6 сая жилийн настай яст мэлхийн олдвороос ДНХ-ийн үлдэгдэл олджээ

Юрийн галавын цэцэрлэг зөгнөлт кино дээр үлэг гүрвэлүүдийн ДНХ-ийг илрүүлж, тэр ДНХ-ээ ашиглан үлэг гүрвэл бүтээж байгаа талаар гардаг билээ.
Тэгвэл эрдэмтэд 6 сая жилийн настай яст мэлхийн чулуужсан олдвороос ДНХ-ийн үлдэгдэл олсон талаар пүрэв гарагт /2023.09.28/ мэдээлжээ. Олон сая жилийн настай чулуужсан олдвороос ДНХ олдоно гэдэг нь маш ховор үзэгдэл юм.
“Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харвал тус чулуужсан үлдэгдлийг 2015 онд Панам улсаас олжээ. Эрдэмтэд тэрхүү үлдэгдлээс ясны эс буюу остеоцит эсийн бөөмийг илрүүлсэн байна. Бөөмийг шинжилж үзэхэд ДНХ-ийн үлдэгдэл илэрсэн аж.

“Smithsonian Tropical Research Institute”-ийн судлаач Кадена “Бид ДНХ ялгаж аваагүй. Зөвхөн ДНХ-ийн үлдэгдэл байсныг нь олж харсан” гэж хэлжээ. ДНХ нь хурдан задардаг нэгдэл, гэхдээ маш сайн нөхцөлд хадгалагдсан зарим үлдэгдлээс илэрсэн тохиолдлууд бий.
Судлаачид өнгөрсөн жил Гринландын хойд хэсгээс 2 сая жилийн өмнө үхсэн амьтан, ургамал, бичил биетнээс ДНХ олсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.