Нийгмийн

Хүүхдийн вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлэх санал гаргажээ

Монгол Улсад хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчилж буйтай холбогдуулан хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн бэлдэх шаардлагатай байгааг БШУЯ-аас санууллаа. Одоогоор 6615 хүүхэд коронавирусийн халдвар аваад буй. Энэ нь нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа гэсэн үг юм.

Дэлхий дахинаа Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаатай холбогдуулан вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай  тул дараах саналыг холбогдох газруудад хүргүүлжээ.

Үүнд тавдугаар сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх, зургаагаас долдугаар сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах есөөс аравдугаар дугаар сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button