Нийгмийн

ТОДРУУЛГА: 16:46 цагт Ханх суманд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх суманд дөнгөж сая газар хөдөлсөн байна. Сумын иргэд маш хүчтэй хөдөлсөн гэдэг мэдээллийг өгөөд байна.

Бид тус сумын Засаг дарга Л.Даваабаяртай холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр “16:46 цагт газар хөдөллөө. Олон улсын мэдээгээр бол 5.5 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Харин орон нутгийн газар хөдлөлтийн станцынхаар бол 6.3 магнитудын хүчтэй хөдөлсөн. Одоо багийн Засаг даргууд руу ярьж, хохирол учирсан эсэхийг тодруулж байна. Маш хүчтэй газар хөдөллөө” гэлээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-03 17:38

байг�##�ь эх ээ их гомдоож дээ байс хийгээл газар ходлоод ногоо мундаг боо наран яасийн аргадаж гуйгаач

Холбоотой мэдээ

Back to top button