СУДАЛГАА: Дэлхий дээр 2.5 тэрбум Тираннозавр амьдарч байсан

Бид бүгд үлэг гүрвэлүүдийн хаан болох Тираннозавр Рексийг мэдэх билээ. Энэхүү аймшигт үлэг гүрвэл 3.7-оос 6.1 метр хүртэл өндөртэй байсан бөгөөд шинэхэн судалгаагаар дэлхий дээр 2.5 тэрбум Тираннозавр амьдарч байсан хэмээн тооцоолсон байна.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд биеийн хэмжээ, энергийн хэрэгцээ гэх мэт зүйлсийг ашиглан 127,000 үеийн турш амьдарсан Тиранозаврын тоог тооцоолон “Science” сэтгүүлд нийтлүүлжээ.

Тираннозавруудын нэг үе хэдэн жил үргэлжилдэг байсан мөн тэд хэр удаан дэлхий дээр амьдарсан гэх мэт зүйлс хангалттай тодорхой биш тул Тираннозавруудын тоо толгой 140 саяаас 42 тэрбум хүртэл байж болох бөгөөд дундаж утга нь 2.5 тэрбум аж.
Судалгаанд оролцоогүй Макалестер коллежийн палеобиологич Кристи Карри Рожерс хэлэхдээ “Энэ тоог хараад би бусад хүмүүсийн үзүүлэх хариу үйлдлийг гаргасан, 2.5 тэрбум Тираннозавр Рекс амьдардаг байсан гэдгийг уншчихаад нүдэндээ итгэлгүй дахин нэг харсан” хэмээжээ.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн зөв орчуулаач! Нэг дор 20000 орчим буюу 127000 үед нийт 2.5тэрбум T-rex амдарсан байх гэж байна!