ДЭЛХИЙ
Орос АНУ-ыг байлдааны онгоцнуудаа Хар тэнгисээс хол байлгахыг анхааруулжээ

Оросын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Вашингтоныг байлдааны онгоцнуудаа өөрсдийнхөө тусын тулд Хар тэнгисээс хол байлгахыг анхааруулсан байна. Тэрбээр хэлэхдээ Вашингтон Хар тэнгис рүү хоёр байлдааны онгоцоо илгээх нь бидний янзыг үзэх гэсэн өдөөн хатгалга хэмээж АНУ-ыг сөргөлдөгч гэжээ.
АНУ Испани дахь усан цэргийн баазаасаа Хар тэнгис рүү “USS Donald Cook”, “USS Roosevelt” гэх хоёр байлдааны онгоцоо илгээсэн бөгөөд тэд өнөөдөр (2021.04.14) зорьсон газартаа ирэх төлөвтэй байгаа юм.

Владимир Путин Украины хил болон Крымийн хойгт цэргийн хүчнээ цуглуулж эхэлсэн билээ. Сергей Рябков тийнхүү хэлснээс төд удалгүй Жо Байден утсаар Владимир Путинтай холбогдож нөхцөл байдлыг намдаахыг уриалжээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЛААН ТАХАЛ