БОЛОВСРОЛСПОРТ

“Олимп, дэлхийн аварга тамирчдад төрөөс 10 тэрбум төгрөг олгочхоод байна”

Өчигдөр хуралдсан БСШУС-ын байнгын хороо хуралдав.  Хуралдааны үеэр тус байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлэхдээ “Спортын салбарыг төрөөс хангалттай дэмждэг. Спортын тоног төхөөрөмжийг гаалийн тарифаас чөлөөлж байна. Сүүлийн гурван жилд 83 спорт заалыг улсын хэмжээнд ашиглалтад оруулсан.

Гэтэл спортын салбарын ёс зүйтэй холбоотой асуудал нийгэмд маш их байна. Спортын ордон тойрсон газруудаа том бөхчүүд, тамирчиддаа өгчихсөн. Одоо бүр Олимпын хорооны газрын асуудал яригдаж байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л алдартай тамирчид нэгнээ зодчихсон. Өнөөдөр хоёр хуваагдаагүй спортын холбоо гэж бараг байхгүй. Энэ бүхэн юуг хэлээд байна гэхээр систем гажуудчихсан байна.  Бодлогоосоо эхлүүлээд засах юм зөндөө байна гэсэн үг. Спорт уг нь хүүхэд залуусыг эрүүл хэв маягт уриалахаас гадна хүмүүжил, ёс зүйгээр үлгэрлэх ёстой салбар.

Олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд шалгарсан тамирчдад урамшуулал олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дагаж гарсан журмаар өнөөдрийг хүртэл төрөөс 10 гаруй тэрбум төгрөг тамирчдад олгочихсон. Гэтэл энэ журамд ёсзүйтэй холбоотой ямар ч заалт байхгүй. Шүүхээс ял авчихсан байсан ч мөнгө нь олгогдох зохицуулалттай. Биеийн тамир спортын улсын хороо энэ журмыг өөрчлөх чиглэлд ажиллах хэрэгтэй.

Татвар төлөгчдийн мөнгийг тамирчдын ёс зүй, нийгэмд үзүүлж буй хариуцлагатай нь уялддаг систем рүү шилжих ёстой” хэмээжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. энэ ацнуудад ингэж хөрөнгө гаргаж байхаар сургууль хэрэгтэй байна 2 ээлжтэй сургууль монголоос өөр улсад байна уу

  2. Монголоос өөр дэлхийн ####ь ч баян улс ингэж амжилт гаргасан тамирчдаа насаар нь тэжээдэггүй юм.Элбэгпоржиин энэ зарлигийг яар####тай цуц#### !!!!!!!

  3. Олимп, дэлхийн аварга ш####гаруулах тэмцээнд мед####ь авсан тамирчдад мөнгө урамшуул#### олгох МУ -ын Ерөнхийлөгчийн зарлиг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэмжээнд хуулиар зөвшөөрөгдөөгүй асуудлаар гарсан зарлиг. Энэ зарлигийг УИХ -ын тогтоолоор хүчингүй болгоод хуульд нийцүүлж, журмыг нь өөрчилөх шаарлгатай байдаг юм. Урамшууллыг хэрхэн олгох нөхцөл байдлыг суд####ж, нэг удаагийн ч юм уу хэлбэрээр, мөн хариуцлага, цаашдын үр нөлөөг тооцох байдлаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

  4. Энэ журмыг өөрчлөх хэрэгтэй. Ганц мед####ь авлаа гээд насаар нь Татвар Төлөгчдийн мөнгөөр тансаглуулах ёсгүй. Бид ямар тэдний боолууд юмуу? Нөгөөдүүл нь өнөөдөр тэр мөнгөндөө хахаж цацаад хийх юм нь олдохгүй үнэтэй виски ууж хүн зодож л байдаг болж.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button