НИЙГЭМ

Б.Баатархүү: Оройн 20.00 цагаас хойш иргэдийн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хөл хорионы хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, QR кодын тухай мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:

“Хөл хорионы хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих нь анх удаагийн үйлдэл биш юм аа. Оройн 20.00 цагаас хойшхи иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаах зохицуулалттай байгаа. Энэ хугацаанд эмнэлгийн үйл ажиллагааг тасалдуулахгүй. Харин Хэвлэл мэдээллийн байгууллагынхан байгууллагын логотой автомашинаар мэдээ сурвалжилгадаа явж болох юм. Цагдаагийн албан хаагчид тухайн QR код нь хүчин төгөлдөр эсэхийг шалгана. Алба хаагчид Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах учир иргэд хүлээцтэй байхыг хүсье” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Чи хязгаарлах юмуу ####ь эсвэл ТЦА хязгаарлах юмуу.Нэг л их олон дарга нар гараад ирлээ.УОК ажлаа хийгээчээ өмнөөс чинь хэн дуртай нь тайлбар,мэдээлэл хийдэг боллоо.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button