Нийгмийн

Eagle телевизийн сэтгүүлч Г.Балжинням “Үнэний төлөө” шагнал хүртлээ

Глоб интэрнэшнл ТББ-ын “Үнэний төлөө” шагналыг Ийгл телевизийн сэтгүүлч Г.Балжинням хүртжээ. Энэхүү шагналыг үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, эрсдэлд орсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд олгодог билээ.

Г.Балжинням нь “эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан асуудлыг” сурвалжилсан сурвалжилгаараа энэхүү шагналын эзэн болж буй юм.

Ийгл телевизийн сэтгүүлч Г.Балжинням нь 2012 онд МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2013 онд Монголын медиа корпорац “Ийгл.мн” мэдээллийн сайтад ажлын гараагаа эхэлсэн. 2014-2017 онд мөн Монголын медиа корпорацийн харьяа өдөр тутмын “Ардын эрх” сонин, долоо хоног тутмын “Үндэсний тойм” сэтгүүлд парламентийн сурвалжлагч, тоймчоор ажилласан. 2018 оноос хойш Ийгл телевизэд улс төр, нийгэм, эдийн засгийн сурвалжлагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд МСНЭ-ийн Ган үзэгтэн шагнал хүртэж байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. УЛС ТӨРИЙН БОХИР ЖҮЖГИЙГ ИЛРҮҮЛСЭН БОЛООД ШАЛГАРЧ, ШАГНАЛ АВААД БАЙГАА ЮМ УУ, ЭСВЭЛ ЭЗДЭД ҮЙЛЧИЛЖ, ЖҮЖИГ ГЭДГИЙГ НЬ НУУЖ, ОЛОН ТҮМНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ ЧАДСАН ГЭДГЭЭРЭЭ ШАГНАЛ АВААД БАЙГАА ЮМ УУ? “ЭГҮҮР” САЙТ ЭНЭ АСУУДЛЫГ ТОДРУУЛСАН СУРВАЛЖЛАГА ХИЙЖ МЭДЭЭЛЖ ӨГНӨ ҮҮ !

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button