ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан: Ургамал, амьтад устаж үгүй болох эрсдэл бий

Ирэх арван жилд үлэг гүрвэлүүд устаж үгүй ​​болсноос хойшх анх удаа дэлхийн ан амьтад үй олноороо устаж болзошгүй эрсдэл бий болсон талаар Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/ анхаарууллаа.

Тус сангийн материалаас иш татан “Дэйли Мэйл” /Daily Mail/ сонинд мэдээлснээр, үүнд нэг сая ургамал, амьтан мөхлийн ирмэг дээр ирээд байгаа аж.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн тайланд мөн Африкийн заан, хойд туйлын цагаан баавгай, зарим нэгэн акул, мэлхий, загас зэрэг амьтад устаж үгүй болох аюулд орсон гэжээ.

Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэг /IUCN/-ийн “Улаан ном”-нд 142,500 зүйлийн амьтад бүртгэлтэй байдгаас 40 мянга нь устах аюулд орсон байна. Энэ нь 1964 оноос эхэлсэн бүртгэлээс хойшхи хамгийн том үзүүлэлт юм.

Африкийн зааны тоо толгой 31 жилийн хугацаанд даруй 86 хувиар буурсан хэмээн Дэлхийн Байгаль Хамгаалах Сан анхаарууллаа. Хойд туйлын мөс хайлж байгаа тул цагаан баавгай ч мөхлийн ирмэгт ирээд байна. 2035 оны зун гэхэд Хойд туйлд огт мөс үлдэхгүй бүрэн хайлна гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийж, болгоомжилж эхэлсэн.

Хэт их загасчлах, байгалийн амьдрах орчныг сүйтгэх нь акул, загас гээд амьтдын үржилд, төрөл зүйлд маш сөргөөр нөлөөлж байгаа юм.

Герман дахь мэлхий, Газар дундын тэнгисийн нялцгай биетнүүд ч мөн устах аюулд өртөөд байна.

Үүний зэрэгцээ, 2021 онд ургамал, ан амьтдын төрөл зүйлийг хамгаалахын төлөө хувь хүн, аж ахуйн нэгж, ТББ-ууд амжилттай тэмцсэн хэд хэдэн үлгэрлэх жишээ байгаа нь ирээдүйд итгэл найдвар төрүүлж буйг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан онцлов.

Балбад энэтхэг хирсний тоо толгой өссөөр байгаа гэсэн сайн мэдээ бас байна. Сүүлийн 18 жилийн хугацаанд өмнө нь устах ирмэг дээр байсан Пиренейн шилүүсийн тоо толгой ч бас өссөн байна. Альпийн нуруугаар нутагладаг сахалт тас шувууг /шонхор шувууны овгийн шувуу/ нутагшуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мэргэжилтнүүд сайшааж байна.  

(Эх сурвалж: WWF)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-01 16:30

Монголд цэцэгт ург�##�ын 75хувь нь ургахаа больсон

Холбоотой мэдээ

Back to top button