ДЭЛХИЙ

АНУ-д зургадугаар ангийн охин гурван хүн буудаж гэмтээжээ

Айдахо мужид амьдардаг зургадугаар ангийн сурагч сургууль дээрээ буу авчирч, хоёр сурагч болон сургуулийн ажилтныг буудаж гэмтээсэн талаар цагдаа нар мэдээлжээ. Гэмтсэн гурван хүн гар, хөлөндөө буудуулсан бөгөөд амь насанд нь хүрэх аюул тулгараагүй байна.

Нэрийг нь зарлаагүй сурагч “Rigby” дунд сургуульд хүрч ирээд цүнхнээсээ гар буу гарган гал нээж эхэлсэн аж. Нэгэн эмэгтэй багш охины гараас бууг нь авч цагдаа нар иртэл түүнийг хөдөлгөөнгүй барьжээ. Одоогийн байдлаар тэр охин ямар зорилготой гал нээснийг тогтоогоогүй байна.

Тус сургуулийн сурагч 12 настай Яндел Родригес “Associated Press” агентлагт хэлэхдээ “Бид хичээлээ хийж байхад гэнэт чанга дуу гарсан, тэгээд дараа нь дахиад хоёр удаа чанга дуу сонсогдсон. Үүний дараа хүмүүс орилолдож эхэлсэн” гэжээ. Болсон явдлыг Холбооны мөрдөх товчоо болон орон нутгийн цагдаагийн албан нар мөрдөж байгаа аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button