СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Тархвар судлаач, эдийн засагч болсон С.Амарсайхан нар аа, зүүднээсээ сэр

Монгол Улс коронавируст халдвартай дэлхийн хамт тэмцээд хоёр жилийн нүүрийг үзэв. Амжилттай юу гэвэл харамсалтай нь үгүй. Дэлхийн улс орнуудад халдварын дэгдэлт оргил үеэ хэдий нь давсан бол манайд ид явагдаж, магадгүй дөнгөж эхэлж байна. Яг одоо Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж, коронавируст халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэхээр бэлтгэж байх юм.

Энэ хугацаанд хэдэн Эрүүл мэндийн сайд, хэдэн УОК-ын дарга, хэдэн ХӨСҮТ-ийн захирлын нүүрийг үзэв ээ. Д.Сарангэрэлээс Т.Мөнхсайхан, одоо С.Энхболд. Ө.Энхтүвшинээс Я.Содбаатар, одоо С.Амарсайхан. Д.Нямхүү эмч, дараа нь Ж.Наранзул, одоо Л.Баттөр. Шалтгаан нь энд буй, өөрөөр хэлбэл албан тушаалын ороо бусгаа байдал, бодлогын залгамж халаагүй үйл ажиллагаа.

Ө.Энхтүвшиний үед Д.Сарангэрэл, Д.Нямхүү нар баг болж, харилцан уялдаатай шийдвэрүүдийг гаргаж байв. Харин Я.Содбаатарын үед Т.Мөнхсайхан Д.Нямхүү нар муудаж, халдварыг ч дотооддоо алдаж таарсан. Энэ үеийн УОК тун бажгадаж, шаардлагагүй үед хэт урт хугацааны хөл хорио тогтоон, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн. Харин дараа нь С.Амарсайхан гарч ирээд, Л.Оюун-Эрдэнийн хамт “Цагаан сараар хамгийн сүүлийн удаа хөл хорино. Одоо эдийн засгаа бодно” гэж хэлээд халдвараа тавиад туучихсан. Эдийн засаг нь дээрдсэн ч зүйл алга.

Тэднээс хамгийн поп, хамгийн дураараа ажиллаж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нар. Гарч ирээд л мэдээлэл хийдэг, гоё сайхан үг ярьдаг. Хамгийн гол нь ам, ажил хоёр нь зөрдөг. “15 хоногийн хөл хориогоор вакцинжуулалтын хурдыг хоёр дахин нэмнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ ердийнхөөрөө тоглоход С.Амарсайхан нь “Хөл хориог үр дүнтэй болгохын тулд вакцинжуулалтыг түр зогсоолоо” гэсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь “Үнэндээ вакцины татан авалт саатсан, нөөц алга” гэв. Ийм л байдалтай ажиллаж буй.

Л.Оюун-Эрдэнэ бол баахан нэгдүгээр тун шахчхаад “Манай улс вакцинжуулалтын хурдаар бүс нутагтаа хоёрдугаарт явж байна”, цаашлаад бараг дэлхийд тэргүүлнэ гэх утгатай зүйл ярьж, “Ковидгүй зуны төлөө хамтдаа” гэж маш хөөрхөн мөрөөдөж, попорч байгаа. Долдугаар сарын 1-нээс иргэд, ААН-үүд зээлээ төлж, НДШ нь нэмэгдэх маш том тэсрэлт хүлээж байхад Сангийн сайд нь “НӨАТ төлөгчид нэмэгдлээ, ямар гоё юм бэ” гэж ярина, ам нээвэл л 3 хувийн хүүтэй зээлээ ярина. Тэр нь начир дээрээ маш эмзэг асуудлуудыг дагуулж буй.

За, С.Амарсайхан бол албан тушаалд хачин дуртай этгээд. “Би сандал, суудалтай зууралдахгүй” гэж хэлсэн ч хамгийн гүрийх хүн бол тэр. Эхнэр Ч.Ичинхорлоод нь холбогдох асуудал дэгдэхэд ихэд ёс зүйгүй зүйлс ярьж, “Намайг харлуулах бүхэл бүтэн баг ажиллаж байна” гэх нэг детектив мөрөөдөл өгүүлсэн нэгэн.

Хамгийн том асуудал нь, мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг тоож сонсохоо байсан явдал. Шуурхай хурал дээр ХӨСҮТ-ийн залуу эрдэмтэд “Ингэвэл нэмэргүй, тэгвэл шинжлэх ухааны үндэстэй. Бид ингэж тооцоолж байна” гэхэд нь тас болиулж, яг өөрсдийнхөөрөө загнадаг гэдэг яриа эх сурвалжуудаас сонсогдсоор өдийг хүрч буй. Нэг эсэргүү дуугарсан хүнийг “Дараагийн хурал дээр наад хүнээ битгий оруул” гэж хэлээд нүднээсээ зайлуулчихдаг гэх.

ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, цар тахлын үед менежмэнт төлөвлөгөөний зөвлөмж гаргах ёстой ганцхан байгууллага манайд байгаа нь ХӨСҮТ. Тэд ажиллах гэхээр улс төрчид нь шавар хаадаг. Шинэ захирал Ж.Наранзул яг энэ үл ойлголцлоос шалгаалж тун удалгүй өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мөн өөрийн хүсэлтээр тархвар судлаач эмчийн статус руу шилжчихээд байна. Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нь хэчнээн залгасан ч утсаа авахгүй, айдастай, хаалттай нэг хүн.

“Эдийн засгаа бодно, хөл хорихгүй” гэж хэлсэндээ бантаад, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл тоож яваад пянгаа даахгүй хэвтэх вий дээ гэж айж байна. ХӨСҮТ, ЭМЯ-ныхан бол эртнээс хөл хорихыг зөвлөсөн гэдэг. Энэ удаад ч 15 хоногийн хөл хорио ямар ч нэмэргүй, халдварын хоёр нууц үеийг өнгөрөөж байж үр дүн гардгийг дэлхий баталсан гээд байхад сонсоогүй.

Яг үнэндээ хамгийн муу ажиллаж, хэт дээгүүр нисэж байна та бүхэн. Хариуцлага өөрөө нэхэгддэг, албан тушаал мөнх биш. Харин монголчуудын эрүүл мэнд, амь нас, амьжиргааны асуудал энд ноцтой хөндөгдөж буй. Эрдэмтэдтэйгээ баг болж, хүн шиг ажилла, битгий попор. Чадахгүй бол огцрох, түүхэнд хамгийн муугаар бичүүлэх ирээдүйг л өөртөө наана шүү.

Та бүгдийн

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

  1. Одоо бол өнгөрсөөн…хаана хүрч,хэдэн хүний амь насыг авч одохыг хэнч таашгүй.Дампуу төрийн хар####ган бодлого, хэнэггүй сахилга хариуцлаггүй биднээс болж х####двар өргөн хүрээнд тархаж дийлдэхгүй боллоо. Одоо яах вэ…Ядуу буурай сул дорой гэж элдэв тусламж гуйхаас ичдэггүй юм чинь ард нийтийн амь насны асууд#### тулгарч байгаа энэ үед хөрш орнуудаасаа шаардлагатай тусламж тусл####цаа гуйв#### яасан юм бэ.

  2. sumya ene 2 ch samarch bna daa. uhaangui noyon yamar urhag uchruuldgiig bid uursdiin amidralaaraa tuulj medreh ch gej. iim samarsan durakuudiig hen n ch ####uulah ym ezengui tur bolj duuslaa. oyunerdene yadaj bhad joldood bh ym

  3. МАШ ЗӨВ БИЧСЭН БАЙНА. АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХЭЛЖ ХООЛОЙГОО СӨӨТӨЛ ХАШГИЧААД Ч НЭМЭРГҮЙ БАЙГАА. ЭНХБОЛД АМАРСАЙХАН СУМЬЯАБАЗАР ОЮУН ЭРДЭНЭ НАР ӨӨРСДИЙН ХЭЭРЭЭ ШИЙДДЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БАЙЖ МИНИЙ ХУВИЙН БОДОЛ БОЛ ХОРИО ТАВИХГҮЙ ГЭЖ ХУЦДАГ НОВШ ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД ТОХИРОХГҮЙ ХҮН. САРАН ГЭРЭЛЭЭС ДОЛООН ДОР НОВШ. ХУРДАН ########ААЧ

  4. УОК, НОК ГЭЭД НЭГ ИХ ҮҮРЭГ ӨГСӨН ХҮМҮҮС.
    ҮҮРЭГ ӨГЧ БОЛНО, ГЭХДЭЭ ӨГСӨН ҮҮРГИЙГ ХЭН, ХЭЗЭЭ, ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ ГЭДГЭЭ ОЙЛГОДОГ, ТЭР АРГА ЗАМЫГ БАС ЗААЖ ХЭЛЖ ӨГДӨГ, ХЭРЭГЖИЛТИЙГ НЬ АРААС ХЯНАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
    ЭНЭ ОЛОН ОНЦГОЙ КОМИССООС ӨДӨР БОЛГОН ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА.. ДАНДАА ДУТУУ ДУЛИМАГ, ХАГАС ХУГАС, АМЬДРАЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАНА. ШИЙДВЭР ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД АЛЬ Ч ГАТАНДАА УЯЛДАА ХОЛБОО БАЙХГҮЙ. НЭГ ҮГЭЭР ХОШНОГО.

  5. Хэвтэх нь ч хэвтлээ. Хэзээ босох нь харин тодорхойгүй. Тооцоолол нь төөрлөө. Төрхөө хэзээ олох нь ойлгомжгүй.

  6. Сумъяабазар дахиж хөл хорьж чадахгүй шүү гэж бааснаас болж хугацаа ####даж дийлэхээсээ өнгөрлөө.эрдэмтэдээ сонсооч ээ.24 цаг нам зогсолт хийгээч.агаар дуслаар тараад бгаа юм биш үү.хамгийн сайн хамга########танд байдаг эмнэлэгийнхэн авна гэдэг цар тах#### гамшиг биш үү?цэрэг цагдаа туйлдаж ун####аа.

  7. Ёстой зөв бичсэн нийтлэл. Ойрд уншаагүй сайн бичсэн байна. Энэ Засгийн газар яаж ажиллаад байгааг ойлгохгүй болоод удаж байна. Уг нь шинэ засгийн газар юмсанж. Мэргэжлийн хүний үг сонсдоггүй, муйхар нөхдүүд цугласан юм даг. Ерөнхий пастор, Шадар оюуны ундраа, толгой нь хамуурсан сангийн сайдтай засаг яаж хариуцлага хүлээх юм бол бүү мэд. Эртхэн ажлаа өгөөд ш####гуулах л хэрэгтэй дээ.

  8. Маш олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироож байж л ухаан суух бх даа. Ялангуяа Амарсайхан. Ажлаа хийж чадахгүй бгаа нь тодорхой байт#### зуур####даад л бдаг. Огцрохыг нь, оронд нь дээр хүн томилогдохыг хүлээсээр байт#### цөөхөн Монголчууд улам цөөрсөөр бна шүү. ядарсан цөхөрсөн ард олон аргаа барж байна. Хэнд ч юунд ч итгэхээ больж бна аа. Аймшигтай.

  9. Сарангэрэл,Энхтүвшин, Содбаатар, Мөнхсайхан нар харин ч сайн ажиллаж байсан. Амарсайхан Сумбазар нар тэр гадаадаас ярьдаг Наранбаатартайгаа нийлээд вирусийг тавиад туучихлаа. Одоо эрүүл мэнд ч үгүй, эдийн засаг ч үгүй боллоо.

  10. Bodvol shiidver gargaad l ajillaad l bgaa bh, harin gaihaad bgaa zuil bl hatuu horio togtoochood haanaas udur bur 1000 ,,1000 garuigaar n haldvartanguudiig olj ilruuleed bgaag oilgohgui bndaa ! Tuunees ajil hiij bgaa hund aldaa onoo bailgui l yahavdee ta mini .

  11. Албан туша####ын ####даа удам дагадаг юм боловуу. Ах Отгонбаяр нь УОК-ын дарга байхдаа унтарчихсан г#### руу шүхэрчдийг явуулж хорлосон. Самарсайхан ард түмнийг ковидоор намнаж байна. Бизнесмен, тэр тусмаа шун####танд хүний эрүүл мэнд биш, мөнгө-Зайсан холл нь л бодогдоно. Хурдхан огцруулах хэрэгтэй

  12. Маш зөв бичсэн байна. Мэргэжлийн байгууллага, эрдэмтдээ сонсдоггүй бүх төрийн ####банд мэргэжлийн бус, чадваргүй дарга нар дүүрсэний гай энэ өвчний үед илэрч байгаа юм. Дарга нар нь олон нийтийн сүлжээгээр биш шинжлэх ухаанч шийдвэр гаргах хэрэгтэй байна.

  13. Энэ засгийн газрын бодлогыг ойлгохгүй байна, арай л вирусыг илүү их тараахаар үйл ажиллагаа явагдаж байгаа юм биш биз, Хөл хорины үед автобусны тоог багасгаж, хувийн унааг явуулахгүй эхлүүлсэн, гэрийн хорионд гэж эрүүл хүмүүстэй, өвчтэй хүмүүсийг цуг байлгасан, мөн вакцин тарих хугацааг хойшлуулж өмнө вакцины үйлчилгээг хүчингүй болгож байгаа, үүнийг юу гэж ойлгох вэ.

  14. Самарсайхан, Сумтайбузар хоёр монголчуудаар тоглож, ард олон тах####д нэрвэгдэж гүйцлээ. Энэ хоёр мангарын ам ажил хоёр нь зөрнө, ажил шийдвэр нь эсрэг тэсрэг, ####бан туша####д нугасгүй дуртай …… Яар####тай огцруулах шаардлагатай, энэ бүтэлгүй хоёр этгээдүүдийг.

  15. ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН БОЛ ЯГ ҮНЭНДЭЭ ҮНЭХЭЭР САЙН БАЙСАН. АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙН ХАНГАЖ, ЗӨВ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖ БАЙСАН ЮМ ШҮҮ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button