НИЙГЭМ

Гадаадаас ирэх иргэд агаарын тээвэрлэгчдэд хандан тасалбар авна

УОК-ын шийдвэрийн  дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах юм. Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийт хоёр удаагийн нислэгээр /БНСУ, Япон/  373 иргэн эх орондоо ирээд байна. 

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button