НИЙГЭМ

Коронавирусээр өвчилсөн хүний тоо 20.000-д хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.

Сүүлийн 24 цагт 1107 хүнд халдвар илэрч, 406 хүн эдгэрч, 6 хүн нас баржээ. Ингэснээр нийт 19.672 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 11.044 иргэн эдгэрч, нас баралт 37 болоод байгаа юм.

Нас барсан иргэдийн мэдээлэл: +6/37

  1. Дөрөвдүгээр сарын 13-нд 34 настай эрэгтэйн онош батлагдаж, өвчний хүндрэлээр нас барсан
  2. Дөрөвдүгээр сарын 6-нд 49 настай эрэгтэйн онош батлагдаж, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүндрэлээр нас барсан. Хоёр уушгиндаа хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан.
  3. Дөрөвдүгээр сарын 7-нд 76 настай эмэгтэйн онош батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
  4. Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан 64 настай эмэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан
  5. Гуравдугаар сарын 15-нд 58 настай эрэгтэйн онош батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
  6. Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан 62 настай эрэгтэй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Орон нутагт 84 тохиолдол бүртгэгдсэн халдварыг задалбал:

  • Увс +3/10
  • Ховд +7/155
  • Архангай +19/241
  • Баянхонгор +2/67
  • Өвөрхангай +4/183
  • Төв аймаг +17/ 468
  • Дундговь +8/23
  • Сүхбаатар +2/96
  • Хэнтий +2/29
  • Дорнод +1/5
  • Сүхбаатар +2/96
  • Сэлэнгэ +3/343

Коронавирусийн халдвараас өвчилсөн иргэдийн биеийн байдлыг эрэмбэлбэл:

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button