Нийгмийн

Л.Баттөр: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд өвчилж байна

Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт үзүүлэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй болохыг мэдэгдээд буй. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхгүй бол вакцины нэг, хоёрдугаар тунгаа авсан иргэд ч мөн халдвар авч буйг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цахим хуудсаараа дамжуулан хэллээ.

Тэрээр "Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдвар аваад байна. 

Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна. Вакцины сертификатуудаа идэвхижүүлээд аваарай. Удахгүй энийгээ ашиглаад чөлөөтэй зорчих боломжтой болох байх. Хүн бүр шалгаарай. Гэхдээ халдвар хамгааллаа барих нь чухал шүү. 2р тун хийлгээд өвчилсөн тохиолдол бүртгэгдэж байгаа” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-29 12:10

Битгий худлаа хуцаад бай �########�а.

Кса
Кса
2021-04-29 12:20

Вакцин хийлгэ гээд байгаа юм уу, битгий хийлгэ гээд үлээгээд байна уу?

зочин
зочин
2021-04-29 12:49

Уг нь их л тодорхой баймаар байна. Дэглэм барих нь ойлгомжтой. Өдөр бүр ярьж байна. 2-р тунгаа хийлгээд 20 хонож байна. Орон нутагт хувиараа ногоо тарьдаг 2 аймаг дамжиж таарна зөвшөөрөл ирүүлэхгүй компанид өгнө гэнэ. Хохирч байна.

Zochin
Zochin
2021-04-29 14:20

Gerchilgeegee avah gesenchini emegtei namaig eregtei gesen bh ym. Zuriig ni haraad /irgenii unemlehnii/ er emiig ni ylgadaggui ym bol ydaj ooroos mini huisiig mini asuuhgui dee.Uuniigee zalruulah gej bagagui cniregdel boloh bh daa bi.

Холбоотой мэдээ

Back to top button