НИЙГЭМ
Энэтхэг, Казакстан улсуудаас ирсэн 28 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо 35.979 болжээ. Мөн 923 хүн эдгэрч, 19.642 хүн эдгэрч байгаа юм. Бүртгэгдсэн 1356 халдварын 1328 нь дотоодод бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалсан халдвар 0, зөөвөрлөгдсөн 28 тохиолдол байна. Үүнээс 1190 нь Нийслэл Улаанбаатарт бүртгэгджээ.
Зөөвөрлөгдсөн тохиолдлууд нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн Монгол улсын нэг иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Казазстан улсаас ирсэн Монгол улсын 8 иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Энэтхэг улсаас ирсэн тус улсын 18 иргэн гээд нийт 28 хүн зөөвөрлөгдсөн.
ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо Казахстанаас зөөж авчрахаа болио. Эх орон минь гээд явсан хүмүүс шүү дээ. Тэгээд ч Казахстан дотооддоо Оросын вакцин үйлдвэрлэж байна, өөрсдийн гаргасан вакцинаа ч хэрэглэж байна
Казакстанаас ирсэн манай тамирчид гээ биз дээ? Тэгээд ч Монголын иргэн л бол казак, халх, дөрвөд хэн нь ч хаанаас ч эх орондоо ирэх эрхтэй шүү. Ингэж жалга довоороо хуваагдаж туйлширхаа болих хэрэгтэй.
ТЭНЭГ юм аа.
Хил нээх болоогүй ш дээ. Бүгдийг нь устгах гээд байгаа юмуу хаашаа юм бэ. Спутникээ оруулж ирээд Эхнийхээ тунг хийлгээд өгөөч ээ. Ямар ч дархлаажуулалтын арга хэмжээ авагдалгүй өвчилбөл зохих Дарга нараас эрүүл мэнд, амь насаа НЭХЭХ БОЛНО.