СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Ерөнхийлөгчийн “өлсгөлөн” мессеж: Бүлэг, АН, дараагийн ээлж бүгд минийх, зүгээр л хүлээж бай

Төв талбай дээр яг юу хүсэж буй нь үл мэдэгдэх АН-ын хэдэн гишүүд эсгий дэвсэж, “өлсөөд” хоёр хонолоо. А.Адъяасүрэн ч чанга эмэгтэй юм, тормолзсоор. С.Ганбаатар ч бүр дасаж дээ, “Намайг битгий өлсөх, цангах дуртай юм гэж бодоорой, өөр арга алга шүү дээ” хэмээн хээгүй учирлаж суух юм.

“НЭГ МЭДСЭН ЧИНЬ Л БИД ӨЛСӨӨД ЭХЭЛЧИХСЭН БАЙЛАА…”

“Яг ингэчихвэл л бид өлсөхөө болино” гэсэн утгаар хэн нь ч ил дуугарахгүй байна. Логикоор нь хөөвөл С.Эрдэнийн материалыг хүлээж авсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг болиулж, Н.Алтанхуягаа дэвшүүлнэ гэж хүссэн нь л энэ баймаар. Даанч тийм гэнэн итгэмтгий улс гэж хаана байх билээ. Үйл явдлыг сөхөж харвал өлсгөлөн үнэндээ санамсаргүй ч гэмээр тохиолоор эхэлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хороо, “Та нар учраа олоод эргээд ир, үгүй бол С.Эрдэнийг нь авлаа” гэж илэрхийлснээс хойш тэд талбай руу зүглэсэн. Эхэндээ өлсгөлөн гэдэг үг ч байсангүй. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат л хэвлэлд яриа өгч зогсохдоо “Бид эсэргүүцэж байна. Болиулмаар байна. Эс бөгөөс… эс бөгөөссөөд байх юм байхгүй. Одоо ер нь шууд өлсгөлөн зарлалаа” гээд пал хийтэл хэлж  орхисон хэрэг. Ингээд тэднийг төв талбай дээр бууриа засаж байх хооронд С.Эрдэнийн материалыг хүлээгээд авчихсан. Өлсгөлөнг нь өлсгөлөн чинээ тоож харах хүн байсангүй. Харин санамсаргүй ч гэмээр эхэлсэн энэ өлсгөлөнг улам так тикийн чанартай болгож үргэлжлүүлэх, муйхарлах сэдэл тэр нэг хүнд төрсөн бололтой.

Тодорхой харвал өлсөж буй гишүүд зүгээр л сүрийг үзүүлж буй. Мэддэг ч мэдэн будилдаг гэдэг шиг. Мянга өлслөө гээд С.Эрдэнэ дэвшдэгээрээ дэвшинэ, нам нь ч эвлэрчихгүй. Яг юу хүссэн нь, яавал өлсгөлөнгөө зогсоох нь тодорхойгүй хэдэн дөргүй үхэр шиг эсвэл зөрүүд илжиг шиг улс л байгаа ажээ. Ингэхдээ гагцхүү “МАН болиоч ээ, МАН мангас юм аа” гэж л баруун, солгойгүй орилж буй. Тэгвэл ийм хийсэлгэн сүр хэнд ашигтай юм бэ.

ЗОРИЛГОГҮЙ ӨЛСГӨЛӨНГИЙН ЗОРИЛГО

Уншигчдад нэг нюанс тодруулахад, өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бий. Харин өөрөө өөрийгөө нэр дэвшүүлчхээд буй С.Эрдэнийн АН-ын цаана МАН бий. С.Эрдэнэ өөрөө үгүйсгэдэг ч энэ нь хэд хэдэн үйл явдлаар батлагддаг юм. Тийм ч учраас С.Эрдэнэ талын АН-аас даргад ч, Ерөнхийлөгчид ч дэвшээд авсан Ц.Оюунгэрэл “Өнөөдрөөс эхэлж АН-ын төлөө ганц минут ч зарахгүй” гэж зарлаад бушуухан явчихлаа. Энэ хүртэл С.Эрдэнэ талын АН-д их итгэж явсан хүн л дээ.

Өөрөөр хэлбэл энэ хоёр талын эрх ашиг туйлын эсрэгцэлтэй, үгүй сэн бол уулзаж хэлэлцээд л нэг нэр дэвшигч дээрээ тохирчих шиг амархан юм байхгүй. Өлсөхөөс лав амархан.

Х.Баттулгын хувьд МАН-д балбуулсаар Ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж чадахаа больчхоод буй. Өөрөөр хэлбэл цаашдын улс төрөө Ерөнхийлөгчөөс буугаад УИХ-ын гишүүнээс эхлүүлэхээс л өөр сонголтгүй болчхоод буй. Тэгэхээр өөрийн хүслээр удирдагч, УИХ дахь хэдэн гишүүдээ илтэд тодорхой нөхцөл байдалд ийн өлсөөж, цангааж байгаа нь “Би барилаа тавихгүй ээ, АН-ын бүлэг минийх шүү. Хүссэнээрээ базаж байгаа биз” гэсэн л мессеж гэж уншуулж байна.

Өөрөөр хэлбэл ирэх намар болох Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар дэвшиж орж ирээд, АН-аа атгаад авах алхам руу зүтгэхээс лав сийхгүй юм байна. Ингэсээр 2024 онд АН-даа ялалт авчирвал тэр Ерөнхий сайд болно. Тэр үед Ерөнхийлөгч биш харин Засгийн газар, Улсын их хурал хамгийн эрх мэдэлтэй хуулийн орчин хүлээж буй. Одоогийн МАН-ын суудал дээр Х.Баттулга намаа аваад заларна гээд л төсөөлөхөд болно.

Харин С.Эрдэнэ, мэдээж Ерөнхийлөгч болж чадахгүй. Ингээд УИХ-ын ч, Ерөнхийлөгчийн ч сонгуульд намаа унагасан хүн сүүлээ хавчаад л алга болно. МАН-тай тохирсон тохироогоо аваад шүү дээ. М.Тулгат хэчнээн “Энэ миний нам” гэж орилоод нэмэргүй л болов уу. Х.Баттулга УИХ-д орж ирэх санаа өвөртөлж, бүлгийн гишүүд нь түүний атганд байгаа нөхцөлд. Тэгэхээр С.Эрдэнэ талын АН бол цаг зуурын л настай гэж харагдаж буй.

Нөгөө талд МАН-аас У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болно гэдэгтээ бат итгэчихсэн яваа. Болох ч байх. Тэр Ерөнхий сайдын ажлаа өгөхдөө “УИХ-ын гишүүн болж аваад та нартай үзэлцэнэ ээ” гэсэн байдаг. Х.Баттулга ч түүн шиг гишүүний суудал горилж байгаад мэхээ гүйцэлдүүлэх төлөв уншигдаж байна. Ер нь сүүлийн үед л МАН ялсан дүртэй байгаа болохоос Х.Баттулга бол хүссэнээ авдаг, тонгордог түүхтэй улс төрч. Тэгэхээр дээрх логикоор Х.Баттулга 2024 онд Ерөнхий сайд болоод авбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил учир У.Хүрэлсүх байж л байна. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй арифметикийн хуулиар Монголын улс төр өш, өсөөс салахгүй гэсэн үг.


Хамгийн харамсалтай нь олон нийтийн эрх ашиг. Ковидын хүнд үед Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хачин сонин жүжиг үзэж, дахин жагсаал тэмцэлд уриалагдаж ч мэдэх нөхцөлд иргэд маань байна. Хууль  тогтоодог УИХ-ын гишүүд нь өөрсдөө хууль зөрчиж, чуулганы танхимд гадны хувцастай дайрч ороод орилох. Иргэдийг төөрөгдүүлэх. Нөгөө талд бүхнийг үзэл бодлоо илэрхийлж, өлсгөлөн зарлаж буй иргэдийг хяхан хавчих, тэдний байр суурийг иргэдэд хүргэх гэсэн сэтгүүлчдэд халдах хандлагууд гарч буйг онцлох хэрэгтэй.

Ерөөсөө дараагийн парламент хүртэл улс төрчдөөс юм хүлээлтгүй боллоо. Ингэж нэг хүнд бариулсан АН-ын хэдэн гишүүдээр ч яах билээ. МАН-ын сүрт 62-д ч бас ялгаа байх биш дээ. Хүч нь л одоохондоо МАН-д байгаа болохоос энэ уур амьсгал, өш хонзонгоороо хэтийдсэн улс төр дээр доороо орж, нэг хэсэгтээ л үргэлжлэх нь.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

27 Сэтгэгдэл

  1. БАТТУЛГА АН _Г САМАРСАН ЭРДЭНЭ ХҮРЭЛСҮГИЙГ УНАГААХ ГЭЭД МАНЫ 32 _Н НӨХДҮҮДТЭЙ КНОП ДАРТАЛ БОЛД БАТЗАНДАН НАР ЖЭНКОТОЙ НИЙЛЭЭД АВААД ҮЛДСЭН ЖЭНКОГ ОДОО ХАЙРТ МАН НЬ ШОРОНД ХИЙНЭ БҮҮ МӨРӨӨД

  2. Үнэн бичжээ. Яг ийм логик уншигдаад байгаа юм. УИХ дотроос нь хорлон сүйтгэх ажиллагааг хийх гээ л ….

  3. Улаан цагаан шүүхээр ороод хүчингүй болгочихсон тамгыг хүчинтэйд тооцоод өөрсдийнхөө ашиг соэирхолын төлөө матери####ыг нь авчихсан эрх барьж байгаа арчаагүй намын эсрэг өлсгөлөн зарлаж байгаа биз дээ, мэдэн будилаад бх юм ####га.

  4. Баттулга гарч ирээд АНаа ялуулаад өнөөдрийнх нь хариуг бариасай!!!!! МАН данлаа өррсдөө эрх барих юм шиг саагаж бат####сан хуулиуддаа ороогдож ээрэгдэж гөлөг болохыг нь харах өдөр ирнэ мэдээж.

  5. ugaasaa gol zorilgo n uimeen samuund urialh l bgaa ym ternees bish ali ert negdej niileed uchraa olj boloh baisan.Battulgiin ush honzongoo guitselduulehiin tuld ene gishvvd ulsuj bgaa

  6. Энэ хэдэн тэнэг гэхэд ч багадахаар эрхэм гишүүд өөрсдийг нь өлсөхөөр ард түмэн битүү хучаад л од болоод л дэмжинэ гэж бодсын байх даа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж энэ дээ ха ха

  7. Баттулга яс юман дээрээ МАН-ыг биш АН-ыг тараах ажиллагааг л гаргууд сайн зохион байгуулж байх шив дээ

  8. АН дотоод асуудлаа битгий улсын асууд#### болгоод бай асуудлаа шийдэж чадахгүй т####бай дээр өлсөж байгаа чинь үнэн элгийн харагдаад байна буруугаа өөрсдөөсөө хай үнэхээр хэлцэл хийгээд нийлж суугаад асуудлаа шийдье гэж бодсон бол ####ь эрт шийдэлд хүрчих байлаа гол нь тийм бодол байхгүй байх шиг байна

  9. зүгээр л эрх мэдлийн төлөө улаарагсад. эд нарт ард түмний зовлон ковид түй май ч хамаа байхгүй

  10. Алтанхуягыг нэр дэвшүүлэхийн төлөө иргэдээ хэрэлдүүлээд хэвтэж байгаа АН-ын УИХ-ын гишүүд ичиж үхээчээ

  11. одоо больчих оо сэтгүүлч нэртэй худ####дагдсан з####уус аа, наад хүнээ 4 жил бүтэн хардлаа, захи####га авсан мөнгөндөө удахгүй бүгдээрээ хахацгааж үхэх өдөр ирнэ дээ

  12. Хөөрхий энэ хэдэн цагдаа солиорох юмаа олж ячдсан хэдэн зуун саяар биеэ үнэлсэн гишүүдийн хөлд үрэгдэж шөнөжин хамт өлсч байгаа даа

  13. иргэд үхэж байна. та нар тэдний төлөө хэвтээгүй. ####танхуягаа ерөнхийлөгч болгох гээд хэвтэж байгаа. ичиж үх

  14. БАТТУЛГА EРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ АЖИЛЛАГААГ БӨГСНИЙ БУЗАР ОДБАЯРААР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ УЛАЙМ ЦАЙМ ХИЙЛЭЭ. МАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ҮНЭН. ХОЁРТ, С. ЭРДЭНЭ ГЭЭЧ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ӨӨРӨӨ УНАСАН, НАМАА УНАГАСАН ИЙМ ХҮН ЯААВЧ НЭР ДЭВШИГЧ БАЙЖ ТААРАХГҮЙ ОЙЛГОМЖТОЙ. ЭГЭ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН 2012 ОНЫ СОНГУУЛИАР МАХНАМЫГ Х ҮСГИЙГ НЬ АВЧ ХАЯСАН ЭЛБЭГДОРЖИЙН ХАР ГАЙ ХУЙВАЛДААН БАШИР ЯВУУРГҮЙ ЦАЙЧИХСАН ЯВУУЛГА. ҮҮНИЙГ Л ТАГНУУЛ ИЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ ХУЙВАЛДААНД ХҮРЭЛСҮГТЭЙ ХАМТ ОРЖ БАЙНА. ҮҮНИЙХЭЭ ШАНД ЭЛБЭГДОРЖ, БАТҮҮЛ, ЭРДЭГЭ НАР ШОРОНД ОРОХГҮЙ ГЭЖ ЭРГЭЖ МАНАН АМИЛЖ БАЙГАА ДҮР ЗУРАГ. ИЙМД МОНГОЛЫН АРД ТҮМЭН АЛТАНХУЯГ БАТТУЛГА НАРАА ДЭМЖИЖ БАЙНА

  15. MANgaruud tsetsii ogzog hochitoos ehleed, shuuh, songuuliin eronhii horoo, ulsiin burtgel deh ulaan hamgaalagch Dashyondongiin dyy zereg boos, huursnuudaaraa huuli bus zuilsiig hiilgej eviig evdesniigee AN ruu buhah gej baigaa bol tiim yum baihgui shu! Tanaihnii heden troll, tarhia shahuulsan MANkurt d chin itgej unemshih baih da!

  16. Шударга5 ын үед ч гэр майхнаа бариад ордон руу дээлтэйгээ орж Мие г заамдах ас наагуур юм болоо биз дээ. Тэр үеийг бас 1 намын асууд#### гэж одоогийнх шиг хэлж болно.

  17. Энэ ямар ч улс төрийн намгүй бидон Ганбат тэргүүтэй тэнэгүүд ёстой юм ойлгохгүй мангарууд, эрх мэдэл, ####бан туша####ын төлөө ард түмнээ золиослож, цар тах#### тараах нөхцөл бүрдүүлж, Одонтуяа авгай нь нөхөртэйгээ вакцин хилээр оруулахгүй гэж ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдлээ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА БИД ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХЭЗЭЭ Ч ТӨРД СОНГОЖ БОЛОХГҮЙ!!!!! ОДОО ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ МОНГОЛЫН ТӨР, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД, АРД ТҮМЭН ХАМТДАА ӨГЬЕ, МОНГОЛЧУУД АА…..Тамга бол чух#### биш, байгууллагын бүртгэлтэй удирдлага тамгыг хийлгэж болно. Хуулиа мөрд!!!!!

  18. Баттулга өөрийн эрх ашиг, эрх мэдлийн төлөө зүгээр байсан гишүүдийг өлсгөж, төр түмнийг үймүүлсэн үйлийн үрээ эдлэх байлгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button