ДЭЛХИЙ

Норвегийн сүмд зэвсэгт этгээд гал нээжээ

Норвегийн нийслэл Осло хотын захад байрлах Al-Noor лалын сүмд зэвсэгт этгээд гал нээсэн хэрэг гарсан байна.

Цагдаагийн ажилтнууд зэвсэгт этгээдийг сүмд халдлага үйлдэх үеэр баривчилжээ. Цагдаагийнхны мэдээлснээр, гэмт хэрэгтнийг 17 настай эмэгтэй дүүгийнх нь аллагад сэжиглэж байгаа аж. Түүний дүүгийн цогцос халдлага болсон газраас холгүй олдсон байна.

Гэмт хэрэгтэн 20 орчим настай цагаан арьст, Норвегийн иргэн байжээ. Тэрээр өмнө нь цагдаагийн газарт саатуулагдаж байсан бөгөөд цагаачлалын эсрэг үзэлтэй байсан гэдгийг Цагдаагийн газрын дарга Руна Скьольд хэлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-21 09:26

Precio Oficial Viagra En Farmacia Catalogo Propecia [url=http://gemeds.com]vendo kamagra tenerife[/url] Viagra 40 Pills For 99

Холбоотой мэдээ

Back to top button