Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: АНУ-д халдлагад өртөн, буудуулсан монгол залуугийн биеийн байдал хэвийн байгаа

Сүүлийн үед АНУ-д азиудыг ялгаварлан гадуурхах, биед нь халдах үзэл эрс ихсэн, цөөнгүй иргэн өртөөд байгаа билээ. Тус улсын Чикаго хотод амьдардаг монгол залуу гудамжинд явж байхдаа халдлагад өртөж, баруун гуяндаа буудуулсан  талаар бид мэдээлсэн. 

Халдлагад өртсөн 32 настай  Н.У-тай тус улсад суугаа элчин сайдын яам холбогдсон эсэх болон биеийн байдал ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авахыг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

“Иргэн У-тай АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам өчигдөр холбогдсон. Тухайн иргэний биеийн байдал хэвийн байгаа. Өөрийнхөө тухай ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан.  Тиймээс тухайн иргэний гаргасан хүсэлтийнх нь дагуу арга хэмжээ авч, шийдвэрлэнэ. Одоохондоо ямар ч хүсэлт ирээгүй байна. АНУ-д манай улсын 25-30 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button