УЛС ТӨР

Жимбий төлөвлөгөөг нь нураагч С.Амарсайхан, Ц.Анандбазар хоёрыг У.Хүрэлсүх яахаа мэдэхээ больжээ

Засгийн газрын тэргүүнээс өөрийн хүсэлтээр буугаад аг жиг алга болсон МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүзүүн дээр С.Амарсайхан, Ц.Анандбазар хоёр дараад удах боллоо. Нэг нь шадар сайд, нэг нь УИХ-ын гишүүн тэр хоёроос алба суудлыг нь буцаагаад авчихъя гэвч болж өгдөггүй, ацан шалаанд орчихжээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ цаг үед МАН-ыг муухай харагдуулж буй хоёр хүн тэд л байна.

ЭГҮҮЛЭН ТАТМААР, ГЭВЧ БОЛОМЖГҮЙ

Ц.Анандбазар. Иргэн Б.Сүндэръяагийн эхлүүлсэн давлагаанд нэлээд хүчтэй өртсөн түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах шаардлагыг “MeToo” хөдөлгөөнөөс тавиад байна. Уг хөдөлгөөнд МАН-ын гишүүд ч нэгдэж буйгаа цахим орчноор дамжуулан илэрхийлсэн нь ихээхэн анхаарал татаж буй билээ. Ц.Анандбазарын шууд ба шууд бус хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэгдэх 1000 гаруй эмэгтэй бий гэж Б.Сүндэръяа хэвлэлийнхний өмнө мэдэгдсэн. Олон нийтийн уур амьсгал ч түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, асуудал эцэслэгдэхийг шаардсаар. Ядаж ёс зүйн хариуцлага хүлээж тэр ард түмнээ төлөөлдөг төрийн өндөр албан тушаалаас буух нөхцөл үүсээд буй.

Гэвч эгүүлэн татъюу гээд татчихаж болдог хууль, эрх зүйн боломж дэвшүүлсэн намын даргад нь байхгүй байна. Урьд нь бичиж байсанчлан, У.Хүрэлсүхийн хувьд Ц.Анандбазарыг өөрөөсөө түлхэж л ирсэн гэгддэг. Хөшигийн хөндийн нисэх буудалд нефтийн бүтээгдэхүүн хадгалах байгууламж барих концессыг Засгийн газрын хуралдаанаар “Содмонгол групп”-д өгсөн тухай асуудал 2019 онд яригдаж байсан. У.Хүрэлсүхийн туслахаар ажилладаг гэгдэх Н.Энхбаатар тэр үед “Содмонгол”-оос 500 сая төгрөгийн хахууль авч байгаад газар дээрээ баригдсан гэдэг мэдээлэл ид хэлэлцэгдэж байлаа. Одоо тэр хэрэг дарагдаж, Н.Энхбаатар У.Хүрэлсүхээ бараадсан хэвээр байгаа.

Тэр үеэс л У.Хүрэлсүх Ц.Анандбазараас зайлсхийж ирсэн гэх. УИХ-ын гишүүн болоод шинэ нисэх буудал, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон төслүүдэд Ц.Анандбазарын шүлэнгэ асар их байсан тул сүүлдээ уулзахаа ч байсан гэгддэг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-аас нэр дэвших бүх лоббиг нь хийж өгснөөр Ц.Анандбазар одоо парламентын танхимд сууж буй.

Ц.Анандбазар өөрөө буугаад явчихгүй. Хариуцлага тооцох хуулийн зохицуулалт нь байдаггүй. Г.Занданшатарыг тэр дэгсдүүлж хэлэхэд тас баздаг гэх. Ямар нэг юм хийхгүй бол МАН өөрөө энэ эгзэгтэй цаг үед айхавтар сөргөөр харагдаад байдаг.

ОГЦРУУЛМААР, ГЭВЧ БАС Л БОЛОХГҮЙ

С.Амарсайхан. Цар тахлын үед шадар сайд болж, УОК-ыг ахлаад сайнаас мууг нь илүү үзэж буй тэрбээр Нийслэлийн Засаг дарга байхдаа хэчнээн сайхан байгаа вэ гэж мөрөөсөж суугаа болов уу. Түүний эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-рүү сахиур хийнэ гэж явж ороод, орчин нөхцөлийг нь голонгуутаа маргааш нь гараад явсан гэдэг мэдээлэл түгсэн. Үүнд хэн ч дорвитой тайлбар хийж чадаагүй ба тэгсхийгээд л замхарсан, ямар нэг хариуцлагын асуудал яригдаагүй. Дараа нь хүү А.Эрдэнэхүслэн нь Боловсролын зээлийн сангаас 30-аад мянган ам.долларын зээл авсан нь ил болоход нүүр хуудастаа хүүдээ хаягласан захидал бичиж бүр ч онигоо болсон. Ерөнхийдөө сайн ч ажиллаж гавихгүй байгаа түүнийг ёс зүйн хувьд ч асар том алдаа дутагдал дагасаар буй. Өөрөөр хэлбэл Ц.Анандбазар шиг бас нэг МАН-ыг, энэ Засгийн газрыг бараанаар харуулж буй нэг дүр нь С.Амарсайхан болчхоод байна.

Гэвч мөн л хариуцлага тооцъё гээд тооцож чаддаггүй байдалд У.Хүрэлсүх, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нар орчихсон мэт. Л.Оюун-Эрдэнэ бол түүнийг Нийслэл дээр байхдаа олон төсөл хөдөлгөсөн, ажил хэрэгч хүн гэдгээр нь харж танхимдаа авсан. Гэвч хувийн ашиг сонирхлын олон олон асуудал нь сөхөгдөж, илчлэгдэх тусам утас улайссаар байна. С.Амарсайханы Нийслэл дээр ажилладаг байсан технологи нь ерөөс агентлаг, газрын дарга нарыг дуудаж уулзаад өөрийн эрх ашгийг санал болгодог, үгүй гэвэл ил цагаан шахдаг. Ийм байдлаар хувийн бизнесээ Нийслэлийн хүрээнд нэлээд оруулж амжсан гэдэг яриа хөвөрдөг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч нам нь Шадар сайдаа огцруулж байвал бас л их хэцүүхэн дүр зураг үзэх, нэг үгээр “Энэ хүн болохгүй байна аа” гэдгээ хүлээн зөвшөөрсөн болчих гээд. Хариуцлага тооцохгүй гүрийсэн ч тэр олон нийтээс таагүй хандлага хүлээх нөхцөл байдалд оржээ.

У.Хүрэлсүх сайтар бясалгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа ялалт авчрах боломжийг нэгд нэггүй тооцож суугаа хэдий ч яаж ч болдоггүй ийм хоёр хүн нүүрийг нь ‘их сайхан’ тахалж байна. Чухамдаа тэднийг яахаа мэдэхээ больжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
72 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-26 08:07

Энэ хоёр хулгайчдаа хариуцлага тооцохгүй бол МАН-ын нэр хүнд улам унана даа. Хүрэлсүх сонгуульд ялах нь өнгөрсөн.

ганаа
ганаа
2021-04-26 08:14

Анандбазар гэдэг булайг хурдан татаж авахгүй бол 100 жилийн түүхтэй нам чинь шороотой худг�##�длаа даа

иргэн
иргэн
2021-04-26 08:27

Анандбазар багсөөрөө Амарсайхан шун�##�аараа МАН-ыг нүдний булай болгох нь ээ

Зочин
Зочин
2021-04-26 08:44

Энэ 2-ын ач тусаар Ардын намын олон ажил урагштай бүтсэн. Нам нь хамга�##�ж, дэмжих нь хүний ёсонд нийцнэ.

бузаруудын нийлбэр МАН
бузаруудын нийлбэр МАН
2021-04-26 08:49

самарсайхан ананбузар хоёр оо гэж

Zochin
Zochin
2021-04-26 08:59

Zasgiig bol samarna , Zaisandaa bol buteene yah gej turd suulgasan shunaliin ulam be!!! Shunalsaihan aaa

зочин
зочин
2021-04-26 09:23

зүгээр л ажиллаж байгаа улсуудыг худлаа харлуулаад байх юмаа АН -д тэр байтгай л инээдтэй зүлй их байсан шүү дээ

Зочин
Зочин
2021-04-26 09:30

ЮУН Ч НЯЛУУН БИЧДЭГ ЮМ ДЭЭ.

Dandar
Dandar
2021-04-26 09:32

ЭНЭ АНАНДБАЗАРАА БОЛИОЧЭЭ!!! ТЭР ЭХНЭР Н ИЧЭЖ ҮХДЭГГҮЙ ЮМ БХДАА!!! ТЭНЭГ БУЛГАНЧУУД ХОХЬ Н ТЭР. АНАНДБУЗАРТ ИТГЭЛ ӨГЧ Л БАЙДАГ!!

Зочин
Зочин
2021-04-26 09:53

Заа Анандбазарт дургүй л байж гишүүн болгоотох гэж юун янаг юм бичиж өмөөрдөг юм кккк танай сайт бас долооно ккк

бүсгүй
бүсгүй
2021-04-26 10:19

Албузар хогийн гишүүн юм

Зочин
Зочин
2021-04-26 10:33

анандбузрынхан гэр бүл ах дүүсээрээ байнга хууль бус юм хийж байдаг ах нь нисдэг тэрэг шахсан хэрэгт холбогдож байсан тэгж байгаад таг дарсан

Зочин
Зочин
2021-04-26 10:46

Энэ 2оор тогтохгүй олон луйварчид ман.д байгаа шдээ. Сү.гээ яах гэж бгаа бол идэлцээд л бж бх уу

Зочин
Зочин
2021-04-26 10:49

Ingej bulerhseer baigaad bugdeeree hamt unahiig huseye. Ter tsagt ard tumen ih bayarlah bolno

зочин
зочин
2021-04-26 10:53

Хүрэлсүх гарахгүй ээ

Зочин
Зочин
2021-04-26 10:56

Xvvpcvr bish shuu. Huurlsuh ard tumnee murisan. Balgiig n ulsaaraa amsaj hohirch bna. Dainii tsagt morio solidoggui gej ugtei ch, uuruu dalichiganaad alga bolson. Dahij ergen ireh nuur bhgui ee. Buu uzegd.

Зочин
Зочин
2021-04-26 11:04

Tengus zaluu huuhed gehed mundag nuans-iin bichwertei. Neg tuwugtei ni het “uran zohiollog” vg heregledeg ni uls turiin bichwert uyangalaad baina

Үнэн
Үнэн
2021-04-26 11:26

МАН-ынхан авилг�##�д идэгдсэн нь энэ шүү дээ. Занданшатар Анандбазараас тэрбумын хаус аваад хүчиндэгчийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг УИХ гишүүн болгосон. Нямдорж Алтжингийн Алтангаас бас хаус аваад амьдарч байгаа. Амарсайхан бол олон тэрбумын хөрөнгөтэй байж жирийн иргэдийн хүүүхдүүдийн тэтгэлгээс хулгайлан хүүдээ өгсөн шун�##�тан. ЖДҮ-гээс ялгаагүй гэсэн үг. Хаана улсын мөнгө байна түүнийг шиншлээд олдог нохой шүү дээ. Иймэрхүү хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол АН -ын �##�дааг давтана. АН өөрийн авилгачидтайгаа хариуцлага тооцож чадахгүй харин ч авилгаа хувааж хүртээд ард түмний итгэлийг �##�дсан. Элбэгдорж, Бат-Үүл, Баттулга гээд шоронд орох ээлжээ хүлээж байгаа хүмүүс олон бий.

Үнэн
Үнэн
2021-04-26 11:27

МАН-ынхан авилгaлд идэгдсэн нь энэ шүү дээ. Занданшатар Анандбазараас тэрбумын хаус аваад хүчиндэгчийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг УИХ гишүүн болгосон. Нямдорж Aлтжингийн Aлтангаас бас хаус аваад амьдарч байгаа. Амарсайхан бол олон тэрбумын хөрөнгөтэй байж жирийн иргэдийн хүүүхдүүдийн тэтгэлгээс хулгайлан хүүдээ өгсөн шунaлтан. ЖДҮ-гээс ялгаагүй гэсэн үг. Хаана улсын мөнгө байна түүнийг шиншлээд олдог нохой шүү дээ. Иймэрхүү хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол АН -ын aлдааг давтана. АН өөрийн авилгачидтайгаа хариуцлага тооцож чадахгүй харин ч авилгаа хувааж хүртээд ард түмний итгэлийг aлдсан. Элбэгдорж, Бат-Үүл, Баттулга гээд шоронд орох ээлжээ хүлээж байгаа хүмүүс олон бий.

Zochin
Zochin
2021-04-26 12:09

Sain ajiilaj tsar tahaliig humhiin tuluu ajillaj bui МАН namd talarhah heregtei. АН erh barij bsan bol ard irged ern mongol ter chigtee budaaa boloh bjee gej

Зочин-2
Зочин-2
2021-04-26 13:12

За даа яршиг л бна зүгээр. Түмэн олны шүүмж бурууд хурц биш бил үү. Хүрэлсүх өөрөө тэр хуйв�##�даан б�##�ай юмтай хутг�##�даж байхаар ёс зүйгүй ухамсар тааруу хүмүүст хариуцлагыг нь үүрүүлээд чөлөөлөх л хэрэгтэй шүү дээ.

g
g
2021-04-26 14:24

бөөн мангарууд

Зочин
Зочин
2021-04-26 15:08

Хүрэлсүх энэ 2той энэ 2гүй тавчикдуулаад нэр хүндээ �##�саншдээ. Одоо босоо Ганбаа л магадл�##� өндөр байна даа.

Зочин
Зочин
2021-04-26 15:36

Баримтууд гараад ирвэл арга хэмжээ авч л таараа.Тэр сүнээ,бас хохирсон 1000 хүүхэн гэсэн нь дуугүй л байгаа биз дээ.

зочин
зочин
2021-04-26 17:03

Дансаар мөнгө аваад л хүн шоглоод байдаг эмэгтэйгээс болж төрийн түшээ огцороод байв�##� сонин байна. Түүний оронд Гишүүндээ үүрэг өгч хуурамч шатахууныг устгуулж чадв�##� хэдэн жолооч цаашлаад улс оронд хэрэгтэй баймаар.

Мягмарсүрэн
Мягмарсүрэн
2021-04-26 18:31

Баярл�##�аа, Элчин сайд. Гуймхай мөртлөө голомхой гэж манайханд таарсан үг дээ. Хятад улс ковидын эсрэг эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэг зөндөө тусламж үзүүлж бгаа шт. Яав�##� илүү их хэмжээгээр нүүрс авах бүх л боломжийг олгож байгаа.

Нарантуяа
Нарантуяа
2021-04-26 18:33

За ашгүй дэ. Баярл�##�аа. Вакцинжуул�##�т нэг эхэлчихвэл ч учиртай да

Номинэрдэнэ
Номинэрдэнэ
2021-04-26 18:35

Өнө эртний түүхтэй хоёр хөршөө ямархуу улсууд болохыг маш сайн мэдэх болохоор хэт их сүжрээд байлгүй дотроо бодолтой л амьдарцгаа оркуудаа! Тусгаар тогтнолоо хамга�##�на шүү яадаг ч байсан.

Халзан
Халзан
2021-04-26 18:37

юу яриад байгаа юм бээ

Төгөлдөр
Төгөлдөр
2021-04-26 18:43

энэ одоо

Zochin
Zochin
2021-04-26 19:07

Er zorigtoigoor chariuuchlaga toochoch estoi. Churelsuched erch n baigaaschdee.

Zochin
Zochin
2021-04-26 19:38

YADAG ch bsan Xurelsukh songuuliar garna. Eldeer xeleed nemerguiee. xarin Anandbazariin MIAT-d undur uneer benzin niiluuldeg ni unen bol teriig l boliulmaar bna

Зочин
Зочин
2021-04-26 20:50

Монголын төрийн ямарч хог шаар байсан Хүрэлсүхээс л дээр. Тэр бүү хэл шанзав Бадамдорж, урвагч Дүлзэн нар.

Зочин
Зочин
2021-04-26 20:59

цуг идэж уусан болохоор аргагүй. Нөгөө хэд нь баримт гаргах гээд байдаг. Хадны завсар хавчуулагдсан намын дарга гэж

gombo
gombo
2021-04-26 22:12

Zandan z##luul ym uzeegui olon jil turd yvsan huudii hooson negen bsn bolhoor avgai huuhdee aytai amidruulah altan zagasnii ulger shig haus genet nudniin umnu gylaisan bolhoor argach uguidee er n hen ch bsn dureed uhie gej l bodoo biz yu n buruu baiv gejdee

Зочин
Зочин
2021-04-26 23:01

СҮНЭЭ ХҮҮХЭНТЭЙГЭЭ ХАРДААД АНАНДБАЗАРЫГ БАЗАХ ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ

Иргэн
Иргэн
2021-04-26 23:49

Зохион байгуул�##�ттай нэр төрийг нь гутаах явуулга. Хэнийг ч ингэж болно. МАН-г муухай харагдуулах захи�##�гат үйл ажиллагаа.

Unsgihch
Unsgihch
2021-04-27 00:28

shunaliiiin dev buzaruuud tsag n bolohooor haltar heden tugruguuuruuu amia avaad uldehiiig n harhiiimsan guilagchintai adil uhliiin hyazgaariiig hamt l davhaas tsaash yunii tuld yah gej nugel uildej bayan bh gej hicheediiin boldoo huurhiiis uruvdultei amitad

Үнэн
Үнэн
2021-04-27 01:05

Дээр нь Сумьяабазар, Нямдорж,Нямбаатар,Эрдэнэбат,Номин гээд л цувж өгнө дөө

Юмжтр
Юмжтр
2021-04-27 02:02

анандбузарыг донтой рекетчин хүмүүсээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй бултдаг гээд л аа�##�ь олон жил яригдаж байгаа биз дээ.
Анандбузар, самарсайхан, сүгбатболд, миеэ гэсэн 4-н босоо ороолон байнаа байна

АНАНДБАЗАР
АНАНДБАЗАР
2021-04-27 02:04

НАМАЙГ БУУЛГАНА ГЭВЭЛ ЁСТОЙ ГОРЬД ИДЭХЭЭЧ ИДНЭ. БАВАХААЧ БАВНА ЧАДАЛ ЯИНЬ БАЙВАЛ БУУЛГА

дутуу
дутуу
2021-04-27 05:59

МАН д төрийн татвар, торгуулаа төлдөггүй төрийн сайд байх ёстой юм уу?

Зочин
Зочин
2021-04-27 06:38

Топорыг дэвшүүлээд унагана энхбаяр энхболдын араас марш

Иргэн
Иргэн
2021-04-27 08:14

За даа, �##�ь �##�инд нь улс төр л ороод бужигнуулах гээд барахгүй л харагдаад бгаам даа. Амарсайхан бол тэртээ тэргүй лидeр, учир мэдэх иргэдийн дунд нэр хүндтэй эрхэм. Тийм болохоор хүний, өөрийнх гэхгүй дээш гаргахгүй байх т�##�аар үргэлж "санаа" тавьж, хөлснийнхнөөр б�##�буулсаар ирсэн. Уг нь их амбицтай, аймаар амьтан бсан бол �##�ь эрт эхнэрээрээ сувраг�##�аад хэвлэл мэдээллийн ноходтой болчихсон маадайгаад сууж байж болох л бсан, гэвч тэр тэгээгүй шүү... жинхэнэ эр хүн дээ. Өнөө цагийн эрчүүдийн идe�##�иулын нэг яах аргагүй мөөн. Анандбазарын тухайд бол үүлгүй тэнгэрээс аадар оров уу гэлтэй. Яах аргагүй улс төр... Булганд нөхөн сонгууль хийлгэж Eөк нэг АН-ын баагийг их хур�##�д суулгах л сонирхол бна даа, харин хэн юм бол... Жирийн иргэн надад бол энэ 2 ингэж л уншигдаж байна даа...

МАНы гишүүн
МАНы гишүүн
2021-04-27 08:55

МАН зөвхөн Анандбазар Амарсайхан хоёроос болсон юм байгаа юм уу. Энэ мөнгөний сайт ямар хүмүүсээр туг тахих санаатайг нь дамжуулж байна.их хур�##� дотор намынхаа нэр хүндийг унагаасан өчнөөн амьтад байхад Сү-гээс эхлээд....

DD
DD
2021-04-27 09:29

ноход хуцачил байг манан явдагаараа явжил бн

Хүүк
Хүүк
2021-04-27 09:30

За даа Ковидоор д�##�имдуулсан сонгуульд оролцохгүй ээ. Ер нь дарангуйлагч төртэй байхыг хүсэхгүй байна.
Хүний эрх, эрх чөлөө, эрүүл аж төрөх, төрөөс �##�ь болох бага хамаар�##�тай, хууль дээдэлсэн тийм засагл�##� улс орныг хөгжүүлдэг жамтай. Ард түмнээ басмжилж доромжилсон, өлөн зэлмүүн байлгаж ходоодоор нь сонгуульдаж эрх баригчид хагартлаа баяжсан нийгмийг бий болгох гэж 90 онд хувьсг�##� хийгээгүй. Одоо нам дагасан долдой, идэж уухаа урьд�##� болгосон хоосон төрийн хийрхэл дагаж амьдрах боломж �##�гаа

иргзн
иргзн
2021-04-27 11:11

Урвагч Хүрэлсүх Өөрөө ч явцгүй ээ,

#No_To_MAN
#No_To_MAN
2021-04-27 12:11

#No_To_MAN bol bidnii buh niiteeree zorih tom zorilgiin neg. Yamar ch baisan U.Hurelsuhiin udirdaj baigaa MANd bol NO gej zorigtoi heleh heregtei. Huuk, Jenco, Oyuk nariig ene udaagiin Yeronhiilogchiin songuuliar Mongoliin uls toroos neg moson yavuulah heregtei baina ard tumen min. Ed ongon deeree bol hamgiin in ard tumen, shudarga yos gej yaridag ch unen heregtee bol namiinhaa durmiin hemjeend ch, huuli yosnii hemjeend ch gishuud, said, darga nartaa hariutlaga tootsoj chaddaggui uls. 2 jiliin omno Munkhchuluun geed zaluug hotiin dargad devsheed garaad irhed ni namiin bodlogo zorchson geed namaasaa hooj baisan shigee l baildaa MANgaruudaa. #No_To_MAN bol ard tumen bidnii Yeronhiilogchiin songuuliar hiih hamgiin tom songolt baih bolno.

зочин
зочин
2021-04-27 13:45

1990 ардчиллын замд орж , олон намын тогтолцоотрй ,парламентын засагл�##�тай ,ардчилсан орон гэж үндсэн хуулиндаа зааж өгч бат�##�гаажуулж чадсан Монгол улсын хөгжил дэвшилд 30 жи их гай бож байгаа МАН намыг тараах цаг нь яг одоо ирчихээд бн , 30 жилийн туршид ардчиллыг зөв замаар урагшилан хөгжихөд саад хийж, саармагжуулж, сааруулж бантан болгож иржээ Ардчилсан тогтолцоотой ямар орон МОНГОЛ шиг коммунист угшилтай намаар төрөө удирдуулж бнаа ,байхгүй шүү ,Зүсээ хувилгаад яваад байсан энэ нам одоо толгойгоо өндийлгөж ,ил гараад ирчихсэн ,жинхэнээсээ ардчил�##�д гай тарьж эхлээд бн ,

Холбоотой мэдээ

Back to top button