НИЙГЭМ

Өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэйг хүнсний талонд хамруулаагүйг зөрчил гэжээ

…Би 4 хүүхэдтэй. Ковид-19 халдвар гарахаас өмнө хүнсний зах дээр ажилладаг, сардаа 800,000 төгрөгийн орлоготой байсан. Одоогоор би ажилгүй, орлогогүй байгаа хэдий ч дөрвөн хүүхдийн 400,000 төгрөг надад дэмжлэг болж байна…

(Өрх толгойлсон эмэгтэй)

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хоол хүнсээр хангагдах эрх

Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгох үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Журам, загвар, жагсаалт, маягт шинэчлэн батлах тухай А/32 дугаар тушаалаар “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг баталсан. Уг журамд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог “нийслэлд 292.5 ба түүнээс доош, аймагт 310.0 ба түүнээс доош болон өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 8,000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16,000 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээ 2013 оноос эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үйлчилгээ ядуу эмзэг, бүлгийн иргэдийн хоол хүнсний тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлсэн хэвээр байна. Хүнсний эрхийн бичиг олгох арга хэмжээнд сар бүр 43100 өрхийн 235400 иргэн хамрагдаж байна .

Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг цар тахал гарснаас хойш нэмэгдүүлж, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр нэг хүүхдэд 16,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр насанд хүрсэн нэг гишүүнд 32,000 төгрөгт хүргэж хоёр дахин нэмэгдүүлж олгосон боловч 2021 оноос эхлэн “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-д заасны дагуу хуучнаар нь буюу нэмэгдэлгүй олгож байна. Гэвч хүнсний талон эзэндээ хүрэхгүй байна гэх гомдол гарч байна.

ХЭҮК-ийн 20-р тогтоолоос...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2021-04-15 14:20

�######�УУЛ ЭНЭ ЭМЭГТЭЙ МАН-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭЭГҮЙ ЮМ БАЙНА ДАА, ОЙРЫН ҮЕД ОЧООД НАМЫН БАТЛАХАА АВЧИХ ЯГ ТЭР ҮЕД ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГИЙГ БАТЛАХТАЙ НЬ ХАМТ ГАРДУУЛДАГ ЮМ. МАНАЙ АЙМАГТ Л ЛАВ ТЭГДЭГ ЮМ.

Зочин
Зочин
2021-04-15 14:27

АН гарч МАН ор

Холбоотой мэдээ

Back to top button