“Мөнхийн реп”-ийн Б.Лхагвацэрэн эхнэрээ зодсон гэх хэрэг ПРОКУРОРТ шилжжээ

“Мөнхийн реп” хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэнгийн эхнэр н.Заяа нь өөрийн цахим хуудаст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх агуулга бүхий зураг, мэдээллийг өнгөрөгч тавдугаар сарын 1-нд байршуулсан. Тодруулбал тэрбээр:
“Дөрөвдүгээр сарын 19-нд Лхагвацэрэнд ингэтлээ зодуулсан юм аа. Үр хүүхдийг нь төрүүлээд 9 сартай хөхүүл юм аа би. Гэр бүлийн хүчирхийллийн төв нь надтай холбогдоно уу. Яагаад гэхээр энэ хүн намайг ингэтэл зодчихоод өмгөөлөгч найзаа аваад надтай тэмцэж байгаа юм аа. Би хаана хандах ёстой вэ? ” гэсэн юм.

Бид тухайн асуудлаар хохирогч эмэгтэйтэй утсаар холбогдоход "Эмнэлэгт байна. Тайлбар, яриа өгөхгүй” хэмээсэн юм. Харин дуучин залуугийн хувьд утсаа авахгүй байлаа. Тухайн хэргийн тухай дуучин залуу цахим хуудастаа:
“Өөдөсхөн чинээ хоёр хүүг минь янхнааc төрсөн золбин хүүхдүүд гэж хэлснийх нь хариуг аав хүн би сэтгэл дотроо уйлж өмөлзөхдөө тэсэлгүй өгсөн. Яривал их юм байгаа. Шүүхийн өмнө бүгдийг ярина аа. Ил харагдаж байгаа шигээ байдаггүй юм аа. Эмэгтэй хүний хүчирхийлэл гэж байдаг шүү. Харамсалтай нь дандаа хаалганы цаана болж байдаг” гэсэн байв.
Иймд бид тухайн хэргийн шалгалтын процесс хэрхэн үргэлжилж буй, цаашлаад хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг эх сурвалжуудын мэдээллээр хүргэж байна.
-ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ДУУСАЖ, ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ-
Б.Лхагвацэрэн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэг болох "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” заалтад яллагдагчаар татагдаж, шалгалтын мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар хэргийг Баянгол дүүргийн прокурорт шилжүүлжээ.
Лхагваа буюу Б.Лхагвацэрэнгийн хувьд анхны эхнэр, хоёр хүүхдийнхээ эх н.Өнөрөө гэх бүсгүйгээс гурван жилийн өмнө салж, одоогийн эхнэр н.Заяатай ханилжээ. Улмаар тэд охинтой болсон юм.
ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛСНЭЭР: Дээрх хэрэг нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед болсон бөгөөд хохирогч эмэгтэй нь найзуудын хамт гадуур согтууруулах ундаа уусан аж. Б.Лхагвацэрэн нь эхнэртэйгээ утсаар ярихдаа "Нялх хүүхэдтэй байж гадуур архи, дарс уулаа” гэх агуулгатай зүйлсийг хэлж, тэд хоорондоо маргасан гэх. Тэрбээр удалгүй эхнэрийнхээ байгаа газарт ирж, хоорондоо ширүүн маргалджээ. Улмаар Б.Лхагвацэрэн эхнэрийнхээ духан тус газарт цохиж, биед нь гэмтэл учруулснаар дээрх хэрэг болсон аж.
-Б.ЛХАГВАЦЭРЭН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАЖ БАЙГААГҮЙ-
Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийх, эсхүл 1-ээс 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх юм.
Тэрбээр өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр яллагдаж байгаагүй аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архичин авгай нараас л болж байнадаа
монголд эмэгтэйчүүд шиг даварсан хүмүүс байхгүй гадуур уугаад яж байгаа ихэнх нь эмэгтэйчүүд
Орчин уед зарим эмэгтэйчууд аймаар болж цагдааг шаардлага твьсаны толоо нэг эмэгтэй ямар авир гаргад бгааг хумуус бичлэгээс харсан байх цагдааг зодож бгаа хун нохорийг бол �##�ах биз энэ хуухэн хорионы уед архи ууж явдаг
Lkhaga uul ni iim air gargax xun bish de. Unexeer l ix buximdaj de ...
ёстой айхтар хүүхнүүд байдаг шүү. наанаа энхийн тагтаа, цаанаа нөхрүүдээ дарлаастай, бүр цохиж маажих энүүхэнд, тэгээд ганц хариу сарваймагц цагдаа дуудаж уйлж унжина. эргээд нөгөө эрийн бурууддаг.
Би.оороо эмэгтэй хун гэхдээ одооны хуухнууд аймаар болсон шуу, Ганц хуутэй яана даа.гэж боддог болсон
Анхны энхэрийг бурхан өгч, 2дахыг нь чөтгөр өгдөг дөө