ХУУЛЬ

ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга нарын санал болгосон албан тушаалыг “голж”, шүүхэд ханджээ

Ж.Болд ЦЕГ-ын даргаар томилогдсоноос хойш нэлээд олон халаа сэлгээ хийсэн сурагтай. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын  даргын албан тушаалд томилогдсон. Харин түүнээс хойш долоо хоногийн дараанаас л халаа солио хийж эхэлжээ. Тэдний нэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм.

Тодруулбал ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Бат-Өлзийг ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлжээ. Улмаар тус өдрөөс нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилох тушаал гаргажээ.

Гэвч хурандаа Б.Бат-Өлзийд шинэ ажил нь таалагдаагүй бололтой, хуучин ажилдаа эргүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тэрбээрцагдаагийн байгууллагад 26 жил тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2017 оны  10 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаагийн Ерөнхий Газрын Захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан аж. Улмаар гомдол гаргасан шалтгаанаа ЦЕГ-ын дарга өөртэй нь тохиролцохгүйгээр, асуухгүйгээр өөр албан тушаалд томилсон хэмээсэн байна.

– ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР ТҮҮНД ДАРГЫН АЖИЛД ТОМИЛОХ САНАЛ ТАВЬСАН Ч “ГОЛЖЭЭ”-

Харин ЦЕГ-ын дарга Ж.Болд шүүхэд тайлбар өгөхдөө Хурандаа Б.Бат-Өлзий “Би төрийн албан хаагчийн хувьд өдийг хүртэл удирдлагын шийдвэрээр томилсон албан тушаалд очиж ажиллаж байна. Би ямар нэгэн ажил албан тушаал гуйж байгаагүй. Тийм учраас томилсон албан тушаалд ажиллах болно.” гэсний дагуу ажлыг нь сольж томилсон хэмээжээ.

Түүнчлэн хамгийн сонирхолтой нь ЦЕГ-ын дарга Ж.Болд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзаж Б.Бат-Өлзийгийн томилгооны талаар танилцуулахад Х.Нямбаатар сайд “Надтай биечлэн уулзуул, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн сургуулийн захиралын албан тушаалд томилох боломжтой юм байна” гэсний дагуу Б.Бат-Өлзийд мэдэгдэхэд дахиад л “голжээ”.

Тиймээс дараа нь Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын даргын албан тушаалд томилуулах боломжтой талаар дахин санал тавьсан байх юм.

-ТҮҮНИЙ АЖИЛД ЭРГҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХЭЭС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-

ЦЕГ-ын даргаас ийнхүү олон албан тушаалын санал авсан ч “голж” буй Б.Бат-Өлзий хурандаагийн хувьд цагдаагийн байгууллагад 28 жил ажиллахдаа Боловсон хүчин, сургалт эрхэлсэн Дэд дарга, Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлагын хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаалыг эрхэлж байсан юм байна.

Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүний ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 20 орчим сая төгрөгийг олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг ЦЕГ-д даалгажээ.

Ийнхүү хуулийн байгууллагын удирдлагууд дэргэдээ өөрсдийн хүмүүсээ тавихын тулд маш их халаа сэлгээ хийдэг. Харин солио холио хийж, өөрсдөөсөө холдуулсан хүмүүстээ албан тушаал санал болгож, наймаалцаж, “амьтан” болж суудаг бололтой.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Тэтгэвэр нь болсон хүнийг тэтгэвэрт нь гаргаач өчнөөн з####уучууд ажилгүй байна тэтгэвэрийг хүмүүсийг бүгдийг тэтгэвэрт гарга

  2. МУУСАЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ӨӨРСДИЙН БУЛХАЙГАА НУУН ДАЛДЛАХЫН ТУЛД МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ШУДРАГА АЛБАН ХААГЧИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОСОН. ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ НЬ ИЛРЭХ НЬ ГЭЖ САНДАРЧ БАЙНА ДАА.

  3. ажилгүй бсан үeийн нөхөн төлбөр 20 сая ₮ татавар төлөгчийн мөнгөнөөс төсвөөс гарах уу ингэмээргүй бнаа буруутай ####бан туша####тан төлөөчээ

  4. Батөлзий чи муу хогийн новш баатаржавтай нийлж өчнөөн хүнийг ####бан туша#### өөрчилж эрхзүйн байдлыг дордуулж байсан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр чинь ирж дээ яая гэхэв.

  5. Батөлзий хогийн гар шүү дээ юун ажил өгөхүсгүй ########уулаач, авилгачин т####даа нөхөр улсын цоо шинэ машиныг хувийн ашиглаж онхолдуулсан ямар төлбөр төлөөгүй ,олон хүн холбоотойз

  6. Бат-Өлзий одоо болимоор юмдаа. Цагдаагийн ####бан туша####, цол, шагн#### бүхнийг өндөр ханштай болгож найма####цдаг хүн биз дээ. Аль ч засгийн үeд ######## долоогоод яваад бгаа биз дээ. Тэтгэвэртээ гарсан нь дээрээ. Тэгэхгүй бол дороо ажилладаг хүмүүсээ бас өөрийнхөө арга барилд оруулдаг муу нөлөөтэй цагдаад гавьяа байхгүй улс төрийн хүчин бүлэглэлийн гар хөл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button