Б.Жавхлан: Спутник V вакцины эхний татан авалтыг энэ долоо хоногт хийхээр ярилцсан

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцинтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гэрээ, төлбөр тооцоон дээр ямар нэгэн саад байхгүй. Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирэх вакцинуудын нийлүүлэх хугацаа долдугаар сараас хойш болчхоод байгаа юм. Иймээс бид цаг алдалгүй арилжааны шугамаар вакцин татаж авч байна. Одоо хийгдэж байгаа БНХАУ-ын вацкиныг худалдаж авсан. Ойрын хугацаанд татан авалтууд хийгдэнэ. Спутник V вакцины хувьд бид үйлдвэртэй нь хэлэлцээр, гэрээгээ хийсэн. Гагцхүү дотооддоо үйлдвэрлэл нь тасалдаад, дотооддоо асуудалтай байгаа учраас өдөр хоног хэлж чадахгүй, хоёр талдаа хүлээлттэй л байна. Гэхдээ өчигдрийн уулзалтын үеэр энэ долоо хоногт эхний татан авалтуудыг хийхэд бүх хүчин чадлаа дайчилна гэж мэдэгдсэн. Бид онгоцоо бэлдчихсэн хүлээж байна” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sain bna sputnik l sain bna gsen shuu
хурдлаарай өдөр бүр ярьж гуйж аргадаж нэг үзэж байгаад ахиухан аваарай. үлдсэн хүнээ бүхэлд нь спутник ээр тариарай заавал шүү. энэ л аварна.
Ард түмэн спутникийг хүлээсээр ямар их удваа.Дарга нар мэдрээчээ.
ОХУ ын вакциныг төлбөртэй хийх хэрэгтэй. Ядарсан улс , хүн бүр хүсээд байгаа учраас орос вакцин хийлгэх үү? тэгвэл төлбөртэй, хятад вазцин үнэгүй зарчмаар зохион байгуулаач.
Спутникийн 20 мянган тун чинь Засгийн газрын дэмжлэгтэй хувийн шугамаар төлбөртэй орж ирнэ гэж хэл МАЛАА Хэний наймаа вэ та хэдийн???? Жинхэнэ вакцин сураг ч байхгүй
Баярлалаа. Сайд минь ард түмнээ авраарай. Та нарын гарт бүх эрх мэдэл, гүйлгээ ухаанаа шавхах, уран бэрийн нүүдэл хийх, арга эвээ олох, асууж зөвлөлдөх, ярьж тохирох, харилцан ашигтай хамтран ажиллах гээд бүгд байгаа шүү. Амжилт хүсье.
Тэнэг малаа аль ч вакцин үнэгүй хийгдэнэ. Чи амиа бодсон арчаагүй амьтан бэ.