ДЭЛХИЙ

ОХУ цэргүүдээ Украины хилээс татаж эхэлнэ

ОХУ гэнэтийн хяналт, шалгалтаа явуулж дууссан тул өнөөдрөөс (2021.04.23) эхлэн цэргүүдээ Украины хийлээс татаж эхэлж байгаагаа мэдэгджээ. Тус мэдэгдлийн дараа рублийн ханш огцом өссөн байна. Европын Холбооны дипломатч даваа гарагт (2021.04.19) хэлснээр Орос улс Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй цэрэг цуглуулсан байжээ.

Цэргүүдээ татах мэдэгдлийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хийсэн бөгөөд тэрбээр “Гэнэтийн хяналт, шалгалтын зорилгыг бүрэн гүйцэтгэсэн хэмээн бодож байна. Бидний цэргүүд улсдаа найдвартай хамгаалалт үзүүлэх чадвараа харуулсан.Ийм учир би өмнөд болон баруунд байрладаг цэргийн дүүргүүд дэх хяналт шалгалтыг зогсоохоор шийдлээ” гэсэн байна.

Шойгу нэмж хэлэхдээ цэргүүд тавдугаар сарын нэгэн гэхэд байнгын бааздаа иргэн ирнэ хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-23 16:48

100000 цэргээр хян�##�т хийдэг овоо гарууд байна. Болохгүй л болж дээ.

ҮНЭН
ҮНЭН
2021-04-24 00:52

ОРОСУУДЫН МӨНГӨ ДУУСААД Ш А А С А Н УДВАЛ ОРОС УЛС ДАМПУУРНА Ш ДЭЭ ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button