Ярилцлага

Б.Дөлгөөнзул: Хөхний сүүгээр зүүлт хийж, нандин дурсамжийг нь дурсгал болгон үлдээнэ

Хөхний сүүгээр юу, юу хийж болох бол. Та энэ тухай бодож байсан уу. Тэгвэл Батцэнгэлийн Дөлгөөнзул хэмээх 26 настай бүсгүй хөхний сүүгээр гоёл чимэглэл бүтээж, ээж бүрийн үнэ цэнэтэй дурсамжийг нь дурсгал болгон өгч байна.

Тэрбээр нөхөр, охины хамт амьдардаг, эдийн засагч юм. Бид түүнтэй эхлүүлэх гэж буй бизнесийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-МИНИЙ СҮҮ ЭНЭ ДОТОР БАЙГАА ГЭЖ БОДОХООР ӨӨРИЙН ЭРХГҮЙ СЭТГЭЛ ХӨДӨЛЖ, НУЛИМС ДУСЛУУЛСАН-

May be an image of jewelry and text

-Хөхний сүүгээр гоёл чимэглэл хийе гэсэн бодол чухам хэзээнээс төрсөн бэ?

-Би 2019 оны долдугаар сард төрж, ээж хэмээх эрхэм алдрын эзэн болсон юм. Анхны төрөлт байсан болохоор их нандин санагдаж, сүүгээ хадгалах юмсан гэж бодсон. Тэгээд хөхний сүүгээр юу хийж болдог юм бол, хөлдөөж хадгалахаас өөрөөр хадгалах боломж байдаг юм болов уу хэмээн судлаж, гоёл чимэглэл хийж болдгийг нь мэдсэн. Боломжийг алдалгүй хөхнийхөө сүүг АНУ руу явуулж, зүүлт захиалгаар хийлгэсэн л дээ. Яг тэр үед надтай адилхан хүсэлтэй ээжүүд байгаа л байх гэсэн бодол төрж, энэ төрлийн бизнесийг монголдоо нутагшуулъя гээд зориглосон.

-Захиалсан зүүлт тань хэд хоногийн дараа таны гар дээр ирсэн бэ. Төсөөлснөөс тань хэр өөр байв?

-Тухайн үед би хөхний сүү хийдэг зориулалтын саванд сүүгээ хийгээд явуулж байсан. Коронавирусийн халдвар эд тархаж байсан тул зүүлтээ гурван сарын дараа бодитоор нь харсан. Төсөөлж байснаас илүү гоё байсан. Миний сүү энэ дотор байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, нулимс дуслуулсан. Тухайн үед зөвхөн өөртөө л хийлгэж байсан бол монголдоо хийдэг болсноос хойш охиндоо зориулж нэг зүүлт хийлгэсэн. Би өөрийнхөө сүүг уутанд хийгээд хөлдөөчихсөн байсан юм.

-АШИГ ГЭХЭЭС ИЛҮҮ МИНИЙ АНХ АВСАН МЭДРЭМЖИЙГ Л ОЛОН ЭЭЖИД ХҮРГЭХИЙН ТУЛД АЖИЛЛАНА-

-Бизнес санааг нь гэр бүлийн тань хүн хэрхэн хүлээж авсан бэ?

-Монголд огт ийм бизнес байхгүй болохоор хүмүүс таньж мэдэхэд урт хугацаа зарцуулах болов уу гэж бодож байсан. Гэтэл нөхөр маань энэ санааг надаас илүү дэмжсэн. Дараа нь аав, ээждээ хэлэхэд “Ямар гоё юм бэ. Ийм юм байдаг юм уу. Ямар сайхан бэлэгшээлтэй юм бэ” гэж хэлээд их баяртайгаар хүлээж авсан шүү.

-Ямар нэгэн бизнесийг эхлүүлэхэд зайлшгүй судалгаа хийх шаардлага тулгардаг. Таны хувьд хэр удаан судалгаа хийсэн бэ?

-Судалгаа хийсэн. Гэхдээ ашиг гэхээс илүү миний анх авсан мэдрэмжийг л олон ээжид хүргэхийн тулд ажиллана. Өөрийгөө хамгаалах сахиус гэж ойлгоод хийлгэсэн гоёл, чимэглэлээ нандигнаасай гэж хүсэж байна.

-АНУ-ЫН 8 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, ТУРШЛАГАТАЙ ХАМТ ОЛНЫ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛДОО НЭВТРҮҮЛЖ БАЙНА-

May be an image of jewelry and text

-Тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирсэн бэ. Нууц биш бол бидэнд сонирхуулаач?

-Анх 2013 онд АНУ-д хөхний сүүгээр бүтээсэн гоёл чимэглэл бий болж байсан. Бид 8 жилийн түүхтэй, туршлагатай хамт олны технологийг Монголдоо нэвтрүүлж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна.

-Бизнес эхлүүлэх хөрөнгөө хэрхэн шийдсэн бэ?

-Энэ бизнесийг монголд нутагшуулъя гэж яриад 2020 оноос хойш хуримтлал үүсгэсэн. Ямар нэгэн зээл хөөцөлдөөгүй. Тэгээд ч зээл хөөцөлдөхөөр барьцаа хөрөнгө шаардана. Мөн их төвөг уддаг юм билээ. Тиймээс 100 хувь өөрсдийн хөрөнгөөрөө эхлүүлсэн.

-ЗАХИАЛГА АВСНААС ХОЙШ 5-7 ХОНОГИЙН ДАРАА ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРТ НЬ ХҮРГЭЖ ӨГНӨ-

May be an image of jewelry and text

-Хэзээнээс захиалга авч, хийж эхлэхээр төлөвлөөд байна вэ?

-Бид дөрөвдүгээр сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч хөл хорио тогтоочихлоо. Тавдугаар сарын эхээр нээлтээ албан ёсоор хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ пэйж хуудаснаас мэдээлэл авсан хүмүүс маш их холбогдож, урьдчилан захиалга өгч байна. Ихэнх нь ээждээ хийлгэх гэсэн юм, хүүхдэдээ хийлгэх гэсэн юм хэмээн мэдээлэл авч байна.

-Одоо ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийн захиалга авч байгаа юм бол?

-Бид одоо зөвхөн зүүлтийн захиалга авч байгаа. Зууван хэлбэртэй болон дугуй хэлбэртэй зүүлтийг урлаж байна. Цаашдаа ээмэг, бөгж, бугуйвч хийнэ. Бүтээгдэхүүнүүдээ сонголттой болгох зорилт тавьчихсан байгаа.

-Хэрэглэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн захиалах боломжтой вэ. Та тодорхой мэдээлэл өгөөч?

-Манай хүргэлтийн ажилтан захиалгын дагуу очиж, ээжээс хөхний сүүг нь авна. Мөн зарим нь саасан бэлэн сүүгээ нөхөртөө, эсвэл дүүдээ өгөөд явуулж болно. Ингэхдээ хөхний сүү хийдэг зориулалтын саванд нь хийгээд овог нэр, утасны дугаараа бичээд явуулна. Бид очиж авч байгаа тохиолдолд зориулалтын хөхний сүү хадгалдаг савтайгаа очоод нэр ус, утасны дугаарыг нь бичиж авна. Хэрэв тэгэхгүй бол олон ээжүүдийн хөхний сүү хоорондоо холилдох эрсдэлтэй.

-Хөдөө орон нутгаас захиалга өгөхөөр бол яах вэ?

-Хөхнийхөө сүү хадгалах зориулалтын уутанд хийгээд “Монгол шуудан”-гаар эсвэл хамаатныхаа хүнээр явуулна. 50-100 грамм сүү явуулахад болно.Бид хүлээж аваад, бүтээгдэхүүнээ эцсийн байдлаар хэрэглэгчийнхээ гарт тээврийн компаниар хүргүүлнэ. Гэхдээ одоохондоо хөдөө орон нутгаас хүмүүс холбогдож, захиалга өгөөгүй л байна.

-Захиалсан бүтээгдэхүүн нь хэд хоногийн дараа хэрэглэгчийн гарт хүрэх вэ?

-Захиалга авснаас хойш 5-7 хоногийн дараа хэрэглэгчийн гарт нь хүргэж өгнө.

Эмэгтэйчүүдийн сүүний өнгөнөөс хамаараад зүүлтийн өнгө шар, цагаан, усан, шаргал туяатай гардаг. Дахин давтагдашгүй, цор ганц гэдгээрээ манай бүтээгдэхүүн онцлог.

-НЭГ ХҮНИЙ СҮҮГЭЭР ОЛОН ЮМ ХИЙХГҮЙ. ЭНЭ ШУГАМААСАА ХАЗАЙХГҮЙ-

-Одоо захиалга авч байгаа хоёр бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа вэ?

-Зууван хэлбэртэй нь 250 мянга, дугуй хэлбэртэй нь 220 мянгаар гарна. Цаашид гарах бүтээгдэхүүнийхээ үнийг бид “Сүүн цацал” пэйж хуудсаараа дамжуулан мэдээлэх болно. Мөн захиалга өгөх манай хүмүүс пэйж хуудас руу холбогдох боломжтой.

-Танайх цаашдаа нэрийн дэлгүүр нээх үү. Эсвэл зөвхөн захиалга авч, өөрсдийнх нь сүүгээр бүтээгдэхүүн урлах уу?

-Энэ бизнес маань ээж бүрд хүрч ажиллах тул дэлгүүр нээх шаардлагагүй байх. Бид хүндээ хүрч үйлчлэх тал дээрээ л илүү анхаарна. Нэг хүний сүүгээр олон юм хийхгүй. Зөвхөн өөрт нь л зориулж хийнэ. Энэ чиг шугамаасаа хазайхгүй.

Бид одоо нэг хүргэлтийн ажилтантай, нэг дархантай үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Бүтээгдэхүүн сонголттой болбол мэдээж ажилчдынхаа тоог нэмнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 16, 2021 10:25

ёстой нандин гоё юм байна амжилт

Зочин
Зочин
4 сар 16, 2021 11:29

Ямар гоё юм бэ. Нүдээ олсон бизнес байна

Зочин
Зочин
4 сар 16, 2021 13:08

Захи�##�га өгмөар байна

Hi
Hi
4 сар 19, 2021 10:51

Wow yamr goy ymbe bayrlalaa

Tuya
Tuya
5 сар 11, 2021 16:22

Goe ymaa hiilgemeer l bna shu

Настан
Настан
5 сар 12, 2021 08:10

Мундаг сэтгэсэн боловч хөхнии сүүг хамаагүй асгадаггүй хар газар асгадаггүй шувуу амьтөнд идүүлдэггүй гээд цээр байдөг л юм болж лбайгаа юм байхдаа...........

Монгол
Монгол
5 сар 12, 2021 08:12

Хөхнии сүү орсон гээд юу нь гоё байгаа юм шүтлэг үү

Zochin
Zochin
5 сар 12, 2021 14:19

Undesnii gesen nertei yum bolgon yaagaad iim unetei baih yostoim be??? Tengert hadsan une helchihnee

Odontuya Odnoo
Odontuya Odnoo
3 сар 17, 2024 17:49

Яаж хобогдох ьэ? Мэдээлэл өгөөч маш их хайж байж оллоо ярилцлагийг нь

Зочин
Зочин
5 сар 27, 2025 17:08
Reply to  Odontuya Odnoo

Hi. Holbogdoj chadsan uu? Bi ch bs zahialmaar bgaamaa. Yaaj holbogdoh we. oldohgvi bh ym.

Холбоотой мэдээ

Back to top button