Нийгмийн

ОРОН НУТАГТ: Халдварын хамгийн олон тохиолдол Дархан-Уул, Сүхбаатар аймгаас илрэв

Хоногт 983 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 20655 боллоо. Эдгээрийн гурав нь гадаадаас зөөрлөгдөн ирсэн. Харин 980 нь дотоодод бүртгэгдсэн байна. Үүний 895 нийслэлд, 85 нь орон нутагт бүртгэгджээ.

Тодруулбал,

  • Дархан-Уул 28 тохиолдол
  • Эрдэнэт 13 тохиолдол
  • Увс 3 тохиолдол
  • Ховд 2 тохиолдол
  • Баянхонгор 1 тохиолдол
  • Хөвсгөл 5 тохиолдол
  • Төв 4 тохиолдол
  • Сэлэнгэ 2 тохиолдол
  • Хэнтий 3 тохиолдол
  • Дундговь 3 тохиолдол
  • Чойр 1 тохиолдол
  • Сүхбаатар 18 тохиолдол
  • Дорнод 2 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Хоногт 406 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1450 болов. Харин дөрвөн хүн баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр онош нь батлагдсан 83 настай эмэгтэй эмнэлэгт нас барсан
  • Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдсан 70 настай эмэгтэй Сонгинохайрхан дүүрэгт нас барсан.
  • Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдсан 85 настай эрэгтэй Баянгол дүүрэгт нас барсан.
  • Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр онош нь батлагдсан 70 настай эмэгтэй эмнэлэгт нас барсан байна.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 41 боллоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button