Ц.Туваан: ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН нэгэнт гарчээ

УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд Өрх толголйсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эхэллээ. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулав.
Тэрбээр “УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна. Ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ.
АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал ирсэн байна.
МАН-ынхан, У.Хүрэлсүх ээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ямар бяртай, ямар дээрэлхүү болчихсон юм бэ. АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй.Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах эрх байгаа. Энэ индрийг буруу ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн зөрчил, хямрал болгож, дэвэргэж ойлгуулж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл мөн.
Төрийн эрх барих дээд байгуулагын үйл ажиллагааг өөрсдийн явуургүй санаархалдаа нийцүүлж болохгүй. Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзайж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээлээд ард иргэдийг төөрөгдүүлж, ард иргэдийг турхирч байгаагаа зогсоохыг шаардаж байна.
АН дотооддоо албан тушаалаа булаалцалдсан асуудлаа дотроо учраа ол. Танай намын дотоод зөрчлийг УИХ яаж шийдэх юм бэ. Намынхаа дотооод бузар булайгаа шийд. Намаа шинэчил” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБЕГ гэж ямар газар бнаа
I really enjoy reading through on this website , it has got excellent content. "It is easy to be nice, even to an enemy - from lack of character." by Dag Hammarskjld.