цагдаагийн алба хаагч хамгаалалтын тор буюу “уурга” гэж нэрлэгдэх болсон хамгаалах хэрэгслийг ашиглан саатуулсан үйлдэл нь нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгсэн байна. “Хамгаалалтын тор” буюу тусгай хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмын 918.4.4. дэх хэсэгт “Баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа, гэмт этгээдийг мөрдөх, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, хуяглан хүргэх, гэмт хэрэг үйлдсэн сэжигтэй этгээдийг байж болзошгүй газарт нэгжлэг хийх зэрэг эрсдэл бүхий бусад ажиллагаанд хамгаалах тусгай хэрэгслийг заавал хэрэглэнэ.” гэж заасан байна. Дээрх тохиолдолд иргэнд албадлагын арга хэмжээг авахдаа хамгаалалтын тор хэрэглэсэн нь эрсдэлийн хэр хэмжээнд нийцээгүй, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцсан хэлбэр гэж дүгнэж байна.

Халдварт өвчний үед хүний эрүүл мэндэд хяналт тавихад хувь хүмүүсийн зан авир болон үйл хөдлөлийг тогтоож, хянах олон төрлийн арга хэрэгсэл ашиглаж болно. Гэвч ийм төрлийн ажиглалт, хяналтыг зөвхөн нийтийн эрүүл мэндийн тодорхой зорилгын хүрээнд ашиглаж, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ, хэр хэмжээ нь тодорхой байх ёстой. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхдээ халдвартай иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг, хувийн нууцад хамаарах мэдээллийг нийтийн эрүүл мэндийн ноцтой хямралтай холбоотой биш бол өөр зорилгоор ашиглахгүй байхад хатуу хяналт тавьж баталгаа гаргах хэрэгтэй.

ХЭҮК-ын 20-р тогтоолоос

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-14 14:51

halamj hair zohihgui orkuud eldev boloh yumaa.ylanguya hodooniihon.yum uzeegui,heden m#liin buyand sagsan debiluud.busad humuus tuunees iluu ih mongotoi gj boddog sonin garuud bh yumo.kkk.orovdmoor ch yum shig.minii erh ghees iluu iim yed busdiin erh ashig,ooriin uureg gdgee uhamsarlah estoi....

Холбоотой мэдээ

Back to top button