СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй

-НЭР ЗААГААГҮЙ ЭХНИЙ БИЧВЭР-

Дөрөвдүгээр сарын 11-ний ням гаргийн орой иргэн Б.Сүндэръяа өөрийн нүүр хуудаст “Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх үү, яах уу” нэртэй бичвэр нийтэлсэн. Үүгээр нэр бүхий УИХ-ын гишүүнд холбогдох бэлгийн хүчирхийллийн шинжтэй кэйсүүдийг дэлгэсэн нь нэлээд ноцтой асуудлын эхлэл болов. Тэрбээр хэн нэгнийг нэр зааж нэрлээгүй боловч тэр дороо цахим орчинд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухай яриа газар авсан юм.

-ӨӨРИЙГ НЬ НЭРЛЭЭГҮЙ БАЙХАД ӨӨРӨӨ ГАРЧ ИРЭВ-

Маргаашаас нь эхлээд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох цуу яриа гэхүйц мэдээллүүд цахим орчинд цацагдаж эхэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эл даваа гарагт өөрөө мэдэгдэл нийтэлж, “Би биш шүү” гэх агуулгаар ил гарлаа. Өөрөөр хэлбэл өөрийг нь нэрлээгүй байхад өөрөө гарч ирсэн гэсэн үг. Иргэн Б.Сүндэръяагийн мэдээллийн дагуу түүн шиг тайлбар мэдэгдэл хийсэн өөр УИХ-ын гишүүн байхгүй юм.

-#MeToo ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭВ-

11-ний өдөр бичвэр нийтэлсэн иргэн Б.Сүндэръяа тэр оройноо өөрт нь хэрхэн дарамт, шахалтууд ирж байгаа талаар мэдээлсээр байв. Маргааш нь буюу УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хариу мэдэгдэл хийсний дараа тэрбээр цахим орчинд хаштаг бүхий MeToo хөдөлгөөнийг эхлүүлэв. Тэрбээр амьдралдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол уг хаштагийг ашиглахыг уриалжээ. MeToo хөдөлгөөний хувьд олон улсад байдаг жишиг бөгөөд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сошиал орчинд уг хаштагийн бичих давлагаа өрнүүлсэн хэд, хэдэн улсууд бий.

Үүгээр цахим орчинд хэдий нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэрийг зарлаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахыг хүссэн хандлагууд явах болов.

-ХОХИРОГЧИД ГЭХ ЧАТУУД ИЛ БОЛЛОО-

Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр, дуучин М.Нарантуа өөрт нь ирсэн гэх чат мессежүүдийг ил болгов. Түүний хувьд Б.Сүндэръяаг мэдэгдэл хийснээс хойш дэмжихээ илэрхийлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байсан юм.

М.Нарантуяагийн дэлгэсэн чатуудыг харвал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь өөрийн албан газартаа эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт удаа дараа үзүүлж байсан гэж ойлгогдохоор байв. Олон нийт цочролд автав.

-ИЛ ЯРИГДДАГ МЭДЭЭЛЛҮҮД-

Харин улс төрийн хүрээнд Ц.Анандбазар ихээхэн нэр муутай бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд 2020 оны сонгуульд нэр дэвших мандат олгох тун дургүй, уулзах ч дургүй байсан гэж яригддаг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар мандат олж авахад нь лобидсон гэх. МАН-ын дотоод уур амьсгал Ц.Анандбазарт таагүй байгаа гэдэг мэдээлэл бий.

Нөгөө талд иргэн Б.Сүндэръяаг бичихээс өмнө түүний нэр холбогддог хэргүүд яригдаад дарагддаг, хэвлэлд бичүүлсэн бол устдаг байсныг батлах гэрч олон. Ц.Анандбазарыг 2020 оны УИХ-ын гишүүнд нэр дэвшихийн өмнө идэвхийлэн эсэргүүцэж байсан хэсэг бий.

-СОШИАЛ ДАХЬ ПОСТУУД-

-СОД МОНГОЛ, ӨРГӨӨ КИНОТЕАТРЫГ БОЙКОТЛОХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨВ-

Олон нийтийн уур амьсгал нэгэнт Ц.Анандбазар бол хүчирхийлэгч гэдэг цэгт төвлөрсний дараа түүний үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг Содмонголоос шатахуун авахгүй, Өргөө кинотеатрт кино үзэхгүй гэдэг бойкот хөдөлгөөн өрнөж эхэлсэн.

-ӨМӨӨРӨХ, ЭРГЭЛЗЭХ ХЭСГҮҮД-

Нөгөө талд эргэлзэх, өмөөрөх хэсгүүд ч мөн байсан юм. Тухайлбал хохирогч эмэгтэйчүүдийн гэх чатууд үнэндээ хуурамч хаягнаас, зориуд бичигдсэн байвал яах вэ гэдэг хардах өнцөг бий. Яг нэр нүүрээ ил гарган мэдэгдэл хийсэн эмэгтэй Б.Сүндэръяагаас өөр одоогоор байхгүй байгаа билээ.

Түүнчлэн Ц.Анандбазар бол Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахаар ажиллаж буй, түүнчлэн өөрөө шатахуун импортлогч группийн эзэн мөртлөө дотооддоо нефтийн үйлдвэр барьж, үнэ буулгахыг дэмждэг гэх өмөөрөх хэсэг ч байлаа.

-ХҮЭК ДУУГАРАВ, БУСАД НЬ ТАГ ЧИГ-

Гурав хоногийн дотор цахим орчинд томоохон давлагаа үүсээд байхад түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй тухай мэдээлэл гарсангүй. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд, УИХ-ын эмэгтэй гишүүд дуугарсангүй.

Харин Хүний эрхийн үндэсний комисс уг асуудлаар хуралдаж, Ц.Анандбазар гишүүнийг өөрөө тайлбар өгөхийг зөвлөсөн зөвлөмж гаргаж, уг асуудлыг шалгахаа мэдэгдэв.

-Б.СҮНДЭРЪЯА ЦЕГ-Т ӨРГӨДӨЛ ӨГЧ, ХОХИРОГЧ 1000 ГАРУЙ ЭМЭГТЭЙ БАЙГАА ТАЛААР ЯРИЛАА-

Үйл явдал хамгийн сүүлд Б.Сүндэръяа ЦЕГ-ын дарга Б.Болдолд гомдлоо хүргүүлсэн цэг дээр зогсоод байна. Тэрбээр олон нийтэд дэлгэсэн болон дэлгээгүй нотлох баримтуудын хамт цагдаад хандсан нь энэ аж.

Тэрбээр өнгөрсөн 20 орчим жилийн турш Ц.Анандбазарын шууд болон шууд бус бэлгийн дарамтад өртсөн 1000 орчим эмэгтэй хандсан гэх утгатай мэдэгдлийг хийлээ. Мөн өөрийг нь дайрч, давшилж, сүрдүүлж байсан бол өдгөө танил, дотнын хүмүүсээр нь дамжуулан тохиролцъё гэх саналыг тавьж байгаа талаар ярив. Б.Сүндэръяа яасан ч тохиролцохгүй гэдгээ илэрхийллээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Булган аймгаас ард түмний элч төлөөлөгч болон УИХ-д сонгогдсон, тэргүүн бизнесмэн Ц.Анандбазар гэдэг хүн гуравхан хоногийн дотор харгис хүчирхийлэгч болж хувирлаа. Нийгмийн хүрээнд уг асуудлын үүсгэж буй нөлөөллийг харгалзаж үзэж, ганц ХЭҮК гэлтгүй холбогдох бүх хүний эрхийн болоод хууль, хяналтын байгууллага Ц.Анандбазарыг шалгах зүй ёсны шаардлага үүсээд байна.

Үүн дээр яг одоо хэн амаа үдүүлэх вэ, хэн ил дуугарах вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиж байна. Асуудлыг замхруулаад өнгөрүүлэх биш, эцсийн үнэн мөнийг тогтоох нь хүн бүхний хүлээлт боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Сүнээ гэдэг хүүхэн хэн билээ монголчууд бүгд л мэднэ дээ энэ юу болоод байна учрыг олж байж нөгөө хүн лүү нь дайраарай нэг л биш байнадаа

  2. тэр Сүндэряа гэдэг эмэгтэй тэгээд баримттай нотолгоотой зйл хуулийн байгууллагад тавьж өөрөө нотлох баримтаа бас авч үлдээч. яаж дарамт####саныг тод болго_ Энэ МАН-ынхан чинь бүгд хн хүчиндэгчид байдаг бололтой нөгөө Гантулга, энэ Анандбазар ха ха.

  3. Хүний эрхийн үндэсний комисс гэх газар хаа сайгүй иргэдийн эрх зөрчиглөж бхад гэнэт гарч ирээд бас Сонгуулийн шоу юм ааа хавар болж Сонгууль ч болж. кк жүжиг үргэлжилсэээр ккк

  4. Булганыхан нэг юм дуугарахгүй бол сайхан нутаг усны чинь нэрийг заваартуулаад байх юм энэ нэг юм нь

  5. эрдэнэт үйлдвэрийн хүний нөөц байсан Батдэлгэрт хүчирхийлгүүлсэн охид хүүхнүүд зөндөө шүү

  6. Анандбазарыг улс төрд оруулсан багш нар нь Н.Энхбаяр, Жасрай нар бөгөөд сая УИХ гишүүн болоход нь тус####ж, дэмжсэн хүмүүс бол Занданшатар, сах#### Бат-Эрдэнэ нар шүү дээ. МАН өмнө нь Гантулга гээд хүчиндэгчийг гишүүн болгоод буцааж цуцлаад шоронд илгээсэн. Одоо Анандбазарыг мөн тэгж буцаахгүй бол хүчиндэгчээр дүүрсэн намыг ерөнхийлөгчийн сонгуульд ард түмэн дэмжихгүй

  7. ОДоо ЭХНЭР АВААА..АЛЬ БОЛГОН ОХИД ЧАНГААХ ВЭЭ..АНАНДБАЗАР МИНЬ…ОРДНООС ОЛИГТОЙ ЮМ ОЛДОХГҮЙ..ОДООО ОРДНОО ОРХИ ДООО..ОРОС ЯВЖ..НЕФТИЙН БОСУУД ОЛОХИЙМУУ? ХА ХА ХА ХА

  8. Гөвж гөвж, сэвж сэвж гишүүнээс нь буцаан татаад л мартагдах биз ээ, жирийн нэг бизнэсменийг бол мартчихсан байгаа, 60 тэрбумын улс төржилт шиг танил тархи уга####т биш байгаа л гэж эргэлзэж байна, 1000 хохирогч ч гэж юу байхав ядаж 10 бол магадгүй гэхсэн, кккк, тэгээд сэвээд байгаа хүүхнийг нь харахаар итгэх магадл#### бүүр 000 болж байна. Энэ хүүхэн хэний гар хөл болчихоод яваа юм бол

  9. Er n UIH gishuunii darhan erhiig boliosoi.Eersdiigee hamgaalah huuli gargachihaad yajij bolohgui bn.UIH iin dargad zangaragtai. Nymdorj.Zi.Enhbold shig chadvartai hun ajilluulj naad heden t1 ee zahirch.####uulahiig n ####uulj chadmaar bh uom.

  10. Энэ з####ьт рикетийг Хүрэлсүх яах гэж дэвшүүлж их хур####д оруулж ирсэн юм бэ? Асуудлыг эхлээд Хүрэлсүхтэй ярих хэрэгтэй. Их хур####д биш харин шоронд байх ёстой рикетчин. Бас болоогүй онгоцны түлшийг хэт өндөр үнээр гадны мафитай нийлж шахан баруун аймгийн иргэдийн хамаг м####ыг барж буй хув####з шүү. Анх Энхбаярын найз гээд л луйвар хийгээд эхэлсэн дээрэмчин шүүдээ. Ш####га, авах ёстой шийтгэлийг өгөх нь шударга ёсонд нийцнэ.

  11. МАН ын дарга Хүрэлсүхийн Анандбазараас авсан авлигыг АТГ аас хэзээ ш####г####т оруулах вэ? Гэрчтэй, баримттай илт гэмт хэргийг МАН ын дарга холбогдсон болохоор нь ш####гахгүй байна уу?

  12. Охинтой аавууд, охин дүүтэй ах нар, ач зээ охинтой өвөө нар metoo хөдөлгөөнд нэгдэж байна. Энэ ганцхан Анандбазар гэдэг хүний асууд#### биш шүү. Хавтгайдаа бузар болсон. Бүгдээрээ нэгдээд бузар булай, улаан махны бузрыг дуусгавар болгож чадна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button