Нийгмийн
ТАНИЛЦ: Дараах аймгуудаас нийт 119 тохиолдол батлагдлаа

Хоногт 1340 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 21995 боллоо. Нэг тохиолдол гадаадаас зөөрлөгдөж ирсэн байна. Харин 1339 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 1220 нийслэлд, 119 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,
- Дархан-Уул 33 тохиолдол
- Эрдэнэт 6 тохиолдол
- Ховд 5 тохиолдол
- Баянхонгор 8 тохиолдол
- Төв 22 тохиолдол
- Сэлэнгэ 4 тохиолдол
- Хэнтий 11 тохиолдол
- Дундговь 2 тохиолдол
- Сүхбаатар 12 тохиолдол
- Архангай 8 тохиолдол
- Дорнод 8 тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Хоногт 427 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 11877 болов. Харин гурван хүн баржээ. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдсан 44 настай эрэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт нас барсан
- Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр онош нь батлагдсан 51 настай эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт дүүрэгт нас барсан.
- Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр онош нь батлагдсан иргэн Ц нас барсан.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 44 боллоо.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.