“Disney” хураагддаг Оддын дайны сэлмийг танилцуулжээ

Өнгөрсөн мягмар гарагт (2021.05.04) “Disney” компани хураагддаг Оддын дайны сэлмийг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ “Disney” ирэх жилд “Star Wars: Galactic Starcruise” нэртэй паркаа үйл ажиллагаанд оруулна хэмээн мэдэгджээ.
Энэхүү хураагддаг сэлмийг “”Walt Disney Imagineering Research and Development” бүтээсэн байна. “Star Wars: Galactic Starcruise” паркаар үйлчлүүлсэн хүмүүс тэрхүү сэлэмний анхны хувилбарыг харах аж.

Ирэх жилд нээлтээ хийх “Star Wars: Galactic Starcruise” паркийн танилцуулгад “Флорида мужийн Walt Disney дэх Star Wars: Galactic Starcruiser нь таныг холын хол орших галактикаар аялуулах болно. Энэхүү хоёр шөнийн аялал Disney-ийн өмнө нь бүтээж байсан ямар ч зүйлтэй харьцуулшгүй мэдрэмжийг та бүхэнд өгнө” гэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.