Нийгмийн

Мутацид орсон вирус мөн эсэхийг баталгаажуулахаар Япон, Солонгос руу сорьц илгээжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хоёр, гурав, дөрөвдүгээр сард бүртгэгдсэн тохиолдлуудын сорьцыг Япон, Солонгос руу явуулсан. Хариу хараахан ирээгүй байна. Явсан сорьцуудаас мутацид орсон вирус илэрч, батлагдвал тухайн үед нь мэдээлнэ” гэв.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цаг хугацаа хэмнэх үүднээс PCR шинжилгээнд суурилсан мутаци илрүүлэх шинжилгээ хийж үзсэн тухай мэдээллээ.

Тэрбээр “33 сорьц хамруулснаас Турк улсаас ирсэн гурван иргэнээс Их британи хувилбар байна гэсэн урьдчилсан судалгааны үр дүн гарсан.

Энэ хүмүүс Турк улсаас ирээд ХӨСҮТ-д 10 орчим хоног эмчлүүлж байгаа. Мөн олон нийт дундаас хүнд мутац хэлбэр гарсан. Бусад хүмүүс нийтлэг хэлбэрүүд илэрсэн. Тиймээс хүн амын дунд өргөн тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Манай мэргэжилтнүүд ирж эцсийн баталгаатай хариуг хэлнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бүтээцгээе.
Бүтээцгээе.
2021-04-24 17:23

Өөрсдөө хийж сурч яагаад болдоггүй юм бэ?. Дандаа л тэндээс эндээс авлаа. Тэнд энд шинжлүүлэхээр боллоо гэх юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button