Нийгмийн

“Тухайн байгууллага, эмнэлгийн нэр дээрх автомашиныг л цагийн хязгаарлалтгүй зорчуулна”

Хөл хорионы хугацаанд зөвшөөрсөн салбарын ажилчдыг QR кодоор зорчуулахаар болсон. Энэ талаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлэл өглөө.

Энэ үеэр “QR кодоор зорчих асуудлыг улам сайжруулах шаардлага гарч байна. Өчигдөр бид хэлсэн. Тусгай хаягаар иргэдийн санал, хүсэлтийг авч байгаа. Одоогоор 15.000 орчим санал ирсэн. 08.00-21.00 цагийн хооронд санал, хүсэлт авч байгаа.

Эрүүл мэндийн салбарт зохицуулалт хийсэн учир зарим гомдол гарч байна. Цаг хугацааны зохицуулалт зарим талаараа нийцэхгүй байна гэх гомдол ирлээ. Хүний амь настай холбоотой асуудал хөндөгдөж байна. Уг нь QR код олгосон 15.000 орчим автомашиныг бүгдийг нь ийм цагийн хязгаарлалтад оруулаагүй.  Тухайн байгууллага, эмнэлгийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг цагийн хязгаарлалтад оруулахгүй. Хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн ажилтны автомашиныг цагийн хязгаарлалтад оруулна гэсэн. Энэ нь нэлээд шүүмжлүүлж байгаа. Тиймээс өнөөдөр нэмэлт зохицуулалт оруулна. Хэвлэл мэдээллийн салбарыг цагийн зохицуулалтад оруулна. Цагийн зохицуулалтгүй байх үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол тухайн байгууллагын тээврийн хэрэгсэл дээр логогоо наагаад, ажлын үнэмлэхээ үзүүлээд зорчиж болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Лого наахаар юу өөр болдог юм бэ? Яагаад ийм хөшүүн, ойлгомжгүй байдаг юм бол, тэр хэдэн эмнэлгийн ажилтныг явуулчхаар болохгүй байгаан байх даа

И
И

Эргүү дагз.хэдэн эмч эмнэлгийн ажилчид ээлжнээс буугаад гэр рүүгээ явахаар түгжээ үүсгээд та нарт ямар гай болох гээд байгаан?автобус нь явахгүй хувийн унаагаар нь явуулахгүй яах юм.нэг нэгэндээ дайгдаад хариг л дээ.

Зочин
Зочин

Ээ мангар Т1 шийдвэр гаргаж бхаар иргэд �##�бан байгууллагаас нь сан�##�ыг нь аваач Жишээ нь тэр хөдөлгөөнд оролцох эрхтэй ААН уудын ажилчдын тоог харг�##�зан автобус гаргаад өгчөөч.Шугамандаа гарах боломжгүй зөндөө л орон автобус бааздаа зогсож бга шдэ Тэр автобуснуудыг дайчлаад яг хүүхдийн сургуулийн автобус шиг өглөө оройд ядуулчихаж болдоггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button