ДЭЛХИЙ

Байден ОХУ-д хориг тавьж арван дипломатчийг нь хөөж гаргажээ

Жо Байдены захиргаа Москваг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон мөн цахим халдлага үйлдсэн хэргээр Оросын албан тушаалтнууд, компаниудад хориг тавьж арван дипломатчдыг нь хөөсөн  байна.

Тухайлбал Байдены захиргаа 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэсэн явдалтай холбоотой 32 хүн болон “SolarWinds”-ээр дамжуулж цахим халдлага хийсэн Оросын цахим аюулгүй байдлын зургаан компанид хориг тавьсан аж. Мөн Байден АНУ-ын санхүүгийн байгууллагуудыг Оросын төв банкнаас шинээр гаргасан рублийн бондыг худалдаж авахыг хоригложээ.

Кремлиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ шинээр тавигдсан хоригийн эсрэг Орос улс хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Байдены захиргаа Алексей Навальныйг хордуулж, шоронд хорьсон шалтгаанаар ОХУ-д хориг тавьсан.Тус хоригт визийн хязгаарлалт, химийн болон биологийн зэвсгээр ашиглаж болох бүтээгдэхүүн багтсан байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-04-16 17:08

БҮХ Л УЛС ОРНУУД ОРОСУУДЫГ ЭХ ОРНООСОО ХӨӨН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ НЭГ ИВАНАА ХАМГААЛНА ГЭЭД ЦЭРЭГ ОРУУЛААД ИРНЭ ШҮҮ

Зочин
Зочин
2021-04-19 13:50

Бөөрөнхий гөлгөр оройтой бул хар чулуу сайхаан .

Холбоотой мэдээ

Back to top button