Нийгмийн
Хэнтий аймгийн Хэрлэн суманд гурван тохиолдол нэмж батлагдлаа

Хэнтий аймгийн Хэрлэн суманд гурван тохиолдол нэмж батлагдлаа. Тодруулбал, өчигдөр нийт 102 сорьц авч Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид PCR шинжилгээ хийхэд Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал болох 3 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 46 боллоо. Нэмж батлагдсан иргэдийн ойрын хавьталуудаас өнөөдөр PCR шинжилгээ авах юм байна.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр 4 хүн эмнэлгээс гарах аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.