СПОРТ

С.Төгсжаргал FIBA-г хоёр дахь удаагаа төлөөлнө

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлөөс 2021 онд Дэлхийн 54 орны дунд FIBA U15 Skill Challenges тэмцээнийг зохион байгуулахаар өнгөрсөн сард шийдвэрлэсэн.

Тус тэмцээнд Монгол Улсын 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөхөөр болоод буй.

Манай эрэгтэй баг Ази, Далайн орнуудын бүсийн B хэсэгт БНХАУ, ТАХИТИ арал улс, Сири улсуудтай нэг хэсэгт орсон бол эмэгтэй баг мөн B хэсэгт БНХАУ, Самао, Ирантай учраа таарсан.

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

С.Төгсжаргал нь FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон FIBA-гийн Ази тивийн Гүйцэтгэх захирлын томилолтыг авлаа. Тэрбээр FIBA-гийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан анхны Монгол хүн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button