НИЙГЭМ
Коронавирусээр өвчилсөн хүний тоо 20.000-д хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
Сүүлийн 24 цагт 1107 хүнд халдвар илэрч, 406 хүн эдгэрч, 6 хүн нас баржээ. Ингэснээр нийт 19.672 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 11.044 иргэн эдгэрч, нас баралт 37 болоод байгаа юм.

Нас барсан иргэдийн мэдээлэл: +6/37
- Дөрөвдүгээр сарын 13-нд 34 настай эрэгтэйн онош батлагдаж, өвчний хүндрэлээр нас барсан
- Дөрөвдүгээр сарын 6-нд 49 настай эрэгтэйн онош батлагдаж, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүндрэлээр нас барсан. Хоёр уушгиндаа хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан.
- Дөрөвдүгээр сарын 7-нд 76 настай эмэгтэйн онош батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан 64 настай эмэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан
- Гуравдугаар сарын 15-нд 58 настай эрэгтэйн онош батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан 62 настай эрэгтэй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
Орон нутагт 84 тохиолдол бүртгэгдсэн халдварыг задалбал:
- Увс +3/10
- Ховд +7/155
- Архангай +19/241
- Баянхонгор +2/67
- Өвөрхангай +4/183
- Төв аймаг +17/ 468
- Дундговь +8/23
- Сүхбаатар +2/96
- Хэнтий +2/29
- Дорнод +1/5
- Сүхбаатар +2/96
- Сэлэнгэ +3/343

Коронавирусийн халдвараас өвчилсөн иргэдийн биеийн байдлыг эрэмбэлбэл:

ШУУД ҮЗЭХ:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.