НИЙГЭМ

Үс засуулвал нас уртасна

БИЛГИЙН ТООЛЛЫН 8

2021.04.20 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Нас уртасна.

Наран ургах, шингэх: 00.00-13.00

Суудал: Мод Аргын тооллын 4 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Найралт эх одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал (4 цаг 46 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button