Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Т Рексийн гар жижгэрсэн нь том биетэй үлэг гүрвэлүүдийг агнах болсонтой холбоотой байж магадгүй

Тираннозавр рекс жижигхэн гартай гэдгээрээ алдартай. Тэгвэл энэ жижиг гар нь ангуучлах арга барилд гарсан хувьслын томоохон өөрчлөлтийн үр дүн байж магадгүй гэдгийг Лондоны их сургуулийн коллеж (UCL) болон Кембрижийн их сургуулийн явуулсан шинэ судалгаа харуулжээ.

"Proceedings of the Royal Society B" сэтгүүлд нийтлэгдсэн тэрхүү судалгаа махчин, хоёр хөлтэй үлэг гүрвэлүүдийн бүлэг болох тероподын 82 зүйлийг голдуу судалсан байна. Т. рекс багтдаг тираннозаврынхны овог зэрэг таван өөр төрлийн овгийн үлэг гүрвэлүүдэд богиноссон урд мөч бие даан хувьссаныг тогтоосон юм.

Жижигхэн гартай болсон нь дан ганц биеийн хэмжээ томорсоны дагалдах нөлөө биш харин асар том гавлын яс болон эрүүний хувьсалтай нягт холбоотой байсан гэх дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.

Судлаачид богино гартай үлэг гүрвэлүүд нь бат бөх гавлын ястай байх хандлагатай байсныг илрүүлсэн юм. Бат бөх гавлын яс, жижиг гарны хамаарал нь биеийн ерөнхий хэмжээ болон жижиг гарны холбооноос хамаарлаас хүчтэй байжээ.

Зургийн эх сурвалж: Live Science

Эрдэмтдийн үзэж буйгаар жижиг гар нь ангуучлах арга барилд гарсан хувьслын томоохон өөрчлөлтийг харуулж байж магадгүй аж. Сауропод зэрэг аварга том ургамал идэшт үлэг гүрвэлүүд илүү түгээмэл болохын хэрээр махчид олзоо хумсаараа зуурах бус, харин хүчтэй хазалтаар барьдаг болсон байж магадгүй юм.

Судалгааг ахалж явуулсан “UCL”-ийн докторант Чарли Рожер Шерер хэлэхдээ "Т. рекс жижигхэн гартай байсныг хүн бүр мэддэг ч бусад аварга теропод үлэг гүрвэлүүдийн урд мөч нь бас харьцангуй жижиг болж хувьссан байдаг. Карнотавр нь Т. рексээс ч жижиг гартай байсан" гэжээ.

Гарны хэмжээ болон гавлын ясны хүч чадлын хоорондын хамаарлыг судлахын тулд эрдэмтэд гавлын ясны бат бөх байдлыг хэмжих шинэ аргыг боловсруулсан байна. Тодруулбал хазах хүч, гавлын ясны хэлбэр, гавлын яснууд хоорондоо хэр нягт холбогдсон зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзжээ. Нягт бүтэцтэй гавлын ясыг урт, нарийн хэлбэртэй гавлын яснаас илүү бат бөх гэж үзсэн байна.

Энэ шалгуурыг ашиглахад Т. рекс нь бусад үлэг гүрвэлүүдээс хамгийн бат бөх гавлын ястай гэж гарчээ. Дараа нь Тираннотитан орсон байна. Энэ үлэг гүрвэл нь Цэрдийн галавын эрт үед буюу Т. рексээс 30 гаруй сая жилийн өмнө одоогийн Аргентин улс оршин байгаа нутаг дэвсгэрт амьдарч байсан теропод юм.

Махчин үлэг гүрвэлүүдийн барьдаг үлэг гүрвэлүүд том биетэй болсноороо хувьслын өрсөлдөөн өдөөж, махчид хүчтэй эрүү, гавлын ястай болж өөрчлөгдсөн гэж судалгааны баг үзэж байна. Махчин үлэг гүрвэлүүд өөрсдөө ч бас асар том хэмжээтэй болж өсжээ.

Судлаачид урд мөчний уртыг гавлын ясны урттай харьцуулж үзээд урд мөч нь жижигссэн үлэг гүрвэлийн таван бүлгийг тодорхойлсон байна. Үүнд тираннозаврынхан, абелизаврынхан, кархародонтозаврынхан, мегалозаврынхан болон цератозаврынхан багтжээ.

Эрдэмтэд мөн өөр өөр төрлийн үлэг гүрвэлүүдийн урд мөч нь цаг хугацааны явцад ялгаатай арга замаар жижигссэнийг олж тогтоосон юм. Абелизаврынхны хувьд тохойноос цааших үе болон сарвууны хэсэг нь эрс жижигссэн байна. Тэдний дараа үүссэн мажунгазавр зэрэг зүйлүүд нь маш жижиг сарвуутай болжээ. Харин тираннозаврынхны хувьд урд мөч нь бүхэлдээ жигд жижигссэн байна.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иймэрхүү шинжлэх ухааны мэдээ унших гоё юм аа

Зочин
Зочин

Жижигхэн гар нь сул дорой биш харин илүү хүчтэй эрүүтэй болсны шинж байж дээ

Зочин
Зочин

T rex iin jijig gar chin zugeer neg aldaa bish baisan yum bn

Зочин
Зочин

Үлэг гүрвэлийн хувьсал ийм нарийн уялдаатай байсан гэхээр үнэхээр сонирхолтой

Зочин
Зочин

Humuus toglood bdag bsan jijig gar ni bur davuu tal ni baisan ym bnshd

Зочин
Зочин

Т Рексийн эрүү ямар аймар хүчтэй байсан нь ойлгогдож байна

Зочин
Зочин

Ystoi sonirholtoi sudalgaa bn dinosaur sonirhoj unshdag humuust taalagdah medee

Зочин
Зочин

Т Рексийн эрүү ямар аймар хүчтэй байсан нь ойлгогдож байна

Зочин
Зочин

Ystoi sonirholtoi sudalgaa bn dinosaur sonirhoj unshdag humuust taalagdah medee

Зочин
Зочин

Жижиг гарнаас илүү том гавлын яс нь ан хийхэд чухал байсан юм байна

Зочин
Зочин

T rex bol ugaasaa gazriin hamgiin aimar anguch baih

Зочин
Зочин

Jijig gartai gej doosh ni hiideg bsan chin evolution ni uur uchirtai bjee

Зочин
Зочин

Т Рексийн жижиг гар хүртэл учиртай хувьссан гэхээр байгаль үнэхээр гайхамшигтай

Зочин
Зочин

Dinosauruud yag l odoo baigaa amьtad shig orchindoo zohitsoj huvisdag baisan yum bn

Зочин
Зочин

Эрдэмтэд ийм зүйлсийг яаж тогтоодог нь бүр сонин шүү

Зочин
Зочин

T rex iin tolgoi ni yag tank shig huchtei baisan yum bish uu

Зочин
Зочин

Bi багадаа T rex iin gariig haraad ineedtei sanadag bsan

Зочин
Зочин

Ийм мэдээ уншихаар үлэг гүрвэлүүдийн тухай кино дахиж үзмээр санагддаг

Зочин
Зочин

Humuus meme hiideg ch uneendee mash amжилttai anguch baisan ym bn

Зочин
Зочин

Том олз ангуучлахын тулд бүх бие нь өөрчлөгдөж хувьссан байна шүү

Зочин
Зочин

Sudalgaa ni ih sonirholtoi yum dinosauriin tuhai medeh tusam гайхдаг

Анужин
Анужин

Миний гар жижиг.юу гэсэн үг вэ?

Холбоотой мэдээ

Back to top button