НийгмийнНИЙГЭМ

Одоо болтол QR кодны ч учрыг олохгүй, мунгинаж суугаа Засгийн газар, УОК-т “хичээл” заая

Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газар, УОК-ыг болж өгвөл магтаад, дэмжмээр байх юм, уг нь. Даанч ёстой нэг урагшгүй, унхиагүй ажил их хийх юм, яалтай ч билээ. Чих нь ч хангинаж ханахгүй юм.

Монгол Улсад хэдэн удаа хөл хорио тогтоож байгаа билээ дээ. Бүр тавын таван удаа. Эхнийхэд нь яах вэ туршлага дутлаа гээд ойлгож болно. Дараа, дараагийнхыг нь сурч, суралцаж, туршлага хуримтлуулж байгаа гээд дэмжээд өнгөрсөн. Гэтэл бүр тавын таван удаа хөл хорио тогтоочихоод одоо болтол үйл ажиллагаа нь жигдрээгүй, хэрхэн, яах учраа олоогүй яваа Засгийн газар, УОК-ыг монгол түмэн одоо яах вэ. Үгүй мөн үйлтэй төрсөн улс юм аа, бид. “Энэ ёстой сүүлчийн удаагийнх” гэж амандаа бувтнасаар байгаад хэдэнтээ дахин хөл хориод буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар юу бодож суудаг бол.

Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг QR кодоор, 07.00-09.00, 17.00-20.00 цагийн хооронд зорчуулна гэж гэнэт өчигдөр шийдэн, зарласных нь горыг нийслэлчүүд өнөөдөржин амслаа. Унтаж, унтаж байгаад гэнэт өчигдөр сэрсэн юм шиг байгаа юм. Хийж буй үйлдэл, гаргаж байгаа шийдвэрүүдээс нь харахад.

Бүртгүүлэх учиртай сайт нь гацаад, QR кодоо авч чадаагүй иргэд өнөөдөр ажилдаа яваагүй, аргаа барахдаа алхаж очсон нь зөндөө. Эрүүл мэндийн салбарынхан хүртэл ажилдаа алхаж очсон гээд бод доо. Энэ шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт ч юм уу эртхэн танилцуулаад, аж ахуйн нэгжүүдэд эртхэн олгочихсон бол хаана хаанаа ийм хүндрэл гарахгүй.

Одоо тэгээд юу болж байна вэ. Хөл хорионы үеэр вакцинжуулалтын ажлыг ид үргэлжлүүлж байгаа. Гэрээсээ хол цэгт очоод вакцин тариулсан иргэд харих гэтэл автобус зогсчихсон. Алхаад харих тэнхээтэй нь хэд билээ, такси явахгүй, гэрээсээ хэн нэгнийгээ ирээд ав гэх боломжгүй. ХӨСҮТ, ХСҮТ-д шинжилгээ өгсөн, вакцин тариулсан олон иргэн автобус 17.00 цагаас явж эхлэхийг хүлээн, гадаа сууж байна. Ядахдаа энгийн үе шиг нэг газар ороод дулаацчих, түр амсхийчих боломжгүй. Төр, засгийн харалган шийдвэр олон түмнийг туйлдуулж буйн нэгээхэн илрэл нь энэ.

QR код асуудалтай, иргэдэд хүндрэлтэйг өмнөх хөл хорионууд бэлхнээ харуулсан. Яагаад түүнээсээ суралцаж, алдаагаа засахгүй, залруулахгүй байна вэ. QR кодоор явуулна гэж муйхарлангуутаа яг өмнөх алдаагаа давтах юм. Засгийн газар, УОК-ын ажил, туршилт хэзээ цэгцэрч, жимбийх вэ. Хэдий болтол иргэд биднийг туршилтын туулай болгох вэ. Хөл хорио тогтоох бүртээ энэ мэт алдаа гарган, иргэдээ төрөл бүрээр туршиж, “сига”-дах юм.

Засаг төрийн болж бүтэхгүй байгаа асуудлуудыг тооцвол уртаас урт жагсаалт хөвөрнө. Зөвхөн QR кодоор хэрхэн зорчуулж буйг нь тодотгоход л ийм байна. Тавын таван удаа хөл хорио тогтоочихоод одоо болтол QR кодны учрыг олохгүй, мунгинаж суугаа Засгийн газар, УОК-т “хичээл” заая. QR кодоор иргэдийг зорчуулахдаа ингэж, ингэх хэрэгтэй, үүндээр анхаарвал зохилтой, амьдралаас тасархай байдлаа ингэж хал гээд дөмөгхөн хэлж, ойлгуулах сан, болдог сон бол. Тэгэхгүй бол энэ төр, засгийг хараад нэмэргүй, урагшгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-26 16:34

Hulgailsan surgaltiin tolboroo toloochee,

Зочин
Зочин
2021-04-26 16:56

Нас нь дуусах дөхөж байгаа Засгийн газар даа.

Х
Х
2021-04-26 17:19
Reply to  Зочин

яг үнэнийг бичсэн бна QR кодоор явуулах шийдвэрийг доодох эрхтэнгээсээ долоон дор ухаантай амьтан санаачилсан юм шиг бна үүнийгээ үтэр түргэн болиулод тэгш сондгойгоор явуул

Иргэн
Иргэн
2021-04-26 19:31

Автобусанд үндсэндээ 2хон цагийн дотор чихэж оруулах ухаан хэнээс гарав?энэ бол төрийн дарангуйлэл хүчирхийлэл биш үү?цар тахлын гамшгийн өндөржүүлсэн байдлын үе шүү дээ!!!хүний эрхийн төлөө байгууллагууд яагаад дуугүй бн?

Зочин
Зочин
2021-04-26 21:01

Новшнууд идэж уухаа л бодно.

Зочин
Зочин
2021-04-26 23:37

2 tsagiin dotor bus nd chihej halddvar tarrhad huvi nemeree oruulj baigaam bn

Холбоотой мэдээ

Back to top button