НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Үнэлгээ: Ажилгүйдэл, ядуурлын түвшин буурна эсвэл өөрчлөгдөхгүй

МҮХАҮТ-аас 2020 оны бизнес итгэлийн индекс болон холбогдох макро эдийн засгийн судалгаануудыг танилцуулаад байна.

Үүнээс ажилгүйдэл инфляц, ядуурал 2020 онд хэрхэн өөрчлөгдсөн ба 2021 оны хоёрдугаар улиралд хэрхэн өөрчлөгдөх талаар үнэлгээний хэсгийг салган танилцуулъя.

2020 оны хувьд

Ажилгүйдлийн түвшнийг:

  • Өссөн гэж, үнэлгээ өгөгчдийн 33 хувь
  • Буурсан гэж 9 хувь
  • Өөрчлөгдөөгүй гэж 56 хувь нь дүгнэсэн байна.

Бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг:

  • Өссөн гэж, үнэлгээ өгөгчдийн 36 хувь
  • Буурсан гэж 15 хувь
  • Өөрчлөгдөөгүй гэж 45 хувь нь дүгнэсэн байна.

Ядуурлын түвшнийг:

  • Өссөн гэж, үнэлгээ өгөгчдийн 40 хувь
  • Буурсан гэж 7 хувь
  • Өөрчлөгдөөгүй гэж 36 хувь нь дүгнэсэн байна. Үлдсэн хувийг “Мэдэхгүй” гэсэн үнэлгээ эзэлнэ.

2021 оны хоёрдугаар улирлын хувьд

Ажилгүйдлийн түвшнийг:

  • Өснө гэж, үнэлгээ өгөгчдийн 17 хувь
  • Буурна гэж 19 хувь
  • Өөрчлөгдөхгүй гэж 54 хувь нь дүгнэсэн байна.

Инфляцын түвшнийг:

  • Өснө гэж, үнэлгээ өгөгчдийн 36 хувь
  • Буурна гэж 10 хувь
  • Өөрчлөгдөхгүй гэж 44 хувь нь дүгнэсэн байна.

Ядуурлын түвшнийг:

  • Өснө гэж, үнэлгээ өгөгчдийн 31 хувь
  • Буурна гэж 13 хувь
  • Өөрчлөгдөхгүй гэж 34 хувь нь дүгнэсэн байна. Үлдсэн хувийг “Мэдэхгүй” гэсэн үнэлгээ эзэлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button