Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох шаардлага хүргүүллээ

Дөнгөж сая сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэд хамтран УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдэж байсан гэх бэлгийн хүчирхийллүүдийн тухай сэдвээр баримтат нэвтрүүлэг хийж хүргэсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тэд нэвтрүүлэгтээ оролцсон гэрч, хохирогч болох таван эмэгтэй нэрийг цагдаагийн байгууллагад ил болгосон ба тэднээс мэдүүлэг авч байгаа юм байна.
Сэтгүүлч С.Будрагчаа, “Улс төрч, тэрбумтан хүний өөдөөс нэг сэтгүүлч сөрвөл эргээд ирэх дарамт сүрдүүлэг нь их байдаг. Ийм учраас нийгэмд олонтой гардаг энэ эмзэг сэдвийг зоригтой хөндөх үүднээс хоёр редакц хамтрахаар шийдсэн. Ингээд нэвтрүүлгээ цацсан. Харин мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хооронд тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөндлөнгөөс нөлөөлөх, хэрэг шүүх дээр очихоос өмнө гэрч эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлэх эрсдэл байгаа учраас энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна” гэлээ.

Сэтгүүлч Ц.Анхзул “Нэвтрүүлэг цацагдсаны дараа цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа. Тэдний хүссэнээр нэвтрүүлэгт оролцсон хохирогч эмэгтэйчүүдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн, ингэж үр дүнд хүрэх магадлал илүү нэмэгдэнэ. Эдгээр эмэгтэйчүүдэд эрсдэл учрах вий гэдэг үүднээс өнөөдөр шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН энэ бузраа зайлуулаач
Үзэг нэгтнүүд минь амжилт хүсье
МАН энэ гаж дотнуудаасаа хэзээ ч салахгүй. Өмнөх парламентын үед гаж донтон гишүүн Д.Гантулга нь улаан махны хэргээр огцорч байсан бол энэ удаад Ц.Анандбазар гэх гаж донтон нь огцрох биз.
Адгын шаарнуудын толгой хоргодох амбаар болсон МАН,УИХ хоёулаа тарвал таарна,хүний нүүр харах боломжгүй болсон хогын савнууд
Анандбузрыгаа яаралтай зайлуулахгүй бол танай нам. Ч тарж бутарсан таваг болж дуусна дөө зайлуул
МАН ын Их-д сууж байгаа нөхдүүдээс ард түмний хайрыг даах нэг ч гишүүн байхгүй байхад юун Ерөнхийлөгчид нэр дэвших тухай ярьж,юун МАХН-тай нэгдэх тухай яриад байгаам бэ?Энхбаяр гуай зүгээр л тэтгэвэрээ идлээд л сууж бай.Энэ шуналтай Энхбаярыг хэн ч дэмжихгүй.Авилгалын загалмайлсан эцэг минь.ТАРЖ бутрах гэж байгаа намыг даган баясаж нэр хүндээ улам унгаж яахнав дээ .ичмээр юм.
МАН ын Их-д сууж байгаа нөхдүүдээс ард түмний хайрыг даах нэг ч гишүүн байхгүй байхад юун Ерөнхийлөгчид нэр дэвших тухай ярьж,юун МАХН-тай нэгдэх тухай яриад байгаам бэ?Энхбаяр гуай зүгээр л тэтгэвэрээ идлээд л сууж бай.Энэ шуналтай Энхбаярыг хэн ч дэмжихгүй.Авилгалын загалмайлсан эцэг минь.ТАРЖ бутрах гэж байгаа намыг даган баясаж нэр хүндээ улам унгаж яахнав дээ .ичмээр юм.